- Тэд урагшилж чаддаг.Тэд өөртөө харамсаж цагийг бардаггүй.
- Тэд өөрсдийгөө хянаж чаддаг. Тэд өөрсдийнхөө хүчийг хянаж чаддаг.
- Тэд өөрчлөлтийг хүлээж авдаг. Тэд асуудлыг хүлээн зөвшөөрдөг.
- Тэд аз жаргалтай байж чаддаг. Тэд гомдоллодоггүй. Тэд өөрсдийнхөө хянаж чаддаггүй зүйлст эрч хүчээ барддаггүй.
- Тэд эелдэг, шударга, санал бодлоо илэрхийлэхээс айдаггүй. Тэд өөрийгөө бусад хүмүүст таалагдах эсэхт санаа зовдоггүй.
- Тэд тооцоолсон эрсдлийг хүлээн авахад бэлэн байдаг. Тэд үйлдэл хийхээсээ өмнө эрсдэл, үр ашгийг нь тооцдог.
- Тэд одоодоо эрч хүчээ зарцуулдаг. Тэд өнгөрсөндөө амьдардаггүй.
- Тэд өнгөрсөнд хийсэн үйлдэлдээ бүрэн хариуцлага хүлээдэг. Тэд нэг ижил алдааг дахин давтдаггүй.
- Тэд бусад хүмүүсийн амжилтыг бахдан тэмдэглэдэг. Тэд бусдын амжилтанд атаархдаггүй.
- Тэд бүтэлгүйтэхээс айдаггүй. Бүтэлгүйтсэн ч бууж өгдөггүй. Тэд бүтэлгүйтэл бүрийг сайжрах боломж гэж хардаг.
- Тэд цагийг ганцаараа өнгөрүүлэх дуртай. Тэд ганцаараа байхаас айдаггүй.
- Тэд өөрсдийн давуу тал, сайн чанарт тулгуурлан ажиллаж, амжилт олоход бэлтгэдэг.
- Тэдэнд үргэлжлүүлэх хүч байдаг. Тэд үр дүн хурдан гарахыг хүлээдэггүй.
- Тэд өөрсдийн үндсэн итгэл үнэмшлээ үнэлж, шаардлагатай тохиолдолд өөрчилдөг.
- Тэд оюуны эрч хүчээ ухаалгаар ашигладаг. Тэд бүтээлч бус бодолд цаг зарцуулдаггүй.
- Тэд бүтээлчээр боддог. Тэд сөрөг бодлоо эерэг бодлоор сольдог.
- Тэд тааламжгүй байдлыг ч тэвчиж чаддаг. Тэд өөрсдийнхөө мэдрэмжийг хянаж чаддаг.
Thursday, November 20, 2014
Оюун санааны хувьд хүчирхэг хүмүүсийн хийдэг 17 зүйлс
Subscribe to:
Post Comments (Atom)
-
Гашуунаар бүү тэтгэ Амттанаар бүү цатга Өнгөнд бүү шунуул Тансагт бүү умбуул Улайг бүү үзүүл Нойронд бүү автуул 1. Нярай хүүхэдтэй а...
-
Хүмүүс бодохдоо муурыг идэж унтахаас өөр юу ч хийдэггүй, залхуу гэж боддог. Тэр бол тийм биш. Муурны үүрэг юу болохыг та мэдэх үү? Бүх муу...
-
“НАСА” анх удаа дэлхийн сүйрлийн тухай бодит таамаглал дэвшүүлж байгаа нь одон орон судлаачдыг эмз эглүүлж орхилоо. “НАСА”-гийн эрдэмт...
No comments:
Post a Comment