Monday, September 22, 2014

5 секунд тутамд дэлхий дээр юу юу болдог вэ?

ХООЛ ХҮНС
  • 5 секунд тутамд АНУ-д 4561 кг хоолны үлдэгдэл хаягддаг.
  • 5 секунд тутамд “McDonalds”-ын 375 ширхэг бургер зарагддаг.
  • 5 секунд тутамд Америкчууд 1750 зүсэм пицца иддэг.
  • 5 секунд тутамд дэлхий даяар 2090 ширхэг “KitKat” шоколад иддэг.
  • 5 секунд тутамд “Dunkin’ Donuts” кафе 100 аяга шинэхэн кофе зардаг.
  • 5 секунд тутамд АНУ-д 2750 ширхэг “Hot Dog”-ыг иддэг.
  • 5 секунд тутамд 2 шил “Nutella” крем зарагддаг.
  • 5 секунд тутамд “Coca Cola” компаний 35.000 ширхэг бүтээгдэхүүн зарагддаг.
ИНТЕРНЕТ БА НИЙТИЙН СҮЛЖЭЭ
  • 5 секунд тутамд “Facebook”-т 205.000 пост тавигддаг.
  • 5 секунд тутамд “Twitter”-т 23.000 жиргээ тавигддаг.
  • 5 секунд тутамд “Google”-ээс 1860 хүн “порно” гэсэн хайлт хийдэг.
  • 5 секунд тутамд “Snapchat”-ын 8666 мессеж илгээгддэг.
  • 5 секунд тутамд 17 сая и-мейл илгээгддэг.
  • 5 секунд тутамд шинээр 47 вебсайт нээгддэг.
  • 5 секунд тутамд “Wordpress”-т 28 шинэ пост тавигддаг.
  • 5 секунд тутамд “Youtube”-д нийт 6 цагийн хугацаатай дүйцэхүйц бичлэгүүд шинээр тавигддаг.
  • 5 секунд тутамд “Instagram”-д 300 шинэ зураг тавигддаг.
АМЬДРАЛ БА ҮХЭЛ
  • 5 секунд тутамд дэлхийд ойролцоогоор 21 хүүхэд шинээр мэндэлдэг.
  • 5 секунд тутамд ойролцоогоор 10 хүүхэд эмзэг бүлэгт төрдөг.
  • 5 секунд тутамд ойролцоогоор 1 хүүхэд төрөлхийн согогтой төрдөг.
  • 5 секунд тутамд дэлхийн хүн ам ойролцоогоор 12 хүнээр нэмэгддэг.
  • 5 секунд тутамд ойролцоогоор 9 хүн нас бардаг.
  • 5 секунд тутамд 1 хүүхэд өлсгөлөнгөөс болж нас бардаг.
ХУДАЛДАА БА ХЭРЭГЛЭЭ
  • 5 секунд тутамд “iTunes”-ийн хэрэглэгчид 1250 дуу татдаг.
  • 5 секунд тутамд “Amazon” сайт $7000 ам.доллартай дүйцэхүйц хэмжээний бүтээгдэхүүн зардаг.
  • 5 секунд тутамд “LEGO” брендийн 35 иж бүрдэл тоглоом зарагддаг.
  • 5 секунд тутамд дэлхий даяар 2 ширхэг “Barbie” хүүхэлдэй зарагддаг.
  • 5 секунд тутамд “Nike” бренд $3000 ам.долларын орлого олдог.
  • 5 секунд тутамд Америкчууд 7500 сав цэвэр ус хэрэглэдэг.
  • 5 секунд тутамд Америкчууд 60.000 ширхэг гялгар уут хэрэглэдэг.
  • 5 секунд тутамд дэлхийд 3500 ширхэг ган сав дахин боловсруулалтанд ордог.
  • 5 секунд тутамд АНУ-д 35.915 кг хог хаягддаг.
  • 5 секунд тутамд 553.871 литр газрын тос ашиглагддаг.
ДЭЛХИЙ БА ХҮН, АМЬТАН
  • 5 секунд тутамд газарт 500 удаа аянга буудаг.
  • 5 секунд тутамд “Niagara” хүрхрээнээс 15.800 тонн ус урсдаг.
  • 5 секунд тутамд дэлхийн гадаргуу дахь 80 сая тонн ус ширгэдэг.
  • 5 секунд тутамд зарим төрлийн шувуу далавчаа 1000 гаруй удаа дэвж чаддаг.
  • 5 секунд тутамд 500.000 химийн урвал эс бүрт тань явагддаг.
  • 5 секунд тутамд хүн дунджаар 1 удаа нүдээ цавчдаг.
  • 5 секунд тутамд тоншуул модыг 12.5 удаа тоншиж чадна.
  • 5 секунд тутамд бясаа 10 см зайг туулах чадвартай.
  • 5 секунд тутамд хөтлөгч Опра Уинфри $43 ам.долларын орлого олдог.
  • 5 секунд тутамд Билл Гейтс $1250 ам.долларын орлого олдог.
    (Энэ нь өдөрт ойролцоогоор $20 сая ам.долларын орлоготой гэсэн үг юм.)

No comments:

Post a Comment