Sunday, October 26, 2014

Амжилтанд хүрсэн хүмүүсийн “унтахаасаа өмнө хийдэг - 6” хэвшил

Бидний одоогийн байгаа байдал бол өдөр тутмын зуршлуудын маань үр дүн юм. Тухайн хүн хэр зэрэг идэвхи санаачлагатай, үр бүтээлтэй вэ гэдгийг хувийн зохион байгуулалт, тогтмол хийдэг үйлдлээс нь дүгнэж болдог.
Тиймээс дэлхийн манлайлагчдын эгнээнд яваа хүмүүс орой унтахынхаа өмнө ямар ямар зөв хэвшлийг өөртөө төлөвшүүлсэн байдгийг мэдэж аваад амьдралдаа хэрэгжүүлцгээе. Ингэснээр сэтгэл санаа болон ажлын бүтээмж тань эрс сайжирна хэмээн итгэж байна.

НЭГ ЦАГ НОМ УНШИХ
“Microsoft” компаний захирал Билл Гейтс унтахынхаа өмнө тогтмол нэг цаг ном уншдаг гэнэ. Өдөр бүр ном унших нь мэдлэгийг тэлж, стрессийг бууруулахаас гадна ой тогтоолтыг сайжруулдаг байна. Түүнчлэн тогтмол ном унших нь оюун ухааны дасгал болдог учраас тархины эрүүл байдлыг удаан хугацаагаар хадгалахад чухал хувь нэмэртэй.

ЭЛЕКТРОН ХЭРЭГСЛҮҮДЭЭ САЛГАХ
“Huffington Post” сайтын захирал Арианна Хаффингтон тархины гэмтлийн улмаас эмнэлэгт хэвтэж байхдаа орой бүр унтахынхаа өмнө электрон хэрэгслүүдээ салгаж заншжээ. Ингэснээр сэтгэл санаа нь илүү тайван болж биеийн байдал нь дээрдсэн байна. Харвардын их сургуулийн эрдэмтэд компьютер, гар утас зэргээс цацардаг туяа нь хүний нойрны хэвийн үйл явцыг алдагдуулдагийг тогтоосон байна.

Тэрхүү хурц туяа тархинаас ялгарах нойрны гормоныг саармагжуулснаар тайван унтаж амрахад ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг ажээ. Иймээс унтахдаа бүх электрон хэрэгслээ унтраагаад, өөрөөсөө хол тавьж байх нь хамгийн сайн шүү.

АЛХАХ
“Buffer” компаний гүйцэтгэх захирал Жоэл орой болгон гадуур салхилангаа ажлынхаа стресс ядаргааг тайлж хэсэг хугацаанд алхдаг аж. Ийнхүү өдөр тутам тогтмол алхаж занших нь гайхалтай эерэг үр дүнтэй гэдгийг судалгаагаар нотолсон байна. Тухайлбал бүтээлч байдлыг нэмэгдүүлэхэд алхалт чухал нөлөөтэй гэнэ.

Учир нь алхах үед оюун санаа амарч, илүү чөлөөтэй сэтгэдэг ба шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудлын хариултыг олоход хүртэл түлхэц болох нь бий ажээ. Хэрэв танд гадуур алхах боломж хомс байгаа бол унтахынхаа өмнө хөнгөн дасгал хөдөлгөөн хийж маргаашийнхаа эрч хүчийг нэмэгдүүлсэн ч болох юм.

БЯСАЛГАЛ ХИЙХ
Хатагтай Опра Уинфри хэдийгээр маш давчуу цагийн хуваарьтайгаар ажилладаг ч завгүй өдрийнхөө төгсгөлд заавал бясалгал хийдэг байна. Түүний хэлснээр ажлын стрессээ тайлж, оюун санаагаа цэгцлэхэд бясалгалаас илүү үр дүнтэй арга байхгүй гэнэ. Үнэхээр ч энэ нь үнэн гэдгийг 2014 онд 19 мянган хүнийг оролцуулсан томоохон туршилтаар баталжээ.

Тогтмол бясалгал хийсэн тэдгээр хүмүүсийн бухимдал нь багасч, санаа зовнихоо больж илүү өөдрөг, тайван болох зэргээр бүгдэд нь илэрхий өөрчлөлт гарсан байна. Тиймээс бясалгал хийх нь сэтгэл, оюунаа чөлөөлж өдөр бүхэн шавхагдашгүй эерэг энерги, эрч хүчээр цэнэглэгдэх чухал арга юм.

БҮТЭЭЛЧ БАЙХ
АНУ-ын загвар зохион бүтээгч Вера Ван “Fortune” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа орой унтахын өмнө загварынхаа ерөнхий дүрслэлийг гаргадаг бөгөөд тэрхүү бүтээлүүд их амжилттай болж чаддаг хэмээн ярьжээ. Ер нь шөнө оройн цагаар тархины бүтээлч үйл ажиллагаа эрчимждэгийг зарим судалгаа харуулсан байдаг.

Хэдийгээр та урт өдрийн эцэст ядарсан ч гэсэн ямар нэг бүтээлч зүйл хийх, шинэ санаа олох зэргээр тархиа ажиллуулснаар сэтгэхүйн зөв дасгалжуулалт болж чаддаг ажээ. Гэхдээ бүтээлч ажлаа дуусгаад эртхэн унтаж амрах хэрэгтэй гэдгийг бас санаарай.

МАРГААШИЙН АЖЛАА ТӨЛӨВЛӨХ
“American Express”-ийн гүйцэтгэх захирал Кеннет Шенно унтахынхаа өмнө маргаашийн ажлаа төлөвлөж хэвшжээ. Тэрбээр төлөвлөгөөгөө тун энгийн байдлаар гаргадаг бөгөөд маргааш хийх хамгийн чухал гурван ажлаа тэмдэглэдэг байна. Ингэснээр өглөө босоод цаг алдалгүйгээр чухал зүйлсээ хийж эхэлдэг ажээ.

Ерээд оны нэгэн судалгаагаар коллеж төгсөгчдийн дундаас өдөр тутам хийх ажлаа төлөвлөдөг хүмүүс дөрвөн жилийн хугацаанд бусдаасаа хол давуу амжилтанд хүрснийг тогтоожээ. Цаг хугацаа бол бидэнд заяасан хамгийн нандин эрдэнэ учраас үүнийг үр бүтээлтэйгээр ашиглахын тулд зорилго, төлөвлөгөөтэй амьдрах нь хамгийн чухал билээ.

Sunday, October 19, 2014

ЭБОЛА ВИРУСТ ХАЛДВАР, ТҮҮНЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ.


Эбола-лихорадка
Эбола вирус- жимсний сарьсан багваахай, сармагчин, шампанзе, горилла, ойн гөрөөс, үхэр зараа  зэрэг амьтнаас хүнд халдварлан улмаар хүнээс хүнд дамжин халдвардаг, цочмог хүнд явцтай, үхэлд хүргэх эрсдэл өндөртэй, халдварт өвчин юм. Энэ өвчин 2013 оны 12-р сараас эхлэн Төв болон Баруун Африкийн орнууд, саяханаас АНУ, Испани зэрэг есөн улсад бүртгэгдэж, дэгдэлтийн түвшинд хүрч, олон улсад нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсгээд байна.
Халдвар дамжих зам:
  • Өвчилсөн хүний гэмтсэн арьс салст, цус, шээс, бөөлжис, үрийн шингэн өтгөн болон тэдгээрээр бохирлогдсон орчны эд зүйлстэй шууд хүрэлцсэн нөхцөлд халдвар дамжина. Нас барагсдыг оршуулах үед эмгэнэж гашуудсан хүмүүс цогцос, шарилд хүрэлцэхэд халдвар дамждаг болох нь тогтоогдоод байна.
  • Өвчин тусаад эдгэрсэн хүний үрийн шингэнд Эбола вирус (49) хоног хүртэлх хугацаанд хадгалагдаж халдварлуулах, мөн хөхний сүүгээр халдах боломжтой гэнэ.
  • Эболатай өвчтөнд үйлчилж буй эмнэлэгт халдвараас сэргийлэх дэглэмийг чанд сахиж мөрдөөгүй тохиолдолд эмнэлгийн дотоод халдвар байдлаар тархах эрсдэлтэй.
Өвчний шинж тэмдэг:
  • Халдвар авсан үеэс өвчний шинж тэмдэг илрэх хүртэлх нууц үе нь 2-21 хоног үргэлжилдэг.
  • Гэнэт өндөр халуурч эхлэх ба бие сульдаж, булчин өвдөх, толгой өвдөх, хоолой эмзэглэлтэй болж өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч цаашид бөөлжих, суулгах, биеэр тууралт гарах, цус алдах зэрэг шинжүүд нэмэгдэнэ.
  • Хүнд болон амь насанд аюултай үед цусархаг тууралт илэрч, элэгний болон бөөрний дутагдал, төв мэдрэлийн системийн өөрчлөлт болон олон эрхтэн системийг хамарсан хүндрэл даамжиран гардаг.
Оношлогоо:
  • Эбола вируст халдварыг Хумхаа, балнад, цусан суулга, холери, лептоспироз, тахал, рикетсиоз, урвах тахал, менингит, гепатит болон бусад вирүсийн цусархаг халууралтаас ялган оношилно.
Лабораторийн шинжилгээгээр цусны цагаан эс, тромбоцитийн тоо цөөрч, элэгний ферментүүдийн хэмжээ ихэснэ.
  • Оношийг ийлдэс судлалын болон вирус судлалын шинжилгээгээр баталгаажуулна.
Вакцин ба эмчилгээ:
  • Одоогоор уг өвчнөөс сэргийлэх вакцин болон өвөрмөц эмчилгээний арга байхгүй.
Эрсдлийн үнэлгээ:
Нийгмийн эрүүл мэндэд ноцтой нөлөөтэй юу? Тийм
Ховор, гэнэтийн тохиолдол уу? Тийм
Олон улсад тархах аюултай юу? Тийм
Олон улсын аялал худалдаанд нөлөөлөх үү? Тийм
Иргэдэд өгөх зөвлөгөө:
Эбола вирусийн халдвартай нь батлагдсан өвчтөний биеийн шингэнүүд (бөөлжис, өтгөн, шээс, цэр, цус, шархны шүүс, үрийн шингэн г.м), эсвэл уг халдварын улмаас нас барсан хүний цогцос, шарилд хамгаалалтгүй хүрэлцэхээс зайлсхийх, хамгаалалт хэрэглэх.
Эбола вируст халдварын дийлэнх тохиолдлууд нь уг өвчтэй хүний гэр бүлийн асаргаа, ахуйн хавьтал, зарим эмнэлгийн байгууллагын халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх болон нас барагсдын оршуулгын зан үйлийн явцад халдвар дамждаг учраас эдгээр үед халдвараас сэргийлэх, болгоомжлох.
Бүх улс орнууд Эбола вируст халдварын тохиолдлыг илрүүлэх идэвхтэй тандалтыг үргэлжлүүлэх, бэлэн байдлыг хангах, тандалтын тогтолцоогоо эрчимжүүлэхийг зөвлөж байгаа учраас:
Эбола вирусийн өвчлөл гарсан улсуудаас ирсэн зорчигчдыг хилийн нэвтрэн орох цэг дээр эрүүл мэндийн асуумжийг үнэн зөв бөглөх, биеийн халууныг хэмжих, биед зовиур шаналгаа, өвчний шинж тэмдэг байгаа эсэхээ сайтар анхаарч, эрүүл мэндийн хяналтын хуудсыг зөв мэдүүлэх.
Зорчин явж байгаа үед шаардлагатай тохиолдолд хилийн нэвтрэх цэг дээр зөвлөмж анхааруулга өгөх, нарийвчилсан судалгаа авах, эмчийн үзлэг, шинжилгээ хийх, эмнэлгийн анхны тусламжийн арга хэмжээ авах, тусгаарлах, түр хугацаагаар саатуулах, хөл хорио тогтоох, хилээр нэвтрэхийг хориглох тохиолдол гарч болзошгүй гэдгийг ойлгож, мэдээлэлтэй, сэтгэл зүйн бэлтгэлтэй байх.
Эбола вируст халдварын нууц хугацаа 2-21 хоног байдаг учраас өвчтөнтэй хавьтал болсон буюу эрсдэлд орсноос хойших 21 хоног дуустал эрүүл мэнддээ сайтар анхаарч, хяналт тавих, эрүүл мэндийн зөвлөмжийг дагаж мөрдөх, сэжигтэй тохиолдолд яаралтай мэдэгдэх, тусгаарлах.
Онцын шаардлагагүй бол эбола вируст халдварын болон эрсдэлтэй бүс нутагруу албан ба албан бусаар аялахгүй байх.
Эбола вирусийн халдвар нь агаар дуслын замаар халдварлах нь одоогоор нотлогдоогүй.
Мэргэжлийн байгууллагуудаас ард иргэдийг эбола вируст халдварын талаар зөв мэдээ, мэдээллээр хангах. Энэ талаар хэвлэл мэдээллийн бүх хэрэгслийг ашиглах.
Иргэн та зөвхөн Эбола вируст халдвар төдийгүй ер нь эрүүл мэндээ хамгаалах, эрсдлээс сэргийлэх талаар мэдээ, мэдээллийг эрт үед нь олж мэдэх, эрүүл мэндийнхээ төлөө үр дүнтэй ашиглахад идэвхи санаачлагатай байх нь зүйтэй.
Халдварт өвчний эрсдэлийн үеийн мэдээлэл  харилцааны салбар хоорондын багаас боловсруулав.

Араар тавилтын зурхай.


Saturday, October 18, 2014

Алдарт зөнч Ванга 2014 оныг юу гэж зөгнөсөн бэ.

Вангад дэлхийн олон хvчтэй удирдагчид очиж байжээ. Тэр бvv хэл Гитлер очоод сэтгэл гонсгор буцсан гэдэг. Хамгийн сэтгэл хөдлөм зөнг сохор Ванга эмээ 1980 онд хийжээ. Тэр vед дараах утгатай зvйлийг зөгнөн хэлсэн байдаг. "Зууны төгсгөлд 1999 юм уу, 2000 оны наймдугаар сард Курск усан доор орж бvх дэлхий тvvний хойноос гашуудах болно". Тэр vед шал утгагvй зvйл мэт бодогдож байсан vг 20 жилийн дараа гэнэт аймшигт утга агуулж байсан нь илрэх юм гэж хэн таамаглах вэ. Усанд яагаад ч автах боломжгvй хоттой адил нэрт атомын шумбагч онгоц "Курск” сөнөлөө.



Урьдчилан хэлсэн томоохон зөн нь: "Айдас, айдас. Америкийн ах дvvс төмөр шувуунд тоншуулаад унана. Бутнаас чоно ульж, гэм буруугvй хvмvvсийн цус гол мэт урсана. /1989 он/

Yр дvн: Биелсэн. 2001 оны 9-р сарын 11-нд алан хядагчид АНУ-д цохилт өгснөөр Дэлхийн худаддааны төвийн цамхгууд нуран унасан. Тайлбар: Нурсан цамхагуудыг "ихрvvд”, "ах дvv” гэж нэрлэдэг байлаа. Тэднийг "төмөр шувуу” болох алан хядагчдын онгоц мөргөсөн. Харин юун бутны тухай яриад байна аа. Yvнийг Англиар хэлбэл, Буш гэж сонсогдоно. Өөрөөр хэлбэл, тvvний Ерөнхийлөгч байх хугацаанд энэ явдал хамаарна.






























Хvн төрөлхтөний тvvхийн 2008-3797 оныг Ванга ийнхvv зөгнөжээ:
2008. Улсын тэргvvн дөрвөн хvний аминд халдана. Индостанд хямрал гарна. Энэ нь дэлхийн III дайны шалтгаануудын нэг болно.2010. Дэлхийн III дайн эхэлнэ. Дайн 2010 оны 11 дvгээр сард эхэлж 2014 оны 10 дугаар сард дуусна. Хэвийн эхлэх боловч цөмийн болон химийн зэвсэг хэрэглэнэ.
2011. Дэлхийн хойд хагаст радио идэвхт тунадас унаснаас амьтан, ургамал vлдэхгvй. Дараа нь амьд vлдсэн европчуудын эсрэг лалынхан химийн дайн эхлvvлнэ.
2014. Ихэнх хvмvvс идээт шарх, арьсны хорт хавдар болон арьсны бусад өвчнөөр өвдөнө.
2016. Европ бараг хvнгvй болно.
2018. Хятад дэлхийн шинэ их гvрэн болно.
2023. Дэлхийн тойрог замд бага зэрэг өөрчлөлт орно
2025. Европ мөн л хvн ам багатай байна.
2028. Эрчим хvчний шинэ эх vvсвэр бvтээнэ. Магадгvй энэ нь хяналтын халуун цөмийн урвал байх. Өлсгөлөнг аажмаар давна. Нисгэгчтэй сансрын хөлөг Сугар руу ниснэ.
2033. Туйлуудын мөс хайлна. Дэлхийн далайн төвшин дээшилнэ.
2043. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хөгжинө. Европыг лалынхан удирдах болно.
2046. Ямар ч эрхтнийг ургуулна. Эрхтэн солих нь эмчилгээний хамгийн сайн аргуудын нэг болно.
2066. АНУ лалын Римд довтлох vедээ шинэ хэлбэрийн цаг уурын зэвсэг хэрэглэнэ. Эрс хvйтэрнэ.
2076. Ангигvй нийгэм /коммунист/ тоггоно.
2084. Байгаль сэргэнэ.
2088.
Шинэ өвчин-хэдхэн хоромд /секундэд/ хөгширнө.
2097. Хурдан хөгшрөлтийг ялна.
2100.
Хиймэл нар Дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтvvлнэ.
2111. Хvмvvс киборг /амьд робот/ болцгооно.
2123. Бага улсуудын хооронд дайн гарна. Их гvрнvvд оролцохгvй.
2125. Унгарт сансраас дохио хvлээж авна /Хvмvvс ахиад л бvгд Вангаг дурсан санах болно/.
2130. Усан дор амьдарч эхэлнэ /харь гарагийнхны зөвлөгөөний тусламжгайгаар/.
2164. Амьтдыг хагас хvнд хувиргана.
2167. Шинэ шашин vvснэ.
2170. Их ган болно.
2183.
Ангарагт нvvж суурьшсан хvмvvс цөмийн зэвсэггэй их гvрэн болж, Дэлхийгээс тусгаар тогтнол шаардана.
2187. Хоёр том галт уул дэлбэрэхийг зогсоож чадна.
2195. Далай тэнгист сууршигсад эрчим хvч, хvнсээр бvрэн хангагдана.
2196. Азийнхан болон европчууд бvрэн холилдоно.
2201. Наран дээрх халуун цөмийн ажиллагаа удааширна. Хvйтэрнэ.
2221. Хvн төрөлхтөн дэлхийн бус амьдрал хайх эрэлдээ ямар нэгэн аймшигтай юмтай холбоо тогтооно.
2256. Сансрын хөлөг Дэлхийд шинэ аймшигтай өвчин авчирна.
2262. Гарагуудын тойрог зам аажмаар өөрчлөгдөнө. Ангарагт сvvлт од заналхийлнэ.
2271. Өөрчлөгдсөн физикийн тогтмолуудыг шинээр тооцоолно.
2273.
Шар, цагаан, хар арьстнууд холилдоно. Арьсны шинэ өнгө бий болно.
2279. Хоосноос эрчим хvч гаргаж авна.
2288. Цаг хугацаанд аялна. Харь гарагийнхантай шинээр холбоо тогтооно.
2291. Нар хөрч эхэлнэ. Тvvнийг асаах оролдлого хийнэ.
2296. Наран дээр хvчтэй дэлбэрэлт болно. Газрын татах хvч өөрчлөгдөнө. Хуучин сансрын станцууд, хиймэл дагуулууд дэлхийд унаж эхэлнэ.
2299. Францад лалын эсрэг партизаны хөдөлгөөн өрнөнө.
2302. Шинэ чухал хуулиуд. Огторгуй ертөнцийн нууцыг нээнэ.
2304. Сарны нууцыг тайлна.
2341. Сансраас дэлхий рvv ямар нэг аймшигтай юм дөхөж байна.
2354. Хиймэл нарнуудын нэгэнд гарсан осол ган авчирна.
2371. Агуу их өлсгөлөн болно.
2378. Шинэ хурдан өсч буй арьстан.
2480. Хоёр хиймэл нар мөргөлдөнө. Дэлхий харуй бvрийд автана.
3005. Ангарагт дайн гарна. Гарагуудын тойрог зам зөрчилдөнө.
3010. Сvvлт од Сарыг мөргөнө. Дэлхийн эргэн тойронд чулуу, тоосон бvс бий болно.
3797. Энэ цаг болоход дэлхий дээрх амьд бvхэн vхэх боловч хvн төрөлхтөн өөр одны системд Шинэ амьдралын суурийг тавьж чадсан байна.

Ванга 1911 оны 1-р сарын 31-нд төрсөн бөгөөд 1996 оны 8-р сарын 11-нд буюу 85 насандаа таалал төгссөн байна. Петрич хотод амьдарч байсан тvvнийг Рупите гэдэг газар "Болгарын Арйун Петка” сvмийн дэргэд оршуулсан юм. 

Wednesday, October 8, 2014

Ажлын байран дахь стресс, түүнийг даван туулах нь

Ажлын байран дээр тулгарч байгаа асуудлуудтай холбоотойгоор бухимдалд орохыг “ажлын байрны стресс” гэнэ.

Ажлын байрны стресс үүсэхэд нөлөөлөх гол хүчин зүйлс

Даргаас хамааралтай
Ажиллах орчин, нөхцлөөс хамааралтай
Хамт олноос хамааралтай
Ажлын ачааллаас үүдэлтэй
Цалин хөлс, шагнал урамшуулалтай холбоотой
Даргаас хамааралтай

Даргадаа загнуулах буюу арга хэмжээ авахуулах, түүнд таалагдахгүй байх нь алба хаагчийг стресст оруулж байдаг.Tаныг таарамж муутай даргыгаа “буудаж”, ааш муутай нарийн бичгийнх нь амыг “тагла” гэхгүй.

Хамт олноос хамааралтай

Хамт олны нэгдэл нягтрал, дотоод уур амьсгал, бие биенээ хайрлан хүндэлж байгаа байдал зэрэг нь АБС-т ихээхэн үүрэг гүйцэтгэдэг

Цалин хөлстэй холбоотой

Цалингийн хэмжээнд сэтгэл хангалуун бус байх, хийсэн ажил болон амжилтыг нь шударгаар үнэлэхгүй байгаа мэт сэтгэгдэл төрөх нь стрессийг үүсгэж байдаг.

Ажиллах орчин нөхцөл, ачаалалтай холбоотой

Ажлын байрны стресст өртсөн тохиолдол илрэх шинж тэмдгүүд:

Ажилдаа дур сонирхолгүй болно
Ажлаа “маргааш” гэж хойш тавих нь ихсэнэ
Хамт олонтойгоо эв найрамдалгүй болж, тэдэнд үл итгэнэ
Өглөө ажилдаа явахаас дургүй хүрч, орой гэртээ яарна гэх мэт
Ажлын байрны стрессээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

1. Хувиа бодож, өөрийгөө зовж тарчлах байдалтай эвлэрэх үзэлтэй болсон байдаг
Энэ нь өөртөө зориулагдсан анхаарлыг бусад руу буюу ойр дотныхон, туслалцаа хэрэгтэй байгаа болон зовж буй хүмүүс рүү хандуулах явдал юм. Жишээ нь: Кисаготами

2. Стрессийн дарамтыг архиар тайлахад хүрвэл
1 удаагийн тун нь: Шилэн аягаар 1 дарс эсвэл 1 хундага цагаан архи эсвэл 250-300 гр шар айраг байна.

Архийг хэтрүүлж хэрэглэснээр сэтгэлийн хөдөлгөөний илрэл, хариу үйлдлийг бодитой зохицуулж байсан үйл явц тасалдах, хараат байдал бүрдэх, оюун ухааны чадамж буурах, шинэ бэрхшээлт асуудал үүсэх сөрөг талтай.
3. Амьдралаас баяр жаргалыг олж сурах нь жаргах тун зөв арга
Яаж ч хичээгээд гай зовлонг хүн тойрдоггүй. Муу юмсыг өөрөөсөө холдуулж чадах нь гай зовлонгоос хол явах хамгийн сайн арга.

4. Амьдралын уй гунигийн эсрэг шилдэг эм бол аливааг судалж мэдэх

Францын эх сэтгэгч Монтескьё “нэг цаг ном уншсаны дараа сарниж алга болохооргүй тийм их уйтгар зовлон надад тохиолдож байсангүй” хэмээн зөвлөснөөр уйтгар гунигаа үлдэн хөөх хамгийн шилдэг арга бол өөрийгөө завгүй байлгах юм.
5. Нулимсаар сэтгэлийн зовиураа арилгах
- Хүний сэтгэл хөдлөлөөс болж уйлах нулимсанд хүний сэтгэлийн зовиур, түгшүүрийг арилгаж тайтгаруулдаг бодис агууллагддаг

- Сонгино хэрчих үед гардаг нулимс нь ихэвчлэн уснаас бүрддэг учир хүний нүдийг цэвэрлэх үйлчилгээтэй.

6. Өглөө урьдынхаасаа 15 минутын өмнө босч сур

Бухимдахгүй байхыг хүссэн хүний хамгийн эхэнд мөрдөх зүйл бол өглөө урьдынхаасаа 15 минутын өмнө босч сурах. Ингэж хэвшвэл та бүх ажлаа амжуулж чадна гэдэгт итгээрэй.

7. Бусдыг уучилж сур

Хэн нэгний хийсэн алдааг бодон сэтгэл санаагаа хямрааж явахаар зүгээр л мартчихаж бай. Бид төгс биш орчлонд амьдарч байгаа гэдгийг ойлго. Жишээ нь: уучлах нь ухааных

8. Сандарч тэвдсэн үедээ гүнзгий амьсгаа авч бай
Их сандарч тэвдсэн үед доорхи иогийн дасгалыг хийгээрэй. Найман секундын турш хамраараа гүнзгий амьсгаа аваад 15 секундын турш амаараа удаан гарга. Дасгал хийж байх үедээ бүх зүйл тайван байна гэж төсөөл. Энэ дасгалаа 10 удаа давтах хэрэгтэй.

9. Цагийн юмыг цагт нь хийж бай

Бaйцаалт авах, хэрэг материал шалгах, хурал зөвлөгөөн, хичээл сургалтад суух, гадаад хэл сурах, дэлгүүр орох зэрэг тухайн өдөр хийх ажлаа бичиж төлөвлөж бай. Ажлаа хойш тавьсандаа харамсах үе зөндөө гардаг болохоор цагийн юмыг цагт нь хийж байгаарай.

10. Кофе бага уу

Кофе их уувал зүрхний үйл ажиллагаа өөрчлөгдөн амархан бухимдахын нэг үндэс болдог

Юуг ч бүү илүүдүүл. Эрт унтаж, эрт бос.

Хүнийг эрүүл, баян, ухаалаг байлгадаг зүйл ердөө л энэ.

Франклин

Амжилтанд хүрэхийн тулд мөрдөх 20 алтан дүрэм

1. ажил хэрэгч зан. Цаг сайн барих, хурдан сэтгэх, төлөвлөсөн л бол хийх.
2. сайхан зан, эедэг харилцаа. Бусад хүмүүс бухимдаж байсан ч биеэ барьж, юу ч болоогүй юм шиг хандах чадвар.
3. соёлтой зан. Эелдэг байна гээд хэт дүр эсгэх хэрэггүй.
4. бүх ажил, эд зүйл чинь дэс дар
аалал эмх цэгцтэй байх ёстой.
5. өөрий гэсэн зарчим хуваартай байх ёстой. Та өөрөө мөрддөг хатуу хуваарь дэглэм байхгүй бол нэг ч ажил ургашлахгүй.
6. өөрөө хийж чадах зүйлийг бусдаар хийлгэх хэрэггүй. Хэрэв бусдаар хийлгэх бол үргэлж араас нь санаа тавьж сур.
7. хэлсэн үгэндээ хүрэх. Хийж чадахгүй ажлаа амлах хэрэггүй, нэгэнт амалсан бол хий.
8. том өргөн хүрээний ажил хийх гэж байгаа бол хэвлэл мэдээлэд гар татах хэрэггүй.
9. ганц зүйлд бүх хөрөнгөөрөө хөрөнгө оруулж болохгүй.
10. эрсдэл ихтэй, өгөөж ихтэй ажлын хойноос улайран хөөцөлдөснөөс бага ашигтай ч найдвартай , тогтвортой ажилд цагаа үр.
11. хүчээ төвлөрүүлэх. Энэ бол ямар ч ажилд үйлчилдэг хууль. Сайн чаддаг зүйлийнхээ араас амжилтанд хүртлээ ажилла.
12. хамт ажиллагсадаа сонгохдоо анхаар. Та шаардлаг тавьж чаддаг, эргүүлээд хариуцлаг тооцож чаддаг тийм л хүнийг ажилд ав.
13. өмнө нь таны найз нөхдийн удирдлаганд ажиллаж байсан хүнийг ажилд бүү ав. Тэр таны ч найзын чинь ч ажилтан байсаар байна.
14. тодорхой, маш тодорхой ярьж сурах
15. хэзээ ч юу ч хийхгүй, зүгээр сууж болохгүй.
16. бусдын хэрэгт хошуу дүрэхгүй байх
17. ямар ч маргааны үеэр шууд хамааралгүй зүйлийг сөхөхгүйгээр “зөв” маргалдаж сурах
18. хэрэгцээтэй зүйлсээ үргэлж тэмдэглэж авч байх
19. бүх ажил үрэлж итгэлцэлд дээр явагддаг. Хэн нэгэнд ажилд даалгасан бол итгэлээ мөн хамт өгч байх
20. ямар ч зүйлийг эдийн засгийн утгаар нь харьж сурах үрэлгэн, үр ашиггүй, хэрэггүй зүйлсийг ялгаж харьж сурах.

Монголчууд залхуугаасаа болж ихийг алдаж байна
- залхууг давж чадсан хүн л байгалийн шалгарлын зарчмаар нийгэмд үлддэг

СТРЕСС ГЭЖ ЮУ ВЭ? /Гадна, дотны цочрогчоос хүнд үзүүлж буй үйлдэлд хариу үзүүлж байгаа хамгаалалтын механизм. /Г.Селье/

Аливаа ачааллын үе дэх тухайн организмын байдлыг тодорхойлогч ухагдахуун

Ямар нэг сөрөг тааламжгүй нөлөөллийн хариуд үүссэн сэтгэл санааны таагүй байдал

Хүмүүс өөр хоорондоо, зөрчилдөх уялдахгүй үүрэг даалгавар биелүүлэх явцад сэтгэл санааны дарамтанд ороод өөрөө ердийн аргаар гарч чадахгүй байхыг стресс гэнэ.

Ажлын байран дахь стресс

Хүн ажилдаа нэг хэвийн хандах боломжгүй болгож байгаа ажлын нөхцөл, хувь хүний хоорондын харилцан үйлчлэлийг хэлнэ.

Ажлын байрнаас гадуурхи стрессҮүнд:

· Эхнэр, нөхрөөс үүдэлтэй стресс

· Хүүхдээс үүдэлтэй стресс

· Ах дүү төрөл төрөгсөдөөс үүдэлтэй стресс

· Гэр орны нөхцөл байдлаас үүдэлтэй стресс

Ажлын байран дахь стрессийн үр дагавар:

1.Биеийн талаас

Байнга толгой өвдөх, Нүд эрээлжлэх, чих шуугих чичрэх, Зүрх дэлсэх, цээжинд эвгүй мэдрэмж төрөх, суулгах эсвэл өтгөн хатах, Амархан ядрах бие сульдах, Хоолны дуршил буурах, биеийн жин буурах, Арьс хуурайших, Ходоод гэдэс хямрах

2.Сэтгэл хөдлөлийн талаас

Нойргүйдэл, Айдас түгшүүр, Сэтгэлээр унах, гутах, Уйламтгай болох , Шийдвэр гаргах чадваргүй болох, Ялихгүй зүйлд уурлах, Амиа егүүтгэмээр бодогдох, Өөрийгөө буруутгах, Ганцаардах, Анхаарал төвлөрөхгүй байх

Ажлын байран дахь стрессийг тайлах зөв эерэг аргууд:

· Хүний ухамсрыг зөв залж,удирдах

· Ажлын орчин, нөхцөлийг сайжруулах

· Ажлын зохион байгуулалтыг зөв, оновчтой болгох

· Ажлын цагийн нягтралыг сайжруулж, завсарлага, амралт өгч бие биетэйгээ харьцах нөхцлийг бүрдүүлэх

· Ажил үүргийг оновчтой, зөв хуваарилж, бодитой дүгнэдэг систем бий болгох

· Сэтгэл зүйн хувьд бие биетэйгээ зохицдог хүмүүсээр баг бүрдүүлэх

· Хурал зөвлөгөөнийг багасгах

· Сэтгэл зүйн дасгал /бясалгал/ хийлгэх

· Амралт сувиллын газар байгуулж, ажилтныг яг хэрэгтэй үед нь амраах

· Чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх талаар зохион байгуулалтын нэгдсэн арга хэмжээ авах

Ажлын байран дахь стрессийг тайлах буруу сөрөг аргууд:

· “Зуу татах”

· Кофе уух

· Тамхи татах

· Эм хэрэглэх явдал нь эрүүл мэндэд хортой , сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлэл хариу үйлдлийг боди той зохицуулж байсан үйл явц тасалдах, самуурах, хараат байдал бүрдэх Оюун ухааны чадамж , чадавхи буурах улмаар шинэ бэрхшээл асуудал үүсэх явдал байдаг.

Стрессээс ангижрах хамгийн оновчтой арга бол хүний УХАМСАР байдаг.Хүн ухамсраа заланжолоодож чадаж байгаа нь стрессийг удирдаж байгаа хэрэг мөн . Үүнд:

· Цагаа зөв хувиарлах

· Хэрэв та муу мэдээ сонсох, амьдралдаа сэтгэл дундуур байвал түүнийгээ дотроо бүү хадгал, ойр дотны хүндээ ярихыг хичээ

· Хэт хэцүү зорилго бүү тавь

· Ямар нэг зүйл хий.

· Дасгал хийхээр гадагш гар, явган алх

· Ажил амралтын дэглэмийг баримтлах

· Ажлаа зохицуул, таагүй зүйлд ‘’үгүй ‘’ гэж хэлж сур

· Идэвхтэй дасгал хөдөлгөөн хий

· Хөгжим сонсч, кино үз.

· Дотны найзтайгаа уулзаж өөрт тохиолдсон зүйлээ ярилц.

· Та ганцаараа биш

· Юм идэх сонирхолгүй байсан ч чанартай сайн хоол ид

· Архинд татагдах сонирхлоо барьж тэвч.

· Архи сэтгэлийн гутралыг түр зуур тайтгаруулах боловч эцэстээ бүр илүү гутралд оруулдаг

· Нойргүй байгаадаа хэт санаа зовсны хэрэггүй

· Сэтгэл зүйн дасгал, бясалгал хийх

· Сэтгэл гутралыг даван туулах мэдлэгтэй болох хэрэгтэй

Ажлын байранд дахь стрессээс сэргийлэх зөвлөгөө

· Ажил, албаны хов живээс түр атугай холдох зорилгоор өдрийнхөө цай хоолыг өөр газар, ганцаараа идэж, ууж байх,

· Шударга шүүмжлэлд ууралж, хилэгнэлгүй зохистой дүгнэлт хийх,

· Зочин угтах хийгээд үдэхийн өмнө 10-аас доошгүй минутыг өөртөө зориулах,

· Ажил албан дээрээ хийх зүйлдээ жинхэнэ чин сэтгэлээсээ хандаж байх,

· Ажилд саад болох бүхий л хог новшийг /хэрэггүй цаас, ноорог/ зоригтой хаяж байх,

· Үе үе хөлөө чангалан жийж, толгойгоо хажуу тийш хөдөлгөх, нуруугаа тэнийлгэх дасгал хийж байх,

· Ажлынхаа дараа нүдээ аньж, булчин шөрмөсөө чангалан 10 минут тухлан суух.

Та дээрх арга хэмжээг аваад үр дүн өгөхгүй байгаа тохиолдолд өрхийн эмчид хандаж, түүгээр дамжуулан сэтгэцийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авах хэрэгтэй.

Таньд эрүүл энхийг хүсье

ЗАЛХУУГАА ДАРАХ АЛТАН ДҮРЭМ

Хүмүүс ямарваа нэг зүйл хийх ёстой ч түүнийгээ хийхээс нэг л зайлсхийгээд залхуу хүрэх тохиолдол байдаг. Тэгвэл энэ байдлаас яаж гарах вэ?
Энэ бол зөвхөн чамаас л шалтгаалах асуудал. Ингээд залхуугаас гарч өөрсдийгөө зоригжуулахад ажиллагаанд урагшаа
1. Сэтгэлийн хүч чиний хөдөлгөөнөөс
Энэ нь чи ямар нэг зүйл хийхээс залхуу чинь хүрээд байвал өөрийгөө зоригжуулах ямарваа нэг үгийг чи өөртөө хэл жишээ нь “би чаднаа” гэж. Гэхдээ энэ үгийг чи зүгээр хэлэх биш өөрийгөө зоригжуулахаар хүчтэй бөгөөд чангаар хэлэхэд чамд маш их энерги хуримтлагдах болно.

2. Ямарваа нэг сайхан зүйлийн талаар бод

Ямар нэг баяртай зүлийн талаар бод. Урд нь ямар нэг бодсон зүйлээ хийж дуусгаад ямар амжилтанд хүрч байсан үеээ дурса, толгойгоо сэргээ. Ингэхэд л цаанаасаа чиний хийх хүсэл чинь ундраад л гараад ирнэ.

3. Хийх гэж байгаа зүйлээ хийснээр төсөөл

Энэ нь чи хийх гэж байгаа зүйлээ амжилттай хийснээр өөрийгөө төсөөлөн ургуулан бод. Энэ бол таны амжилтын анхны алхам

4. Хэн нэгний амжилтанд хүрсэн түүхийг цаг заваараа байнга уншиж байх.

Ингэснээр мэдээж чи тэр хүний амжилтанд бага зэрэг атаархаж өөрийгөө түүнтэй харьцуулж бодож эхэлдэг ба чамд ч бас амжилтанд хүрэх арга зам байгааг чи мэдрэх болно.

За ингээд хамгийн сүүлд нь хэлэхэд энгийн боловч амьдралд маш том нөлөө үзүүлэх “5 сайн” зарчимыг та бүхэнд хүргэе

Энэ 5 сайн зарчмыг япончууд цэцэрлэгийн наснаасаа л мөрдөж эхэлдэг гэнэ шүү. Бид яагаад болохгүй гэж.

1. Сайн нягт нямбай байх
2. Сайн цэвэрлэж цэмцийлгэх
3. Сайн зохион байгуулалттай байх
4. Сайн хэвшүүлэх
5. Сайн сахилга баттай бай