Wednesday, January 21, 2015

Чингис хаан ой, модыг түүхэнд байгаагүйгээр сэргээснийг “Dailymail” онцлов

Чингис хаан байгальд орчинд хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан удирдагч байсныг Их Британийн “Dailymail” сонин онцолжээ. Олон улсын экологийн судалгааны Карнеги хүрээлэнгээс нэгэн сонирхолтой дүгнэлт хийсэн байна. 1902 онд Эндрью Карнегийн үүсгэн байгуулсан тус хүрээлэн нь 855 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг цуглуулсан, шинжлэх ухааны судалгаагаар алдартай газар юм.

Чингис хаан 13-14-р зуунд дэлхийг байлдан дагуулж явахдаа хүрээлэн буй орчинд 700 сая тонн нүүрстөрөгч ялгарах явцыг зогсоожээ. 700 сая тонн нүүрстөрөгч гэдэг бол орчин үеийнхээр авч үзвэл дэлхийн газрын тосны хэрэглээнээс ялгарч буй нэг жилийн хортой тэнцэнэ.

 article-0-00384B4300000258-269_468x286Түүний эзлэн түрэмгийллийн үед 40 сая хүн алагдаж, тухайн газар нутагт нь мод, ургамал эргэн сэргэж байлаа. Энэ бол түүхэн дэхь хамгийн анхны хүний оролцоотой экологийн нөхөн сэргээлт байсан гэж Карнегийн судлаачид дурджээ. Өөрөөр хэлбэл, хүмүүсийг цөөлсөнөөр байгальд өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлэх боломж олгожээ.

Чингис хааны талаарх судалгааг явуулсан багийн ахлагч Жулиа Понгратз “Аж үйлдвэржилтийн нийгэмд нүүрсийг их хэмжээгээр шатааж байгаа нь уур амьсгалд нөлөөлдөг гэж үздэг. Ингэж дүгнэх нь хэт өрөөсгөл ойлголт юм. Үнэн хэрэгтээ, хүн төрөлхтөн олон мянган жилийн өмнөөс газар тариалан эрхэлж, эко системийг эвдсэн. Харин Чингис хааны эзэлсэн газруудад ой мод ургадаг байсан нь түүний тэнгэрлэг хүн байсныг гэрчилнэ” гэж Mongabay.com-д ярьжээ.
Европын Хар үхэл, Хятадын Мин Гүрэн, Америкийн эзлэн түрэмгийллийн аль алиных нь үед байгаль орчин тэгтлээ сэргэж байгаагүй ажээ.

Монголын эзэнт гүрний дайчид дэлхийн хуурай газрын 22 хувьд хүрч очихдоо хүрээлэн буй орчинд эерэгээр нөлөөлсөн юм.

“Мин гүрний эзлэн түрэмгийллийн үеийг судлаж үзэхэд ойн модны нөхөн төлжилт хангалтгүй, хөрсний ялзрал ихтэй байсан. Чингис хааныг олон хүний аминд хүрсэн дарангуйлагч гэж үздэг түүхийн буруу ойлголтыг өөрчлөх хэрэгтэй” гэж Понгратз тайлбарлав.

Ирээдүйн түүхчид уламжлалт чиг хандлагыг өөрчилж, Чингис хааныг экологид ээлтэй хүн байсныг онцлох хэрэгтэйг Карнегийн судлаачид сануулжээ.

article-0-0B051428000005DC-196_468x319
Чингис хааны үр хойч Зүүн Европт хүрч очжээ
article-0-00384B4300000258-269_468x286
Чингис хааны нөлөөгөөр эргэн сэргэсэн Оросын ой мод

No comments:

Post a Comment