Thursday, February 25, 2016

Тархи бидэнд үнэн гэж итгүүлсэн 9 худал үгс.



Бидний тархи биднийг бараг бүх л зүйлд итгүүлж чаддаг. Харин өөрийн итгэлийн системээ хэрхэн босгох нь таны л асуудал. Бидний нийгэм, орчин тойрон дараах зүйлсийг итгүүлж чадсан нь үнэндээ худал үгсүүд юм. Үүнд:

1. ХҮН БҮХЭН НАДААС ИЛҮҮ.
Бид амьдарч буй, даван туулж буй, сурч буй, өсч хөгжиж буй төрөлтөн. Амьдралын зовлон зүдгүүр, саад тотгорт дархлаажсан хэн ч байхгүй. Тиймээс бусдыг өөртэйгээ харьцуулахад ямар ч үр ашиг байхгүй.

2. АМЬДРАЛ ХҮНД БӨГӨӨД БИД ТҮҮНЭЭС БОЛЖ ЗОВОХ ХЭРЭГТЭЙ БОЛДОГ.
Энэ өвөг дээдсээс эцэг эхэд маань, тэднээс бидэнд ирсэн үзэл. Бид амьдралаа ямар өнцгөөс харна, амьдрал тийм байдаг. Өвчин, цохилт ирэхэд зугатах боломжгүй. Харин шаналж зовох эсэх нь сонголт гэнэ. Бид юмсыг урсгалаар тавьж явуулдаггүй, болсон зүйлсийг хүлээн зөвшөөрөхгүй үедээ зовж шаналдаг. Үүний оронд юу дуртай зүйлээ хийгээд үргэлжлэн амьдарч урагш хараад алхах хэрэгтэй.

3.МӨНГӨ БОЛ БҮХ ЗҮЙЛ.
Буруу. Таныг хөгшрөх үед хайртай хүмүүстэйгээ хамт өнгөрүүлсэн бүх дурсамж хамгийн том баялаг байдаг. Түүндээ хөрөнгө оруулалт хий.

4. ЧИ ТОДОРХОЙ НАСАНД ХҮРМЭГЦ ГЭРЛЭХ ЁСТОЙ. 
Хүн бүр гэрлэж, хүүхэдтэй болох алба байхгүй. Бидний зүрх сэтгэл үүнд өөрөө тэмүүлэх ёстой.

5. ИЛҮҮ ӨНДӨР ЗЭРЭГ, БОЛОВСРОЛ ИЛҮҮ ИХ АМЖИЛТЫГ АВЧИРДАГ. 
Боловсролын диплом бол карьер бий болгодог хүчин зүйл гэдэгт бид итгэсэн. Гэхдээ үргэлж тийм байдаггүй. Сурч боловсрох мэдээж гайхамшигтай, маш олон үүд хаалгыг нээж, ухааныг тань тэлдэг. Гэхдээ жинхэнэ мөрөөдлийг тань биелүүлэхэд зайлшгүй биш.

6. АЖИЛГҮЙ БОЛ ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ./Бусдад ажиллахыг хэлж буй бололтой/
Чи өөрийн ажлаа эхлүүлж болно. Бусад хүмүүстэй хамтарч, өөрийн мөрөөдлөө биелүүлж болно. Өөрийн хүсэл тэмүүллээр хийсэн цагт жинхэнэ ажил нь тэр мөн.

7. САЙХАН БИЕТЭЙ БИШ БОЛ МУУ.
Сурталчилгааныханд тархиа угаалгаж бидний хэд нь янз бүрийн зүйлс туршиж байна. Үнэндээ өөрт тань үнэн бөгөөд тохирсон бие, бялдар заяагдсан байдаг. Бид бүгд ижилхэн харагдах боломжгүй. Бид өөрсдийгөө оюун ухаандаа зөв харж сурах нь чухал.

8. АМЖИЛТ ҮРГЭЛЖ ХЯЗГААРТАЙ.
Үнэндээ хязгаар байдаггүй. Бид хязгааргүй хүчтэй. Бид бүтээж, тэлж, илүү сайхан баяр баясгаланг хүртсээр байх боломжтой.

9. ЧИ БҮГДИЙГ ЗАСАХ ЁСТОЙ.
Гэгээрэл бол чи хэр их мэдэхгүй байгааг мэдүүлж өгдөг. Боломжуудыг нээж ол. Хэрэв илүү ихийг сурч мэдэхийг хүсч л байгаа бол хуучин баригдмал үзлээ тавьж явуул.
Өөрийн бодит байдал, жинхэнэ төрхийг үргэлж мэдэрч, нийгэм бидэнд итгүүлсэн дээрх зүйлсээс зайлсхийх боломжтой гэнэ.

Амар амгаланг хүсье.

No comments:

Post a Comment