Wednesday, January 28, 2015

Шуугиан тарьсан хачирхалтай 10 зургийн нууц тайлагдлаа

Зураг түүх өгүүлдэг гэдэг. Монголчууд мянга сонсохоор нэг үз гэж ч ярьдаг. Зарим зураг хаана яаж дарснаас шалтгаалаад өөрсдийн гэсэн нууцыг агуулж байдаг.  Та өмнө нь “Харь гаригийн хүн”, “Ирээдүйгээс ирсэн хүн”, “Сүнстэй зураг” зэрэг олон зургуудыг үзэж байсан байх. Тэгвэл эдгээр хачирхалтай зургийн нууцыг тайлсан байна.  Ингээд нууцад нэвтэрцгээе.

10. 1941 онд дарсан “Цаг хугацаагаар аялагч” зураг

Энэ зураг интернет ертнөцөд нилээн шуугиан тарьсан. Үерт урссан гүүрний суурийн дээр шинэ South Fork Bridge гүүр барьсан нээлтийн зураг юм. Тухайн үедээ энэ зураг тийм ч сонирхол татаж байгаагүй ч одоогийн нийгэмд тун сонирхолтой сэдэв болж хувирсан.
Тухайн зурган дээр гарсан залуугийн хувцаслалт цаг үеэсээ хэдэн арван жилээр түрүүлсэн мэт харагдаж байгаа нь түүнийг цаг хугацаагаар аялагч гэсэн цол зүүхэд хүргэсэн. 1940 онд зурган дээрх загварын хар нүдний шил зүүж, уг цамцыг өмсөх боломжтой юу.
http://www.bro.mn/images/0437/435-01-ilchlegdsen-nuutsuud.jpg
Тиймээ боломжтой, зурган дээрх залуугийн зүүсэн нүдний шилний загвар 1920 оноос эхэлж үйлдвэрлэгдэж эхэлсэн. Мөн түүний өмссөн подболк бол 1940 оны үеийн спортынхны өмсдөг байсан хувцас юм. Харин нэхмэл цамцны хувьд хаанаас ч олж өмсөж болох загвар байв.
Оюун дүгнэлтээр бол нэг тамирчин залуу дасгалаа дуусаад дээгүүрээ ноосон цамц нөмрөн гүүрний нээлтийг үзэж буй зураг юм. Мэдээж зургийн апаратаа яаж мартах билээ. Апаратны хувьд шууд авсаархан гэж хэлэх боломжгүй юм. Тухайн үеийн зурагчид болон сэтгүүлчид хэрэглэдэг байсан апарат болох нь тогтоогдсон. 

9. Хүүк Арлын “Далайн мангас”

1964 онд Роберт Ле Серрек 25-30 метр урттай шанагацартай төстэй амьтны зураг дарсан нь олон жилийн турш ярианы сэдэв болж байгаа. Энэ зурганд итгэх нэг шалтгаан нь 1964 онд photoshop гараагүй байсантай холбож болох юм. Ямар ч байсан энэ зурганд өдийг хүртэл маш олон хүн итгэж иржээ.
http://www.bro.mn/images/0437/435-02-ilchlegdsen-nuutsuud.jpg
Хамгийн эхний зүйл бол Ле Серрек Францад нилээн олон зээлдүүлэгчийн мөнгийг төлөлгүй зугтсанаас интерполоор хайгдаж байсан. Түүний энэ сонирхолтой зургийг маш өндөр үнээр мэдээний эх сурвалжуудад зарж болох боломж бүрдсэн. Өмнө нь тэрээр далайн аварга биетийн хайгуулын баг байгуулах тухай ярьж байсан байна.
Хоёрдугаарт, Уг амьтны нүд нь хамар хэсэгт байрласан байгаа юм. Одоогийн байдлаар ийм бүтэцтэй далайн ямар ч амьтан байхгүй. Одоогийн зургийн мэргэжилтэнгүүдээс авсан дүгнэлтээр бол далайн усан доор элсэн доор ямар нэгэн пластик зүйл нууж дарвал ийм дүрс гарах боломжтой гэж үзжээ.   

8. Күүвэрийн гэр бүлиийн “Сүнстэй” зураг

1950 онд авсан гэр бүлийн энэ зурганд ямар нэгэн шинжлэх ухаанаар тайлбарлах аргагүй дүрс гарсан нь олон арван жилийг дамжин яригдсаар байгаа. Ялангуяа интернет ертөнцөд маш их тархсан зургуудын нэг.
http://www.bro.mn/images/0437/435-03-ilchlegdsen-nuutsuud.jpg
 Зурган дээр гарсан хүмүүсийн баруун талд цонхны хажууд хүн доошоо зүүгдсэн хэлбэр гарсан нь хүмүүст маш этгээд мэдрэмж төрүүлдэг. Уг зургийн талаар 2000 оноос өмнөх ямар ч баримт байдаггүй.
Нэгдүгээрт: Шинжээчдийн үзэж байгаагаар яагаад ийм удаан нууцлагдсан бэ гэдэг нь их сонин.
Хоёрдугаарт: 1950 онд дарагдсан зураг гэхэд ямар нэгэн эвдрэл гажиг ороогүй байгаа нь сэжигтэй.
Гуравдугаарт: Зурган дээр гарч байгаа унжсан хүний дүрсний гарны хэсэг гэрлийн тусгалыг хүлээн авч байгаа.
Ингээд дээрх 3 дүгнэлтийг нэгтгэж үзвэл энэ зураг нь санаатайгаар хийсэн зураг болж байна. Хэн нэгэн энэ зургаар нэрд гарахыг хүссэн байх.

7. “Эртний” хар хөлөг онгоц

1998 онд Endeavor олон улсын сансрын төврүү нисэх үед агаар мандалд дарсан зураг. Энэ зураг нь интернет ертөнцөд “Black Knight” нэрээрээ алдаршсан байдаг.
http://www.bro.mn/images/0437/435-04-ilchlegdsen-nuutsuud.jpg
Түүний тухай домог маш эртнээс эхэлсэн нь гайхалтай. Анх Тесла түүний дохиог хүлээж авсан тухай бичиж үлдээсэн байдаг гэж үздэг ч өнөөдрийн байдлаар тэр дохио нь “Black Knight”-тай ямар нэгэн холбоогүй гэдгийг батлаад байгаа.
Мөн 1960 онд харагдсан дүрс зургийг сүүлийн байдлаар нисэх хүчний туршилт байсан болохыг илчилсэн. “Black Knight”-ын түүхтэй эртний сансраас ирсэн дохио дүрс болгоныг холбосон ч бүгд няцаагдаад байна. Магадгүй 1998 онд дарсан зураг удахгүй няцаагдах нь цаг хугацааны асуудал юм.

6. Агуйн чөтгөр

http://www.bro.mn/images/0437/435-05-01-ilchlegdsen-nuutsuud.jpg
1990 оны эхэн үеэс энэ түүх эхэлсэн. Энэ чөтгөрийн түүхийг өгүүлбэл: Эмиратын Нэгдсэн Улсад Рас эл Хаймах найзтайгаа элсэн цөл дахь агуйн ойр хавьд зураг дарж явсан бөгөөд найз нь гэнэт хашгирч араас нь очсон боловч алга болсон.
Ингээд хайж олохгүй цагдаа дуудан самнаснаар найзынхаа үхсэн биеийг гарт нь байгаа камерт буусан энэ дүрсийн хамт олжээ.
Тэгэхээр энэ яг чөтгөр байсан уу? Үгүй, Энэ бол хатуу пластикаар урласан баримал юм. Ингээд дээрх түүх худал болохыг интернет ертөнц даяараа мэдсэн билээ.
http://www.bro.mn/images/0437/435-05-02-ilchlegdsen-nuutsuud.jpg

5. Ватертавны “Хий үзэгдлийн нүүр”

http://www.bro.mn/images/0437/435-06-01-ilchlegdsen-nuutsuud.jpg
S.S Watertown нэртэй хөлөг онгоцны 2 гишүүн 1924 онд газ алдсанаас болж далайд осолдож нас барцгаасан юм. Энэ явдлаас хойш багийн 2 гишүүдтэй хамт ажиллаж байсан далайчин тухайн 2 хүний дүрсийг далайд олж харснаар энэ түүх эхэлсэн гэдэг. Уг зургийг зассан зураг болохыг хамгийн сайн баталдаг зүйл бол зүүн талийн дүрсний 2 талд паралел зүйл юм.
Үүнээс гадна тухайн зургийг дарсан байрлалаас ямарч өндөр хүн ийм зураг дарах боломжгүй юм. Ингээд уг зураг болон түүх 2 ямар ч хамааралгүй болох нь нотлогджээ.
http://www.bro.mn/images/0437/435-06-02-ilchlegdsen-nuutsuud.jpg

4. Ангараг гариг дээрх “Нүүрний дүрс”

http://www.bro.mn/images/0437/435-07-01-ilchlegdsen-nuutsuud.jpg
1976 оны 7 сарын 25-нд дарсан энэ зураг хожим нь их анхаарал татах болсон. Энэ зургийг харсан зарим түүхийн эрдэмтэд хүнтэй төстэй иргэншил байсан ул мөр гэж үзэж байв. Ингээд сүүлийн байдлаар уг байрлалыг илүү сайн тоног төхөөрөмжөөр дарахад дараах дүрс гарчээ. Тухайн үеийн зураг авах багажны чадалтай холбоотой хүний дүрс гарсан байж таарав.
http://www.bro.mn/images/0437/435-07-02-ilchlegdsen-nuutsuud.jpg

3. Лохнес нуурын мангас

Уг зураг одоог хүртэл маргаантай байдаг. Гэхдээ Daily Mail сонингоос гаргасан нэгэн шуугиан болох нь тогтоогдсон. Тухайн сонингийн ажилчин Marmaduke Wetherell хуурамч мангас хийх захиалга өгч хийлгэсэн нь тухайн баримлыг хийсэн хүнээр илчлэгдсэн байна.
http://www.bro.mn/images/0437/435-08-ilchlegdsen-nuutsuud.jpg

2. Вемын сүнс

http://www.bro.mn/images/0437/435-09-01-ilchlegdsen-nuutsuud.jpg
1995 оны 11 сард дарсан, 90 жил болж байгаа галд шатсан Вем гэдэг Английн барилгын зураг. Ус сувгийн ажилчин зургийн хорхойтон Tony O’Rahilly уг зургийг дарсан байна. Гэтэл зурганд нь нэгэн охины бүдэг дүрс буусан байжээ. Мэдээж хүн бүр л үүнийг сүнс гэж үзжээ.
http://www.bro.mn/images/0437/435-09-02-ilchlegdsen-nuutsuud.jpg
2010 онд энэ зургийн нууц задарчээ. 1922 онд хэрэглэж байсан ил захидалд орсон охины зураг уг сүнсний зурагтай яг ижил байснаар бүх учир нь тайлагджээ. Та сайн ажиглавал ил захидлын доод буланд нөгөө сүнс гээд байсан охин зогсож байгаа. Ингээд хуурамч сүнс болох нь ямар ч эргэлзээгүй батлагджээ.
http://www.bro.mn/images/0437/435-09-03-ilchlegdsen-nuutsuud.jpg

1. Сансрын хүний зураг

http://www.bro.mn/images/0437/435-10-01-ilchlegdsen-nuutsuud.jpg
1964 онд Жим Темплетоны дарсан зурганд нэгэн сансрын биетийн зураг дарагджээ. Тэрээр зураг дарахдаа өөрийн охины зургийг дангаар нь дарсан гэж бодсон ч цаад талд нь сансрын хувцастай хүний зураг буужээ.
Тухайн үедээ хүмүүс итгэж байсан ч өнөө цагийн технологоор зургийг тодруулж үзсэнээр Жим Темплетоны эхнэр цааш алхаж яваа нь тодорхой болно. Ингээд урт настай харийн хүний нууцлаг зураг илчлэгджээ.
http://www.bro.mn/images/0437/435-10-02-ilchlegdsen-nuutsuud.jpg
Та юунд итгэхийг хүсч байна, түүнийгээ л харах болно. Зарим зүйлсийг бид нууцлаг, мэдэхгүй зүйл байгаасай гэж хүсдэг нь нууц биш. Тиймдээ ч сонин хачин баримт, эд зүйлсийг бий болгосоор байгаа билээ. 

Wednesday, January 21, 2015

Чингис хаан ой, модыг түүхэнд байгаагүйгээр сэргээснийг “Dailymail” онцлов

Чингис хаан байгальд орчинд хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан удирдагч байсныг Их Британийн “Dailymail” сонин онцолжээ. Олон улсын экологийн судалгааны Карнеги хүрээлэнгээс нэгэн сонирхолтой дүгнэлт хийсэн байна. 1902 онд Эндрью Карнегийн үүсгэн байгуулсан тус хүрээлэн нь 855 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг цуглуулсан, шинжлэх ухааны судалгаагаар алдартай газар юм.

Чингис хаан 13-14-р зуунд дэлхийг байлдан дагуулж явахдаа хүрээлэн буй орчинд 700 сая тонн нүүрстөрөгч ялгарах явцыг зогсоожээ. 700 сая тонн нүүрстөрөгч гэдэг бол орчин үеийнхээр авч үзвэл дэлхийн газрын тосны хэрэглээнээс ялгарч буй нэг жилийн хортой тэнцэнэ.

 article-0-00384B4300000258-269_468x286Түүний эзлэн түрэмгийллийн үед 40 сая хүн алагдаж, тухайн газар нутагт нь мод, ургамал эргэн сэргэж байлаа. Энэ бол түүхэн дэхь хамгийн анхны хүний оролцоотой экологийн нөхөн сэргээлт байсан гэж Карнегийн судлаачид дурджээ. Өөрөөр хэлбэл, хүмүүсийг цөөлсөнөөр байгальд өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлэх боломж олгожээ.

Чингис хааны талаарх судалгааг явуулсан багийн ахлагч Жулиа Понгратз “Аж үйлдвэржилтийн нийгэмд нүүрсийг их хэмжээгээр шатааж байгаа нь уур амьсгалд нөлөөлдөг гэж үздэг. Ингэж дүгнэх нь хэт өрөөсгөл ойлголт юм. Үнэн хэрэгтээ, хүн төрөлхтөн олон мянган жилийн өмнөөс газар тариалан эрхэлж, эко системийг эвдсэн. Харин Чингис хааны эзэлсэн газруудад ой мод ургадаг байсан нь түүний тэнгэрлэг хүн байсныг гэрчилнэ” гэж Mongabay.com-д ярьжээ.
Европын Хар үхэл, Хятадын Мин Гүрэн, Америкийн эзлэн түрэмгийллийн аль алиных нь үед байгаль орчин тэгтлээ сэргэж байгаагүй ажээ.

Монголын эзэнт гүрний дайчид дэлхийн хуурай газрын 22 хувьд хүрч очихдоо хүрээлэн буй орчинд эерэгээр нөлөөлсөн юм.

“Мин гүрний эзлэн түрэмгийллийн үеийг судлаж үзэхэд ойн модны нөхөн төлжилт хангалтгүй, хөрсний ялзрал ихтэй байсан. Чингис хааныг олон хүний аминд хүрсэн дарангуйлагч гэж үздэг түүхийн буруу ойлголтыг өөрчлөх хэрэгтэй” гэж Понгратз тайлбарлав.

Ирээдүйн түүхчид уламжлалт чиг хандлагыг өөрчилж, Чингис хааныг экологид ээлтэй хүн байсныг онцлох хэрэгтэйг Карнегийн судлаачид сануулжээ.

article-0-0B051428000005DC-196_468x319
Чингис хааны үр хойч Зүүн Европт хүрч очжээ
article-0-00384B4300000258-269_468x286
Чингис хааны нөлөөгөөр эргэн сэргэсэн Оросын ой мод

Saturday, January 17, 2015

Сэтгэлийн гуа сайхнаараа гэрэлт

Нэгэн эзэнт улсын мэргэн түшмэл сэтгэлээр унан, турж эцэж, нүднээс гарсан байхыг хаантан соргог олж харжээ. Үнэнч албат минь, бие чинь өвдөө юу, сэтгэл санааг чинь ямар нэг зүйл зовоогоо юу, урьдын байдаг сэргэлэн цовоо, эрхэмсэг жавхаатай дүр төрх хаачихав, үнэнээ өч хэмээв. Хаантан минь би гэдэг хүн ордны нэгэн шивэгчин бүсгүйд сэтгэл алдраад, амьд сүг болон зовж явна. Тэр бүсгүйд сэтгэлээ илчлэн, гар, сэтгэлийг нь гуйсан боловч харц би хаан төрийн түшмэлтэй ханилан сууна гэж юу байхав гээд хавьтуулдаггүй. Муу заяандаа гомдон, сэтгэлээр унаж, гишгэх газраа олж ядан хорвоогийн бор хоног, шар өдрийг өнгөрөөж яваагаа өчив. Хаантан тэр дор нь мөнөөх бүсгүйг дуудан царай зүсийг нь хартал хүний хараа булаах тийм ч үзэсгэлэн төгөлдөр нэгэн биш байлаа. Хаан түшмэлдээ, чи тэр хүүхний юунд нь болдог байна аа. Харж үзтэл чамд тохирох хүн биш байна. Ордны авхайчуулаас шилж гуа үзэсгэлэн төгөлдөр нэгнийг сонгон авсугай гэхэд түшмэл, иш хаантан минь та тэр бүсгүйг миний нүдээр харж, сэтгэлээр мэдэрдэг ч болоосой доо гэсэн гэдэг. Хүнд ил харагдах гадаад төрх, нүүр царайнаас гадна дотоод гуа сайхан, бусдын сэтгэлийг эзэмдэх ариун тунгалаг сэтгэл гэж нэн хүчирхэг зүйл далд байдаг ажээ. Хааны мэргэн түшмэл чухамхүү тэр далд байдаг гэгээн тунгалаг увидаст хүчинд эзэмдүүлсэн байв. “Хайрлаж харсан бүхэн гоё сайхан санагддаг" гэх нэгэн ухаантны үг үнэн аж.

Хүний нүдэнд ил харагдах нүүр царай, үс зүс, бие бялдарын гуа сайхны зэрэгцээ нүднээс далд дотоод сэтгэлийн гуа сайхан оршино. “Гадаад ямар ч гуа сайхан нь хэрэв дотоод гуа сайхнаар амилагдаагүй бол бүрэн төгөлдөр байж чадахгүй”. Гаднаас харагдах гуа сайхан, дотроос гэрэлтэх гуа сайхан нэгэн биенд бүрэн төгөлдөр цогцлох нь тэр бүр элбэг байдаггүй. Гаднах гуа сайханд чинь ямар нэг зүйл дутуу санагддаг бол түүнд санаа зовж, сэтгэл чилээн, гуниж гутрах хэрэггүй. Байж байгаа бүхэндээ сэтгэл ханамжтай байвал дотор сэтгэл уужим тайван байна. Авралт бурханы дутаасныг нүгэлт хүн гүйцээж чадахгүй болохоор хувь заяатайгаа эвлэрч зохицон амьдарвал ухаалаг шийдэл болно. Бурханы дутаасныг гүйцээж чадахгүй ч нэгийг нөгөөгөөр нөхөх боломж хэзээд олдоно. Гаднаас харагдах гуа сайхандаа сэтгэл дүүрэн биш явдаг бол дотоод гуа сайхнаараа нөхөх бололцоотой. Оросын аугаа их яруу найрагч А.С.Пушкиний зургийг зориуд хараарай. Сэтгэл татан, дур булаам орос эрийн царайг олж харахгүй л болов уу. Гуа үзэсгэлэнт бүсгүйчүүл түүнд сэтгэл алдарцгаадаг байсны нууцыг аугаа их найрагчийн дотоод гуа сайхныг бишрэн дээдэлж, уусан шингэдэгтэй холбон тайлбарладаг юм билээ.

Тэнгэр бурхан хүн бүрт тоотой нас, төөтэй бие хайрладаг. Тоологдох нас нэгээр нэмэгдэхэд тоотой нас нэгээр хорогдож, түүнээ дагаад нас ахимаг болох тусам гуа сайхан илэгдэж байдаг нь ертөнцийн жам. Тоотой насандаа төөтэй биеэ тордон засч, зөв авч яван, гамнан хайрлах ёстой. Хөдөө хөхөрч, гадаа гандаж явдаг хүн гээд гандуу гундуу, хир тоосонд дарагдаж явах учиргүй. Цэвэр цэмцгэр, шулуун шудрага, нөхөрсөг найрсаг хүн бусдын нүдэнд эелдэг дулаахан харагдаж, сэтгэлд цаанаа л нэг ойр дотно санагдаж, хүндлэл хүлээнэ. Хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй хэн боловч гаднаас харагдах байдалдаа үргэлж анхаарч, биеэ зүй зохистой авч явах нь өөртөө хүндэтгэлтэй хандаж байгаагийн илэрхийлэл. Өөрийгөө эс хүндэтгэх хүнийг өргөн олон эс хүндэлж, өрөөсөн нүдээрээ ч тоож харахгүй, дөлнө. Өөрийгөө хүндэтгэдэг хэн боловч бусдын нүдэнд зүй зохисгүй, ая эвгүй харагдахыг хүсэхгүй, өөртөө цаг үргэлж хяналт тавьж, биендээ цаг ямагт анхаарна. Хувцас биеийн чимэг, эрдэм ухааны чимэг. Хувцас хунараа таарч тохируулан, цэвэр боловсон өмсөх нь өөртөө хүндэтгэлтэй ханддаг хүний шинж. Манай сургуульд өндөр гоолиг нуруутай, хувцасаа сайхан өмсдөг, цэвэр цэмцгэр зургийн багш байж билээ. Тэрээр, миний өмсч байгаа шиг сайхан пальто өмсчихөөд маажгий гуталтай явж байвал ямар харагдах вэ?

Та нар хувцасаа биендээ тааруулж, цэвэр өмсөхийн зэрэгцээ хувцаснууд чинь хоорондоо өнгө зүс, чанар чансаагаараа зохицож байх учиртай гэдгийг хэлж захисан гоо зүйн өндөр мэдрэмжтэй багшийн үг өдий хүртэл ухаан санаанд тодхон. Өмссөн зүүсэн нь цэвэр нямбай бус, нас намбанд нь таарч тохироогүй хэн боловч бусдын нүдэнд аятай эвтэй харагдахгүй, харсан үзсэн, таарсан тааралдсан болгон нүдээрээ олзлон, голж гоочилно. Хувцас бурхан бие чөтгөр гэх үг зүгээр ч нэг хэлэгдээгүй байх. Сайхан харагдахын тулд гоёх нь зүйн хэрэг, гэхдээ муухай харагдахгүйн тулд гутал хувцас, бие сэтгэлдээ үргэлж анхаарч байх хэрэгтэй. Залуу нас өөрөө гуа сайхан. Харамсалтай нь зүс царайны гуа сайхан шүүдрийн ус мэт богино настай. “Гуа сайхан гэдэг бол маш богино хугацаанд захирдаг хатан хаан” гэж Сократ мэргэн хэлсэн нь юутай үнэн. Гунхаж гялалзсан гуа сайхнаа хадгалж хамгаалахын тулд биеэ зүйл бүрээр торд.

Оюун билигт, авьяас төгөлдөр хүмүүс бүтээл туурвил, үйл үйлдлээрээ хотлыг бишрүүлэх хосгүй увидастай. Бишрэл өнгөцхөн шохоорхлоос хөглөгдөн төрөхгүй. Төрлөө ч шүдэнз зурах төдийд хоромхон зуур гэрэлтээд өнгөрнө. Сэтгэлийн нандин мэдрэмж нь хөглөгдөн эгшиглэж байж чин зүрхний бишрэл хүндэтгэл төрнө. Бишрэл бол дотоод сэтгэлээс ундран гарах хайр хүндэтгэлийн охь дээж юм. Сэтгэлийг булаасан чин зүрхний бишрэл хүндэтгэл сэтгэлд уяатай өнө удаан хадгалагдаж, дотроос төөнөн бүлээцүүлж, гэрэлтүүлэн гийгүүлсээр байх болно. Гуа сайхан, гунхалзсан гадаад төрх, өмссөн зүүснээрээ бусдад тоогдохоор барахгүй шүтэн бишрэгчдийг татаж болох ч тэдний сэтгэлийг эзэмдэхийн тулд дотоод гуа сайхан шаардагдана. Гаднаа гоё мөртлөө мунхаг бүдүүлэг хүн гоё хувцас өмсгөөд цирк тоглуулж байгаа сармагчингаас ялгаа юун. Гадна талаасаа тогос мэт гоё харагдах хирнээ дотроо гайхуулах юмаар маруухан хүмүүс жинхэнэ гуа сайхны гадна байдаг.

Гадаад гуа сайхан хүний эрхэм сайн чанаруудаар батжиж байж жинхэнэ гуа сайхны цогц болно. “Олон эрхэм чанартай, их ухаантайг нь бүгдээр хүлээн зөвшөөрсөн хүн бүр эрэмдэг зэрэмдэг нүүр царайтай байлаа ч муухай харагддаггүй, царай муутай байсан ч таагүй сэтгэгдэл төрүүлдэггүй”.

Нүүр царай сэтгэлийн толь. Хүний дотоод ертөнц харах нүд, харагдах царайн дээр нь ил тод тусна. Дотроосоо гэрэлтсэн сайхан хүн гэж ярьдаг нь чухамхүү харах нүд, харагдах царайг нь ажиглаж мэдэрснээ илэрхийлж байгаа үг юм. Хүн нүдээрээ гадаад ертөнцийг тольдон хардаг бол хүний нүдэн дээр дотоод ертөнц нь нуух хаах аргагүй ил тод харагдана. Сэтгэлийн баяр баясгалан царайн дээр гэрэлтэж, нүдэн дээр тодроно. Аз жаргалдаа умбаж яваа хүний нүдэнд хайр гэрэлтэж, баяр хөөр туяарна. Сэтгэлийн гуниг харах харцнаас тов тодорхой. Ойрын хүмүүсийнхээ царайг барайлгаж, харцанд тунасан зовлон гунигийг арилгахад сэтгэл гарган тусал. Хайр энэрэл, халамж анхаарал, сэтгэл засах эелдэг үгс сэтгэлийн гунигийг шидтэй мэт арчин арилгаж, битүүрч тагларсан дотрыг уужруулан нээж, онгойлгоно.

Дотор нь уужран онгойсон хүний царай дөлгөөн тогтуун, амирлангуй тайван, харц нь золбоо хийморьтой.

Хүний шилдэг чанарууд нэгэн биед хуран цуглаж байж дотоод гуа сайхан цогцлоно. Сэтгэлээ ариун байлга. Хүнийг хайрлах, бусдыг өрөвдөх ариун сэтгэл нь хүн бүхэнд төрөлхөөс заяамал нандин зүйл. Заяамал ариун нандин сэтгэлээ сэвтээж хиртээлгүй хадгалан, хүмүүсийг өрөвдөн хайрлаж, тусалж дэмжих элгэн халуун, энэрэн нигүүлсэх чин хүслийг цаг үргэлж тээж яваарай. Нигүүлсэнгүй, энэрэнгүй сэтгэлтний гуа сайхан дотроосоо туяаран гэрэлтэнэ. Сэтгэлийн харанхуйгаас шөнийн харанхуй дээр. Шөнийн харанхуй үүр хаярмагц жамаараа арилна. Сэтгэлийн харанхуй мөддөө арилахгүй, ужиг удаан тунарана. Сэтгэл нь харлан харанхуйлсан хүн хорлолт санааг тээж, нүгэлт үйлийг сэднэ. Сэтгэлийн харанхуйг цайлган гийх үүрийн туяа зөвхөн өөрт чинь бий. Тэр бол сэтгэлээ гэгээлэг болгох чин хүслэн. “Сэтгэлийн гуа сайхан нь бүр дорой биеийг ч хөөрхөн сайхан болгодог, яг үүнчлэн муухай сэтгэл нь хамгийн гойд сайхан бие бялдар, түүний сайхан хэсэг мөч бүхэнд ч бидний тайлбарлахын аргагүй жигшүүр төрүүлэхүйц онцгүй ул мөр үлдээдэг. Үргэлж сайхныг бодож, өөдрөг сайханд тэмүүлж, хар буруу саналгүй, зөв сэтгэлтэй явбал үйлс заяа өөдлөн дэвжиж, мандан бадарч байх нь дамжиггүй. Өндөр эрдэм боловсрол, гайхамшигт авьяас билэг, төрөлхийн гэгээн мэдрэмжтэй хүмүүс дотоод гуа сайхнаараа онцгойрон ялгарч, өргөн олны зүрх сэтгэлийг эзэмдэн эзэгнэж байдаг.

“Сэтгэл татах хүч гол төлөв царайнаас илүү ухаанд оршдог”. Бодож сэтгэж, хэлж ярьж, хийж үйлдэж байгаа нь ухаалаг хүнд өргөн олон өөрийн эрхгүй татагдан, үгэнд нь үнэн гэж итгэн, үйлдлийг нь зөв хэмээн дагана. Ухаантай хүний алдах нь бага, онох нь их. Ухаантай хүн буруу зөрүү, бусармаг мууг эс үйлдэнэ. Тэр ч бүү хэл бусдын бурууг харж өөрийн буруугаас сэргийлнэ. Тэнэг зүйл хийхийн тулд ухаанаа ашиглах нь ухаантай хүнд харш үйлдэл. Ухаан бол тэнгэр бурхан зөвхөн хүнд хайрласан аугаа их хосгүй бэлэг. Ухаан, давуу тал, авьяас билэг, буянт үйлсээ ашигтай зүйлд зарцуулах замыг заан тусалж, шунал тачаал, атаа хорсол, үзэн ядалтын замд хаалт хориг болон зогсож, төөрөгдлийн далайг эсэн мэнд даван туулахад газарчлан тусалдаг. Ухаантнууд хайр энэрлийн илч гэрлээ сэтгэл зүрхнээсээ сацруулан бусдад түгээж байдаг буяны эзэд. Ухаанаа зөв зүйлд зарах хэрэгтэй. Ухаан хожмын өдөр хэрэглэхээр нөөцийн саванд хадгалсан зүйл биш, өдөр тутам, цаг үргэлж сайн сайхны төлөө харамгүй зарцуулах зориулалттай бурханы хишиг. Ухааныг хэрэгтэй зүйлд байнга ашиглахгүй бол хөсөр хэвтсэн төмөр зэвэнд эдэгдэхийн адил хэрэглэгдэхгүй байсаар зэвэрнэ.

Ухаантай хүний хэлж ярих нь ухаалаг. Хэчнээн гашуун байсан ч хүмүүс үнэн үгэнд дуртай. Үгээр хүнийг мохоож болно, сэхээж ч чадна. Хэлж байгаа үг нь сонсож байгаа хүнийхээ хүсэл зоригийг алсын алс дайдад жигүүртэй мэт аван одож, үг ярианд нь өр зүрхнээсээ татагдаж, эрч хүч, урам зориг, өөдрөг сэтгэл үлдээдэг ухаалаг хүнийг амтархан шимтэн сонсох бахархалтай. Билэггүй муу уг, дэмий чалчаа яриа, хов жив, худал хуурмагийн нүглийг тэвчиж, амны алдаанаас алс хол явах нь адбиш чухал. Сайхан сэтгэл, саруул ухаан, авьяас билэг, ухаалаг үг яриа хүний дотоод гуа сайхныг гайхалтай уран, тод томруун, товойлгон тодотгоно. Гадаад, дотоод аль ч гуа сайхан тухайн хүний бардамнаж сайрхах чимэг биш. “Гагцхүү даруу зантай хосолсон гуа сайхан л гуа сайхан гэж нэрлэгдэх эрхтэй. Гуа сайхан нь даруу зангүйгээр гуа сайхан биш, ердөө л аятайхан царай болой." Хүн гадна талаасаа гоё, сэтгэл санаагаараа сайхан байх ёстой. Сэтгэлийн гуа сайхнаараа гэрэлтэж амьдар.

Н.БАГАБАНДИ

Tuesday, January 13, 2015

Энергийн сав нь хоосон хүмүүс байдаг

Бидний эргэн тойронд энергийн шимэгчид амьдарч байдаг. Найз нөхөд, хамаатан садан, хамт ажилладаг хэн ч байж мэднэ. Тэднээс өөрийгөө хамгаалахын тулд өөрийнхөө оюун санаа, ухамсараа хөгжүүлэхэд анхаарч, муу муухай бүхнээс зайлсхийгээрэй. Юуны өмнө бусдыг уучилж, хайрлаж сурах хэрэгтэй. Үргэлж хэн нэгэнд гомдож, шаралхаж, өс санаж явдаг хүн өөрийгөө хамгаалах хүчээ алдаж, био орон зай нь сийрэгждэг байна. Гэтэл өөрөө өөрийнхөө энергийг бардаг хүн гэж бий. Тэд ихэвчлэн хэн нэгэнд дурлаад хэлж чадахгүй шаналагч юм уу, өнгөрсөн муу, муухай зүйлээ мартаж чадахгүй яваа нэгэн байдаг. Тиймээс муу муухай зүйлийг өнгөрсөн цаг хугацаанд нь орхиж, өдөр бүр өөдрөг, гэгээн сайхан бүхэнд тэмүүлж амьдраарай.

Энергийн сав нь “хоосон” хүмүүс бас бий. Тэдний оюун ухаан, ухамсарын хөгжил нь муу байх нь түгээмэл. Ийм хүн эрчимээ хаанаас нөхөж, хүнд хэрхэн өгөхөө мэддэггүй, энергиэ идэж, ууж эсвэл өөрт байхгүй зүйлээ шунан харж нөхдөг. Үг яриа нь бүдүүн бараг, бодол санаа нь гэнэн мунхаг, аливаа зүйлд хэт хойрго ханддаг. Чин сэтгэлийн хайр л тэдний “хоосон” савыг дүүргэдэг байна.

Эсрэгээрээ энергийн “зуучлагч” гэж байдаг байна. Тэд илэн далангүй,
итгэл даадаг хүмүүс бөгөөд эерэг эрчимийг хүлээн авахдаа сайн ч, сөрөг нөлөөллийг эсэргүүцэхдээ муу байдаг. Энергийн “зуучлагч”-ид баяр баясгалан, амьдралын сайн сайн сайхнаа харамгүй хуваалцдаг хүмүүс юм.

“Наалдагч”. Тэд энерги сорогчидтой төсөөтэй. Гэхдээ шууд сорохгүй атлаа хүний амьдрах орон зайд нэвтрэн, салахгүй удаан хугацаагаар оршдог. “Наалдагч” хэн нэгэнтэй танилцангуутаа л өөрийнхөө тухай ямар нэг сайн, муу зүйл ярьж эхэлдэг. Ингэхдээ маш их сөрөг энерги цацдаг. Тэдэнтай харилцахгүй байна гэдэг маш хэцүү.

Энерги сорогчидын тухай дуулсан уу. Тэдний дуу хоолойг сонсоод л дургүй хүрэм байдаг. Нэг үг хэлэлгүйгээр хүний био орон зайг эвдэж чаддаг “эрдэм”-тэй. Тиймээс зовлон тоочсон, аливаа зүйлийг үргэлж болж бүтэхгүй талаас нь хардаг, гутранги үзэлтэй нэгнээс зайгаа барьсан нь дээр.
Хүн өөрөө өөр лүүгээ анхаарлаа хандуулах цаг үе ирээд байна. Бид хэтэрхий гадагшаа хандаж өөрт хэрэггүй зүйлд анхаарлаа хандуулснаараа энерги, эрч хүчээ тал тал тийш хайр гамгүй урсгаж байна. Та хувь тавилан оюун ухамсарынхаа эзэн нь байж, сэтгэлээ өөр дээрээ төвлөрүүлэх, өөртөө хайртай болох хэрэгтэй.
Өөртөө хайргүй хүн бусдыг чин сэтгэлээсээ үр өгөөжтэй хайрлана гэвэл хуллаа.
Бид махан биеэ эмчид. Сүнсэн биеэ шашинд даатгачихаад өөрийгөө хэрхэн яаж амьдрах, яах гэж энэ ертөнцөд мэндэлснээ
 умартан, ертөнцийн амьдралтай хэтэрхий зууралдаж сүнс гээч юм өөрт нь ямар ч хамааралгүй юм шиг ганд нь хаяснаас болоод зовлон зүдгүүр амсаж, шалтгаан нь тодорхойгүй өвчин эмгэгт өртсөөр байна. Бид хоёр биетэй боловч биеэ хоёр хуваасан. Шинжлэх ухаан физик биеийг мэддэг. Сүнсэн биеийг шашин мэддэг юм шиг ойлголтыг тархиндаа гүн бат суулгасан.
Бид хоёр биетэйгээ тэнцвэртэй амьдрах ёстой. Бид шунал, өрсөлдөөн, тэмцэлдээнтэй цаг үед амьдарч байна. Энэ нь хүмүүеийн мөс чанартай холбоотой. Тухайлбал: Өвчнийг үүсгэдэг шалгаан 3-н янз байдаг.

- See more at: http://www.unen.mn/content/44986.shtml#sthash.oetmkniD.dpuf