Wednesday, September 30, 2015

Хятадын хамгийн баян хүний 22 зөвлөгөө

        Жак Ма буюу Ма Юн – Азийн хамгийн үнэ цэнэтэй интернэт компаниудыг байгуулсан Alibaba Group-ын үндэслэгч аж. Жак Forbes сэтгүүлийн нүүрэн дээр гарсан анхны Хятад бизнесмэн юм. Тэрээр амьдралдаа төрийн албан хаагчаар, англи хэлний багшаар ажиллаж, тэр ч бүү хэл Хятадын анхны интернэт төслийг бий болгосон хүн юм. Түүнд амжилт, уналтууд тулгарсан ч тэр бууж өгөөгүй юм.

Шинэ санаа сонгох зарчим 


  • Хурал дээрх хүмүүсийн 90 хувь нь ямар нэг шинэ санааг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд би тэр санааг шууд л хаядаг. Шалтгаан нь энгийн, хэрэв эдгээр хүмүүс энэ санааны боломжийг ийм тод олж харж байгаа юм бол үүн дээр өөр хэд хэдэн компани ажиллаад эхэлчихсэн гэсэн үг. Тиймээс бидний манлайлал үгүй болно. 
Юуг хийж болохгүй вэ? 
  • 2001 онд би алдаа гаргасан. Бидэнд мэргэжлийн ажилчид хэрэг болсон ч ажлаа сайн гүйцэтгэх хүн олдоогүй. Харин миний эргэлзэж байсан хүмүүс бодсоноос минь ч илүү амжилтанд хүрэхэд тусалсан. 
  • Бизнес эрхлэгчийн хамгийн муу чанар: бусдыг дуурайгч, нөхцөл байлдыг үнэлэх чадваргүй нэгэн, ажлаа өндөр темптэй эхлэх ч цааш үргэлжлүүлж чаддаггүй нэгэн, ирээдүй рүүгээ харах чадваргүй нэгэн. 
  • Миний мөрддөг гол зарчим бол: чиний ажилдаа хандах хандлага болон гаргах шийдвэрүүд чиний чадвараас илүү чухал.
Гонгинол, гомдлолын тухай 
  • Та заримдаа өөртөө гонгинохыг зөвшөөрдөг бол үүнд санаа зовох зүйл огт байхгүй 
  • Хэрэв та сэтгэлээр унасан үедээ амьдралд гомдоллодог бол та архичинтай төстэй болж байна гэсэн үг – уух тусам улам дордоно. Та амжилтанд хүрэх замдаа амжилттай хүмүүс гомдоллож гонгинодоггүйг анзаарах болно. 
Орчин үеийн залуусын 4 асуулт
  • Алдаа гэж юу вэ? Алдаа гэж тэмцэхээ болихыг хэлнэ. 
  • Уян хатан байдал гэж юу вэ? Уян хатан байдал гэдгийг та азгүйтэл, урам хугарал, хүнд хэцүү нөхцлүүдийг давсаны дараа л мэдэх болно. 
  • Таны үүрэг хариуцлага юунд оршдог вэ? Миний үүрэг хариуцлага бусдаас илүү хичээнгүй ажиллаж, илүү их хүсэл эрмэлзэлтэй байж, илүү хариуцлагатай байхад оршино. 
  • Зөвхөн тэнэгүүд л ярихдаа амаа ашигладаг. Ухаалаг хүмүүс толгойгоороо, мэргэн хүмүүс зүрхээрээ ярьдаг. 
Бид амьдрахын тулд бүх хүч чадлаа ашиглах ёстой 
  • Хэрэв та бүх цагаа ажилдаа зарцуулдаг бол хожмын нэг өдөр үүндээ харамсах болно. 
  • Би үргэлж өөртөө, бид ажлын төлөө төрөөгүй харин амьдрах гэж төрсөн гэж сануулдаг. 
Өрсөлдөөн ба өрсөлдөгчдийн тухайд 
  • Өрсөлдөөн бол шатар тоглохтой адил. Хэрэв та хожигдвол дахиад нэг раунд тоглох боломжтой. Зодолдох шаардлагагүй 
  • Таны өрсөлдөгч танаас сул дорой байсан ч түүнтэй эн тэнцүү харьц. Үүнтэй нэгэн адилаар, хэрэв өрсөлдөгч чинь танаас хүчтэй бол айх зүйлгүй нүүр тул. 
  • Жинхэнэ бизнес эрхлэгчдэд дайсан байдаггүй. Үүнийг ойлгосон цагт таныг юу ч зогсоож дийлэхгүй. 
Бизнес эрхлэгчдэд өгөх зөвлөгөө 
  • Хэрэглэгчдийг юун түрүүнд тавь. Хоёрт – ажилтнуудаа. Үүний дараа л, гуравт хувьцаа эзэмшигчдийг тавь. 
  • Жижиг заль мэхэнд бус урт хугацааны төлөвлөгөөндөө гол анхаарлаа хандуул. 
  • Өнөөдөр зовлонтой хатуухан өдөр байв уу? маргааш бүр долоон дор болно, харин нөгөөдөр л илүү сайхан өдөр болох болно. 
Өөрийн бизнесийн тухайд 
  • Та өөрийн бизнесээ эхлүүлсэн бол одооноос тогтвортой орлого, эмнэлэг болон жилийн бонусыг мартах хэрэгтэй болж дээ. 
  • Нөгөө талаар, таны орлого юугаар ч хязгаарлагдаагүй, та цагаа илүү үр бүтээлтэй ашиглаж чадвал бусдаас зөвшөөрөл авах гэж гүйгээд байх шаардлагагүй болно. 
  • Хамтрагчаа сонгохдоо таны чадварыг баяжуулагч нэгнийг сонгох хэрэгтэй. Танд заавал амжилттай хэн нэгэн хэрэггүй. 
  • Ажилчдаа болж өгвөл өглөө бүр жаргалтай ирүүлэхийг хичээ.  

Friday, September 25, 2015

2015 ОНЫ 9 САРЫН 28-НД ГАЛАКТИКЫН ЦӨМӨӨС АСАР ХҮЧТЭЙ ЭНЕРГИ ИРНЭ



Танай дэлхий тун удахгүй Галактикийн Цөмөөс чиглэн ирж буй маш хүчтэй гамма гэрлийн долгионд орох гэж байна. /The Pleroma/ Энэ нь Дэлхийг болон түүн дээр орших амьд бүхэнд нөлөөлөх юм. Бид хэдийнэ энэхүү сансрын гамма эрчимд /WAVE X ч гэх/ орсон байгаа бөгөөд та нарын дунд олон хүмүүс энергийн их хэлбэлзлийг мэдэрч байгаа байх. Энэ хэлбэлзэл 9 сарын 28-ыг дуустал тохионо. Энэ өдөр тус хэлбэлзэл хамгийн өндөр оргилдоо хүрэх юм. Үүнийг хүн төрөлхтний хөгжилд хөтлөх “Үйл Явдлын Хаяа” гэж нэрлэж болно.  Гэсэн хэдий ч шинэ Дэлхий холограм–матриц бүхий системтэй хэвээр байх ч гэсэн 300 000 жилийн турш ноёлж ирсэн хуучны сүлжээс задарч байгаа юм. 



Зөвхөн холограм бүтцэд сүнс физик биетэй, 5 мэдрэхүйн тусламжтай орчныг мэдрэх боломжтой. Гэвч физик бие тань 3 дахь хэмжээст буй ч ухамсар тань 5 дахь хэмжээст аялж байгаа юм. Та бүхэн энд дахин дахин дахин төрөл авч ирээд үлдэж байна. Яагаад гэвэл та бүхэн физик амьдрал, 5 мэдрэхүйдээ дуртай учраас. Бид фотон бүслүүрийн хамгийн эрчимтэй хэсэг рүү орж байгаа учраас гамма гэрлийн долгионы хүчтэй хэлбэлзэлд нэвтрэн орж байгаа юм. Энэ үед бие, бодол, сэтгэл хөдлөл зэргээ сайн хянаж анзаараарай. Гамма долгион ямар ч амьд оршихуйн ДНК-г даруй дээшлүүлдэг. Өөрөөр хэлбэл та өөрийн хамгийн дээд хувилбартаа дэвшин очих боломжтой. Олон хүн амьдран суугаа газраа сольж, салж сарнин, материаллаг эд зүйлсээ алдсан байж болно. Зарим үед бүр бүрэн алдарсан, ганцаардсан мэт санагдсан байж болно. Энэ бүх зүйлс таны хамаг чадлаараа тогтоох гэж байсан хуучин энерги байсан бөгөөд цэвэрлэгдэх шаардлагатай бол тохиолдох ёстой байсан. Хуучин зууралдаж зовсон шаналал, сэтгэлийн бэртэл гоморхлыг өндөр хэмжээст үүрч авч очих боломжгүй. Хуучны гацаж орхисон сэтгэлийн бэртэлийг өөрөөсөө салгах цагт л гэрэл тан руу нэвтэрч та жинхэнэ утгаар газардаж, энэхүү өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхах болно.  Өндөр хэмжээст олон амьдралын оршихуйнууд та бүгдийг энэ бүхнийг даван гарч байгааг хараад бахархаж баярлан угтаж байна!


Хамгийн дээд сургаал болох Бурхныг/Эх Үүсвэрийг хамаг зүрх сэтгэл, бие, сүнсээрээ хайрлаарай. Энэ нь таныг дээд ертөнц рүү хүргэж өгөх нууц түлхүүр. Тэр Бурхны илэрхийлэл нь хэн юм бэ? Хүмүүс та бүхэн өөрсдөө. Тиймээс өөрсдийгөө бүхий л зүрх сэтгэл, сүнсээрээ хайрлаарай. Энэ цаг үед энэхүү үүргийг биелүүлэхээр ирж төрөл авсан бүхэнд талархал илэрхийлье. Агуу Их Багш нарын хэлдэгчлэн та бүхэн энэ дэлхийн Гэрэл Цацрагууд юм. Бүхнийг харагдахаар тод гийгээрэй.

Би бол Арканжел Майкл /Майкл Ловын холбогдсоноор/ 

Линк: http://galacticconnection.com/unprecedented-cosmic-wave-to-impact-earth-in-late-september-2015/#sthash.BCwQNxl3.dpbs 

Орчуулагчид талархал илэрхийлье.