Sunday, January 31, 2016

Ядаргаа тайлах шилдэг аргууд


Зөвлөгөө №1


Унтахынхаа өмнө 1 цайны халбага зөгийн бал идэж, тогтсон цагтаа унтаж занших.


Зөвлөгөө №2


Сэрсэн даруйдаа нэг аяга хүйтэн ус уугаад хагас цаг дасгал хий.

Зөвлөгөө №3


Өдрийн хоолондоо махан бүтээгдэхүүнээс татгалзаж, нэг аяга сүү болон нэг ширхэг өндөг идэж заншаарай.

Зөвлөгөө №4


Оюуны хөдөлмөр эрхэлдэг бол фосфор агуулдаг хүнс ихээр хэрэглэ. Тухайлбал, хушга, газрын самар, буйлсын самар, сэвэг зарам, вандуй, цурхай загас /щука/.

Зөвлөгөө №5


Хэрвээ таны нүд аргаж, улайсан бол бага зэргийн загасны мах идэхийг зөвлөж байна.

Зөвлөгөө №6


Ядаргаанаас болоод таны үс унаж буй бол нимбэгтэй сармисны каша идэхийг зөвлөж байна. Долоо хоногт нэг удаа. 14 хоногийн дараа таны үс дахин унахгүй.

Зөвлөгөө №7


Усан эмчилгээ. Өглөө бүх хүйтэн шүршүүрт орвол таны ядаргаа бүрэн тайлагдах болно. Мөн бага зэргийн давс эсвэл зөгийн балтай усан ор.


Зөвлөгөө №8


 Халуун сүүгээр хөлөөс өвдөг хүртэл шавших. Мөн бүтэн биеэр сүүнд орох 30 минут, гурван орой орно.

No comments:

Post a Comment