Tuesday, November 10, 2020

Муур ямар үүрэг даалгавартай болохыг та мэдэх үү?

 


Хүмүүс бодохдоо муурыг идэж унтахаас өөр юу ч хийдэггүй, залхуу гэж боддог. Тэр бол тийм биш. Муурны үүрэг юу болохыг та мэдэх үү? Бүх муурнуудад бидний биед өдөржингөө хуримтлагдсан сөрөг эрчмийг арилгах хүч байдаг. Тэд биднийг унтангуут эрчмийг өөртөө авдаг. Хэрэв гэр бүлд нэгээс илүү хүмүүс, ганцхан муур байдаг бол тэд их хэмжээний сөрөг эрчмийг олон хүнээс уусгаж авдаг юм. Харин муур унтаж байхдаа биднээс авсан сөрөг эрчмүүдээ чөлөөлж гаргадаг.


Хэрэв бид хэтэрхий стрессдсэн байвал тэдэнд тэр бүх сөрөг эрчмүүдийг чөлөөлөх хангалттай цаг байдаггүй. Тэгээд үр дүнд нь түүнийг чөлөөлөх хүртэл тарга болж тэдэнд хуримтлагддаг. Ингээд тэднийг таргалахаар нь бид тэжээсэн хоолноос юмуу хангалттай хөдлөөгүйгээс болдог гэж боддог байх. Гэтэл үнэндээ тэгдэггүй. Гэрт нэгээс илүү муур байвал зүгээр, ингэснээр үүрэх ачаа тэдний дунд хуваагдах болно.

Тэд мөн шөнө дунд биднийг хамгаалдаг. Тэднийг байснаар биднийг унтаж байх зуур хүсээгүй сүнсүүд бидний байр сууц. өрөөнд нэвтэрч чадахгүй. Тийм учраас тэд бидний оронд унтахаар хичээдэг юм. Хэрэв бид зүгээр бол тэд хамт унтах гэхгүй. Хэрэв ямар нэг хачин зүйл бидний эргэн тойронд байвал тэд ор руу шууд үсэрч ирээд биднийг хамгаалах гэдэг. Хэрэв гэрт хэн нэг хүн ирээд муур тэр хүнийг муу юмуу хөнөөлтэй хүн гэж мэдэрвэл биднийг хамгаалахаар тойрч алхдаг.


Та муургүй байлаа гэхэд гудамжны муур гэрт ирээд гэртээ байгаа мэт дасдаг. Учир нь тухайн хоромд танд муур хэрэгтэй байсан болоод л тэгдэг. Гудамжын муур танд туслахаар сайн дураар шийдсэн гэсэн үг юм. Тэр ажлыг хийхээр танай гэрийг сонгосон мууранд талархаж байгаарай.

Та мууртай байгаад гудамжын муураа байлгаж чадахгүй бол түүнд байх газар олж өгөөрэй. Муур бидний физик түвшинд үл мэдэх тийм шалтгаанаар ирсэн байдаг. Тэгээд яг тэр хоромд зүүдэндээ муур үзэгддэг шалтгааныг та харж болно.Түүнд төлөх ёстой өр юмуу кармын шалтгаан байж болдог, тэгэхлээр муурыг айлгах юмуу түүнээс битгий айгаарай. Тэр үүргээ биелүүлэхээр аль нэг замаар ирэх ёстой байдаг.

Муур бас анагаадаг. Муурнууд бол өхөөрдөм амьтад, тэд эзэндээ юунаас ч илүү хайртай. Гэхдээ тэд хайрлах өөр аргатай. Тэдний хайр үнэнч бөгөөд тэрэнд бүү эргэлз. Тэд бол бидний сайн нөхөд, сайн хамтрагчид юм.

Манайхан байр машинаа зарахдаа яагаад муур оруулдаг вэ сөрөг муу энергийн хөөх гэж Мууртай айлууд сүнсэнд даруулхан ховор байдаг.

Боржигин овогт: Цогтоо.

 

Sunday, March 15, 2020

Америкчууд Монголын эзэнт гүрний тухай 10 баримтыг онцолжээ

XIII зууны үеийн Монголын эзэнт гүрэн, Чингис хааны байлдан дагуулал дэлхийн түүхчдийн хувьд маш том судалгааны талбар байсаар ирсэн. Түүхчдээс гадна сэтгүүлчид, түүх сонирхогчид, жирийн иргэд хүртэл дэлхийн талыг эзэлсэн Монголын хааны тухай илүү ихийг мэдэхийг хүсдэг.
Тэгвэл Америкийн нэгэн мэдээллийн сайт Монголын эзэнт гүрний тухай 10 баримтыг онцолсныг танд хүргэж байна. Монголын эзэнт гүрний талаарх баримтууд хэр зөв эсэхийг уншигч та шүүн тунгаана биз ээ?
1. Монгол эмэгтэй
Түүхчид монгол эрсийн эр зоригийг шагшин магтдаг ч ихэнх тохиолдолд эмэгтэйчүүдийн талаар бага дурддаг. Энэ нь шударга бус юм. Учир нь баатрууд мориндоо мордон алсын дайнд гарахад ард нь үлдсэн эмэгтэйчүүд бүхий л үйл хэргийг нь явуулж, худалдаа наймаа хийж, санхүү мөнгөний асуудлаа шийдэж, тэр ч байтугай бөө мөргөлийн шашинд өндөр байр суурь эзэлдэг байжээ. Өнөөдөр тийм өндөр байр суурийг орчин үеийн Европын язгууртан хатагтай нар зөвхөн мөрөөдөж л чадна.
Монголын түүхэнд хэд хэдэн баатарлаг хатад байсан юм. Чингис хааныг нас барсны дараа охид болон бэрүүд нь Монголын эзэнт гүрэнд хүчирхэг хатдын байр суурийг эзэлж байсан түүхтэй. Хүчирхэг хатдын хамгийн алдартай нь Мандухай юм. Тэрээр чадварлаг дайчин бөгөөд байлдааны тактикч байжээ. Мандухай хатан Чингис хааны нэгэн адил Монголын овог аймгуудыг нэгтгэхийн төлөө амьдралаа зориулсан аж.
2. Өртөө холбоо
Монголчууд төрөлхийн эрэл хайгуулч, нүүдэлчин хүмүүс юм. Тиймээс толгойлогч нарын хоорондын харилцаа холбоо нь том асуудал байсан юм. Гэхдээ тэд энэ бэрхшээлийг зохицуулж чадсан. Тэр үедээ л дэлхийд анхдагч өртөөний тогтолцоог бий болгожээ.
Домогт худалдаачин Марко Поло өртөөний тогтолцоог анх мэдээд ихэд алмайрч байсан юм. Өртөөнүүдэд элч, улаач хүмүүс ажилладаг байжээ. Өртөө хоорондоо 24-64 км зайтай, хүн хүчээр хангалттай сэлбэж өгдөг байсан аж. Хятадын газар нутагт л гэхэд 1400 орчим өртөө байгуулж, нийт 50.000 морьтой байсан гэдэг.
3. Байлдааны тактик
Олон тулааны ард гарсан монгол цэргүүд сайтар тооцоолсон, үр дүнтэй байлдааны тактиктай байснаараа дэлхийд алдартай. Монгол жанжны түүхийг сонсоод нэрт Македоны Александр болон агуу Картиганы дайчин Ганнибал Барса нарыг хүмүүс шагшин бишрэхээ лав болино.
Монголчууд айлгах арга хэлбэрийг үр дүнтэй ашигладаг байсан. Дайсныг хууран ухарч буй дүр эсгэх, сэтгэлзүйн дайралт өгөх, хүн барьцаалах, хүнээр бамбай хийх зэрэг тактик барьдаг Тэд дайснаа “суман бороо”-гоор дарж, дараа нь харгис хэрцгий морин цэргийн тоосонд даруулдаг байсан юм.
Ихэнхдээ дайсны тал татарч байгаа цэргүүдийг хараад хамгаалалтаа сулладаг. Энэ үед нь монголчууд тэднийг мунхруулж илүү хүчтэй дайралт үзүүлдэг байна. Том хот сууринг түрэмгийлэхдээ өртөөний холбоог ашиглан маш өргөн фронтоор дайрч, бүсэлж авахдаа чадварлаг байсан юм. Мөн эсэргүүцэл үзүүлсэн нэгэнд харгис хэрцгийгээр хандах нь олонтаа. Ийнхүү, монголчууд тухайн цаг үедээ байлдааны тактикаараа тэргүүлдэг байжээ.
4. Торгоны зам
Чингис хаан Ази тивээс Европ хүрсэн Торгоны зам дагуух улс орныг эзлэн түрэмгийлснээрээ түүхэнд мөрөө үлдээсэн юм. Энэ нь Монголын эзэнт гүрний орлогын эх үүсвэр болж байсан гэгддэг. Бараг 6437 км урттай Торгоны замыг тэр чигт нь эзлэх боломжгүй гэдгийг мэдээд тэрээр хоёр дахь төлөвлөгөөгөө зохиосон бөгөөд зам дагуу байрлах Араб, Туркийн хот суурингуудыг дахин сэхэхгүй болтол нь устгасан юм.
Баян бүрдийг тойрч байрласан хот суурингууд Монголын эрхшээлд, аль эсвэл бүрэн сүйрсэн байх нь л түүнд чухал байлаа. Энэ аян дайн маш их хугацаа шаардсан бөгөөд Чингис хаан зорьсон үйл хэргийнхээ эцсийг үзэж чадалгүй нас барсан юм. Гэсэн ч XIV, XV зуунд Торгоны зам бүхэлдээ Монголын эзэнт гүрний харьяанд оршиж байсан билээ.
Эрхшээлдээ оруулж, эзлэн түрэмгийлсэн гэх боловч монголчууд Торгоны замаар зорчих худалдаачдад найрсаг хандаж түүнчлэн Хятадаас Ойрх Дорнодтой хийх худалдааг хаах бус, харин ч дэмжиж, хөгжүүлэхийг зорьдог байсан аж. Гэхдээ Монголын эзэн гүрний үед Торгоны замаар зорчиж, худалдаа хийх нь өртөг өндөртэй байсан юм. Шалтгаан нь монголчуудад төлөх татвар өндөр байжээ.
5. Пакс Монголика
Пакс Монголика гэдэг нь Монголын эрхшээл дор байсан улс орнуудын тайван цагийг хэлж байгаа юм. Хэдий дайн дажин хийж Монголын эзэнт улсыг босгосон ч дараа нь нөмөртөө оруулсан газар нутгаа монголчууд энх тайван оршин тогтнуулжээ. XIII, XIV зуунд Монголын эзэнт гүрэн хөгжлийнхөө оргил үед байсан ба нийт газар нутаг нь 15 сая км квадратад хүрч, нийт 100 сая ард иргэнтэй байсан түүхтэй.
Цор ганц засаг өөрийн харилцаа холбооны давуу тал, хүчирхэг эдийн засгийнхаа тусламжтайгаар энэ өргөн уудам газар нутгийг удирдаж байсан тул бүх хүн амьдралдаа сэтгэл хангалуун байжээ. Түүхэнд аймшигтай эзлэн түрэмгийллээрээ нэрээ үлдээсэн монголчуудын харьяан дор энх тайван цаг цогцолж байсан юм.
6. Алтан орд
Монголын хамгийн хүчирхэг гүрний нэг бол яах аргагүй Алтан ордны улс билээ. Энэ улсыг Чингис хааны ач хүү Бат хаан 1251 онд байгуулсан юм. Магадгүй бүдүүлэг, зэрлэг хүмүүсээр гэр дүүргэж амьдардаг байсан гэж бодож байвал эндүүрэл. Энэ улсад дэд бүтэц өндөр хөгжсөн, орчин үеийн чулуун хотууд, тэр дундаа нийслэл Бат-Сарай сүндэрлэж байсан юм.
Алтан ордны улс нь Орос, Украин, Казахстан, Молдав, Кавказын улс орнуудыг өөртөө нэгтгэж, тэдгээрийн түүх, соёлд нөлөөлсөн. Орос улс руу ихээхэн хүчээр довтолж, мөн эгнээндээ нэгтгэсэн билээ.
7. Зэр, зэвсэг
Байгалиасаа нүүдэлчин цустай монголчууд морин байлдаанд гаршсан байжээ. Морьд хүч тэнхээтэй, эрэмгий догшин бөгөөд дайн тулааны үед зэвсгийн нэгэн адилд тооцогдож байв. Үүний улмаас монголчуудын байлдааны ихэнх зэвсэг нь морин дээрээс тулалдах зориулалттай хийгдсэн аж. Сэлэм нь муруй хутга мэт хэлбэртэй төдийгүй морин дээрээс ч, явган тулалдахад ч хялбар байхаар зориулагджээ. Тэр ч бүү хэл жад, шийдэм, чинжаал хутгыг түгээмэл хэрэглэж, дарийг тэсэлж дэлбэлэхэд ашиглаж байсан түүхтэй.
Холын зайн тулаанд нарийн бүтэцтэй нум сум нийтлэг ашигладаг байв. Энэ нь Европын жирийн нум сумаас бат бөх бөгөөд хоёр дахин хол зайд тусах чадвартай. Гэхдээ тэд нөхцөл байдлаас шалтгаалан олон янзын нум сум ашигладаг байжээ. Хамгийн алдартай нь дуут нум сум юм. Нум сум харвахад чанга исгэрэх чимээ гардаг бөгөөд ингэж дайснаа айлгаж, мөн бусдадаа дохио өгдөг байсан гэнэ.
Галт нум сум ч мөн ашигтай, дайснаа хүндээр шархдуулж, бүслэх, олноор нь шатаах зэрэгт хэрэглэдэг байсан. Тухайн үед монгол цэргүүд хуягт дуулга өмсдөггүй байсан бөгөөд морины шээсэнд дүрж хатаасан ширээр хийсэн савхи байлдааны хувцсанд тооцогддог байжээ. Мөн тэд морьдоо хүртэл ийн хуягладаг байсан гэдэг.
8. Хүлцэнгүй байдал
Өргөн уудам газар нутгийн эзэн суухын тулд эзэлж авсан улсын иргэдийнхээ зан заншлын мөн хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг монголчууд мэддэг байсан юм. Ноёрхсон улсын иргэдийн шашин шүтлэг, түүх, соёлоо авч үлдэхийг нь дэмжиж, зарим үед лам санваартнаас авах татварыг багасгаж байсан түүхтэй. Монголчууд шашин шүтлэгийн тал дээр нээлттэй байр сууринаас ханддаг байсан төдийгүй энэ нь тэдний хувьд эзэлж авсан улсаа “тайван” замаар элсүүлэхэд нь нөлөөлж байжээ.
9. Татарууд
Монголчуудыг татарууд хэмээн дуудах нь элбэг. Монголчууд бие биенээ “та, та” гэж дууддагаас энэ нь үүссэн байна. Гэхдээ энэ үг нь Ромын домогт там буюу “Тартарус” гэсэн үгтэй адил сонсогдог байсан тул монголчуудыг татарууд гэж нэрлэж эхэлсэн түүхтэй. Ийнхүү монголчуудыг “Тамаас ирсэн хүмүүс” гэж утгачлан дуудах болжээ.
10. Сүбээдэй баатар
Чингис хаан Их Монгол Улсыг байгуулж чадсан нэг шалтгаан нь түүний дэргэд Сүбээдэй баатар байсантай холбоотой юм. Тэрээр Чингис хааны аймшиггүй зоригтой суут жанжин, мөн түүхэн дэх хамгийн аугаа байлдааны тактикчдын нэг байлаа.
Сүбээдэй баатар дайсны тал ямар арга барилаар тулалдахыг олж мэдэн дараагаар нь хариу цохилт өгөх стратеги гаргадаг байсан. Энэ нь ч амжилттай хэрэгжсээр иржээ. Ямагт өөрийгөө сайжруулах замаар өөртэйгөө эн зэрэгцэх суут хүмүүстэй ярилцаж цэрэг, байлдааны мэдлэгээ дээшлүүлдэг байжээ. Ингэж монгол цэргүүд дайн тулаанд ялагдахгүй, гундахгүй явахад анхаардаг байсан юм.
Хятадыг дайлаар мордох үедээ Чингис хаан нас барсан. Түүний орыг Өгөөдэй хаан залгамжлахад Сүбээдэй баатар үргэлжлүүлэн үнэнчээр зүтгэжээ. Тэд хамтдаа Европыг эзлэхээр шийдэж хэд хэдэн тулаанд ялалт байгуулсан боловч Өгөөдэй хаан 1241 онд нас барсан юм. Хүү Гүюг хаан орыг нь залгаж, Европын улсуудыг байлдан дагуулахаар явсан Сүбээдэй баатрыг эргүүлэн татаж Хятад руу залсан байна. Сүбээдэй баатар үүрэгт ажлаа хүлээн аваад Хятадад нэг жил тулалдаад нас дээр гарч нутагтаа ирж нас нөгчсөн гэдэг.

Sunday, February 23, 2020

XVII жарны “ХОТОЛ ТӨГС’ хэмээх төмөр хулгана жилийн шинийн нэгний өглөө зүг, мөр гаргах зурхай

Төмөр хулгана жилийн шинж
Хаврын амьсгал орсон өдриин махбодыг гол болгон жилийн ноён нурууг шинждэг аргын дагуу “Шороон үхэр”- ийн шинжээр дүрсэлбэл “Үхрийн толгой нь цагаан, биө, омруу, өвчүү, туурай, цулбуур хөх, эвэр, чих, сүүл улаан, дөрвөн шийр, ходоод ногт шар, амаа ангайж, сүүлээ зүүн тийш шарвасан байна. Үхэр хариулаач нь царай нь шар, малгайгаа зүүн гартаа барьсан, дээл ногоон, бүс цагаан, гэзэг үсээ баруун чихний ар, зүүн чихний урдуур сүлжиж унжуулсан, хөх гутал өмссөн, мяндсаар томсон, бургасан улаан шилбүүр барьж, хүч чадал их, хүүхэд үхрийн өмнө яаравчлан гүйж явна гэж дүрсэлжээ.
Энэхүү зураглалаас жилийн байцыг ажвал “Нялхаст сайн, өвгөдөд дунд, залууст муу ажээ. Төрийн хууль, цаазын хэрэгжилт сайжирч, улс орон амгалан төвшин болох болой. Залуу хүмүүсийн ажил үйлс бүтэмжтэй, үр ач дэлгэрэх маш сайн. Хаваржилт хүндрэх, ард иргэдийн аж амьдрал доройтох ч, харин зун, намар, өвлийн улиралд иргэдийн ажил үйлс бүтэмжтэй болж, амьдрал ахуй сайжирна. Номын явдлаар явагч хүмүүн нугууд ард иргэдэд хүндлэгдэнэ. Жилийн эхэн, улирлууд эхэн дунд саруудад цас, хур бороо элбэг буух, эмийн шим төгөлдөржинө. Зургаа, долдугаар сард хур тунадас жилийн дунджаас бага байх, газар орноо аргадан тахилга хийлгэвэл зохистой. Өвөлжилт хүндрэх болой (цас бага унах). Өндөр уул, толгод, тал хээрийн бүсэд өвс ногоо, цэцэг навч ихэд дэлгэрэх, хадлан бэлчээр, тариа, ногооны ургац арвин гарна. Ой цэцэрлэгт үр жимс дэлгэрнэ. Хавар, намрын эхэн, дунд сард халуун, хүйтэн өвчин, лусын өвчин, бадгана чанарын өвчин гарах магадтай. Малд сайн, хүнд муу байх ажээ.
Шинийн нэгний өглөө зуг мөрөө гаргах тухайд
Энэ жилийн шинийн нэгэн нь улаагчин тахиа өдөр, даваа гаригт тохиож байна. Нар өглөө 7 цаг 44 минутад мандана. Нар мандахаас өмнө амжиж зүг мөрөө гаргах газраа очсон байвал зохилтой. Хөдөөд морины уяанаас цааш, орон сууцныхан гурваас есөн алхмаас зүг мөрөө гаргахаа эхлүүлж болно. Энэ ёслолыг хүндэтгэж аль болох шинэ хувцсаа өмсөж, малгай, бүстэй, товчоо товчлоорой. Хэрэв та хүсвэл ойр зуур өргөлийн идээ, цагаа бэлдэн мөр гаргахаар товлосон газраасаа сүсэглэж явдаг бүхэндээ хандан өргөж, сайн сайхныг ерөөнө. Гэрээсээ төмөр, мод мэтийн цээр гаргах домын зүйлээ бэлдэж гаргаарай. Мөр гаргах цэгээс заасан зүг рүү гурваас есөн алхам яваад цээр гаргах домоо зааврын дагуу хийж зохих тарниа долоо ба 21 удаа давтаж уншина. Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй багачуул заавал зүг мөрөө гаргах шаардлагагүй. Мөн настан, хэвтрийн хүмүүсийн өмнөөс садан төрөл нь өөрийн мөрийг гаргах ялдамдаа нэр ус, жилийг нь сэтгэлдээ шивнэж даган баясаж буйгаа илэрхийлдэг ажээ. Зүг гаргагч нь хийморийнхоо зүп яваад нар зөв тойрон анхны цэг дээр буцаж ирдэг. Энэ замд тань хогийн сав, үнс зэрэг таагүй зүйп байгаа эсэхийг урьдчилаад харчих зүгээр.
Уншигчдадаа илүү ойлгомжтой болгох үүднээс таны төрсөн он, сар, өдөр болон ямар суудал дээр буйг нарийвчлан дэс дараалуулан он оноор нь гаргаж өглөө.
ГАЛ СУУДАЛ: Зүүн урд зүг рүү гарч, урд зүгээс ирнэ. “Ум базар дагийний хум мама бизъяа суухаа” хэмээх тарнийг 7-21 удаа уншиж, шүдэнз зураад түүнээ ус, цасаар унтраана Галд сууваас толгой, цээжин биеийн өвчинд өртөхөөс сэрэмжил. Энэ жилдээ улаан өнгийн эд хувцас хунар бүү ав. Өвс шарлах үеэр болгоомжил.
ОГТОРГУЙ СУУДАЛ: Зүүн хойд зүг рүү гарч, баруун хойд зүгээс ирнэ. “Ум базар пагма дагийний хум мама бизъяа суухаа” хэмээх тарнийг 7-21 удаа уншиж модны үртэс хая. Оггоргуйд сууваас нойргүйдэх, толгой, гар, хөлний өвчнөөс сэргийл. Энэ жилдээ нохой ба шар өнгийн эд авахыг цээрлэ. Уул хаданд авирахаас болгоомжил. Амьтны амь бүү тасал.
ШОРОО СУУДАЛ: Баруун зүгг гарч, баруун урд зүгээс ирнэ. “Ум бадма дагнйний хум мама бизъяа суухаа” хэмээх тарнийг 7-21 удаа уншиж шороо чулуу хөдөлгөн, модны үртэс эсвэл цаас хийсгэнэ. Шороонд сууваас халдварт өвчнөөс сэргийл. Энэ жилдээ үнэт эдлэл болон шар өнгийн сав суулга үл авах, газар ухах, мод тастах, чулуу ховхлохыг цээрлэ. Лусын хорлолд өртөхөөс болгоомжил.
ТӨМӨР СУУДАЛ: Баруун урд зүг рүү гарч, баруун зүгээс ирнэ. ‘Ум раднаа дагийний хум мама бизъяа суухаа” хэмээх тарнийг 7-21 удаа уншиж төмрийн зүйлийг хөдөлгөх буюу хая. Төмөрт сууваас уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл. Элдэв хүнээс эд бараа бүү ав. Төмөр эдпэл, хутга, мэсний зүйл бүү ав. Гол ус зайрмагтаж, хөлдөх үед болгоомжил.
УС СУУДАЛ: Зүүн зүг рүү гарч, нар зөв тойрон хойд зүгээс ирнэ. Ум гармаа дагийний хум мама бизъяа суухаа” хэмээх тарнийг 7-21 удаа уншиж ус асгаад дээгүүр нь алх. Усанд сууваас бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэргийл. Энэ жилдээ хар, шар өнгийн эд зүйлс бүү ав. Хур бороо орох үед анхаар.
УУЛ СУУДАЛ: Баруун хойд зүг рүү гарч, зүүн хойд зүгээс ирнэ. “Ум будда дагийний хум мама бизъяа суухаа” хэмээх тарнийг 7-21 удаа уншиж чулуу, шороо хөдөлгө. Ууланд сууваас үрэвсэлт өвчин, үс унах, шар ус гүйх зэрэг өвчнөөс сэргийл. Энэ жилдээ газар хөндөх, өндөрт гарах, ан ав хийх, нойтон мод таслахыг цээрлэ. Өвс хатаж, газар хөдлөх үед болгоомжил.
 МОД СУУДАЛ:Зүүн урд зүг рүү гарч, нар зөв тойрон зүүн зүгээс ирнэ. “Ум базар дагийний хум мама бизъяа суухаа” хэмээх тарнийг 7-21 удаа уншиж мод хугалж хая. Модонд сууваас элэг, цөсний өвчин,       яр гарах, хөл өвдөхөөс сэргийл. Энэ жилдээ хөх өнгийн зүйл бүү ав. Хэл амнаас болгоомжил. Нойтон мод огтлохыг цээрлэ. Мод гөлөглөх үед анхаарууштай.
 ХИЙ СУУДАЛ: Урд зүг рүү гарч, нар зөв тойроод зүүн урд зүгээс ирнэ. “Ум базар падма дагийний хум мама бизъяа сүухаа” хэмээх тарнииг 7-21 удаа уншиж, цаас хийсгэ. Хийд сууваас хий өвчин, чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх мэдрэлийн өвчнөөс сэргийл. Энэ жилдээ шар өнгийн эд зүйл бүү ав. Харин намрын цагаар анхаарууштай
Төрсөн
он
Тухайн жилийн
шинийн нэгэн
Суудал
ЭрЭм
1913 ОгторгуйШороо
1914 ТөмөрТөмөр
1915 ШорооОгторгуй
1916 ГалУс
1917 ХийУул
1918 МодМод
1919 УулХий
1920 УсГал
1921 ОгторгуйШороо
1922 ТөмөрТөмөр
1923 ШорооОгторгуй
19241924.02.05ГалУс
19251925.02.24ХийУул
19261926.02.13МодМод
19271927.02.03УулХий
19281928.02.22УсГал
19291929.02.10ОгторгуйШороо
19301930.01.30ТөмөрТөмөр
19311931.02.18ШорооОгторгуй
19321932.02.07ГалУс
19331933.02.25ХийУул
19341934.02.14МодМод
19351935.02.04УулХий
19361936.02.23УсГал
19371937.02.12ОггоргуйШороо
19381938.02.01ТөмөрТөмөр
19391939.02.20ШорооОгторгуй
19401940.02.09ГалУс
19411941.01.28ХийУул
19421942.02.16МодМод
19431943.02.05УулХий
19441944.02.25УсГал
19451945.02.13ОгторгуйШороо
19461946.02.03ТөмөрТөмөр
19471947.02.21ШорооОгторгуй
19481948.02.10ГалУс
19491949.01.29ХийУул
19501950.02.17МодМод
19511951.02.07УулХий
19521952.02.26УсГал
19531953.02.15ОгторгуйШороо
19541954.02.04ТөмөрТөмөр
19551955.02.23ШорооОгторгуй
19561956.02.12ГалУс
19571957.01.31ХийУул
19581958.02.19МодМод
19591959.02.08УулХий
19601960.02.27УсГал
19611961.02.16ОгторгуйШороо
19621962.02.05ТөмөрТөмөр
19631963.02.25ШорооОгторгуй
19641964.02.14ГалУс

Төрсөн онТухайн жилийн шинийн нэгэнСуудал
ЭрЭм
19651965.02.02ХийУул
19661966.02.21МодМод
19671967.02.10УулХий
19681968.01.30УсГал
19691969.02.17ОгторгуйШороо
19701970.02.07ТөмөрТөмөр
19711971.02.26ШорооОгторгуй
19721972.02.15ГалУс
19731973.02.04ХийУул
19741974.02.23МодМод
19751975.02.12УулХий
19761976.02.01УсГал
19771977.02.19ОгторгуйШороо
19781978.02.08ТөмөрТөмөр
19791979.02.27ШорооОгторгуй
19801980.02.17ГалУс
19811981.02.05ХийУул
19821982.02.24МодМод
19831983.02.13УулХий
19841984.02.02УсГал
19851985.02.20ОгторгуйШороо
19861986.02.09ТөмөрТөмөр
19871987.01.30ШорооОггоргуй
19881988.02.18ГалУс
19891989.02.07ХийУул
19901990.02.26МодМод
19911991.02.15УулХий
19921992.02.04УсГал
19931993.02.22ОгторгуйШороо
19941994.02.11ТөмөрТөмөр
19951995.01.31ШорооОгторгуй
19961996.02.19ГалУс
19971997.02.08ХийУул
19981998.02.27МодМод
19991999.02.17УулХий
20002000.02.05УсГал
20012001.02.24ОгторгуйШороо
20022002.02.13ТөмөрТөмөр
20032003.02.02ШорооОгторгуй
20042004.02.21ГалУс
20052005.02.09ХийУул
20062006.01.30МодМод
20072007.02.18УулХий
20082008.02.08УсГал
20092009.02.25ОгторгуйШороо
20102010.02.14ТөмөрТөмөр
20112011.02.03ШорооОгторгуй
20122012.02.22ГалУс
20132013.02.11ХийУул
20142014.01.31МодМод
20152015.02.19УулХий
20162016.02.09УсГал
20172017.02.27ОггоргуйШороо
20182018.02.16ТөмөрТөмөр
20192019.02.05ШорооОгторгуй
20202020.02.24ГалУс