Учир
нь таагүй зүйл болж мэднэ. Ер нь хүн төрөлхтөн байгаа газраа тэдэнд
мэдэгдэхийн ч хэрэг байхгүй гэж Нобелийн шагналт Брайан П. Шмидт
анхааруулж байна. «Оюун ухаант ах дүү нараа хайж байна гэж сансар
огторгуйгаар нэг “хашгирч”, илгээмж явуулах нь тун ч бодлогогүй хэрэг.
Тэр тусам гараг ертөнцөө илчилж огт болохгүй. Харь гарагийнхантай уулзах
нь бидний хувьд одоохондоо аюултай» гэж Хятадын нийслэлд болсон Олон
улсын одон орны холбооны 28-р Ерөнхий ассамблей дээр тэрээр мэдэгджээ.
Шмидт 2011 онд физикийн шинжлэх ухааны
салбарт суут амжилт гаргасны учир Нобелийн шагнал хүртсэн байна. Энэ
эрдэмтэн Сол Перлмуттер, Адам Рисс нарын хамтаар Орчлон ертөнц маш
хурдацтай тэлж буй үзэгдлийг нээсэн юм.
Шмидтийн онолоор бол ийм нөхцөлд өөр
гараг руу нисэж очих нь төвөгтэй болох бөгөөд өндөр хөгжилтэй соёл
иргэншилтэй учрах магадлал ирээдүйд улам бүр багассаар байх болно.
«Орчлон ертөнцийн ирээдүйд баярламаар
дүр зураг харагдахгүй байгаа. Орчлонгийн бүх объектууд хурдсаж байна.
Бид харь гарагийнхныг эрж хайлаа ч олох магадлал тун бага байх болно. Ер
нь олж чадахгүй ч байж магадгүй. Оюун ухаант амьдрал гэдэг бол Ертөнцөд
маш ховор байх зүйл» гэж тэрээр дурдсан байна.
No comments:
Post a Comment