s8
s7
s6
s5
s4
s3
s2
s1
s0
Хэрэв та мөс хөлдөөгч савыг зөвхөн мөс хөлдөөхөд ашигладаг бол та үнэхээр хоцрогджээ. Мөс хөлдөөгч савыг ухаалгаар, сонирхолтойгоор хэрэглэх гайхалтай санаануудыг хүргэж байна.

1. Хольцтой мөс

Усаа хөлдөөхдөө дотор нь жимс, өвсөн ногоо зэргийг хийж амт оруулж болно.

2. Шинэхэн ургамлан ногоо ба оливийн тос

Шинэхэн ногоо тань амархан хатах гээд байвал мөс хөлдөөгч савандаа хийгээд дээрээс нь оливийн тос хийгээд хөлдөөж болно. Ингэснээр хэрэгтэй үедээ хоолондоо хийгээд л хэрэглэж болно. Розмарин, оригано, базилик зэрэг байж болно.

3. Хөлдөөсөн кофе

Кофегоо мөс хөлдөөгч савандаа хөлдөөгөөд дараа нь сүүнд хийгээд ууж болно. Эсвэл эсрэгээр нь ч байж болно шүү.

4. Жимслэг мөс

Эдгээр нь маш бүтээлч бөгөөд амттай болно шүү. Эхлээд бага зэрэг сүү хийж хөлдөөгөөд, дээрээс нь жимний шүүс хийж хөлдөөгөөд дээд давхаргыг смүүти хийж хөлдөөж болно. Таны л уран сэтгэмж шийднэ дээ.

5. Хоолны соус хөлдөөх

Хоол хийсний дараа илүү гарсан соусаа мөсний савандаа хийгээд хөлдөөж болно. Дараагийн удаа хоолондоо халаагаад л хэрэглэчихнэ шүү дээ.

6. Самрын тос, шоколад

Самрын тосыг зөгийн балтай хольж хөлдөөгөөд хайлсан шоколаданд дүрээд дахиад хөргөж бэхжүүлнэ.

7. Хөлдөөсөн тараг

Таргыг хүссэнээрээ амтлаад хөлдөөгөөд идээрэй. Бас смүүтиндээ мөсний оронд хийж болно.

8. Жимсний шүүс

Дуртай жимсээ шахаж шүүсийг нь гаргаад хөлдөөж болно.

9. Шоколадтай гүзээлзэнэ

Шоколадаа бага зэрэг маслотой хольж хайлуулна. Мөс хөлдөөгч савандаа хийгээд голд нь гүзээлзгэнээ зоогоод боллоо.