Friday, April 15, 2016

Ямар эрчүүд хамгийн үнэнч биш вэ?

1.Хонины орд: Адал явдалд дуртай
Хонины ордныхны хувьд хууралт гэдэг бол энгийн л үйл явдал. Энэ ордны эхнэртэй залуутай хайрын харилцаа тогтооход тийм ч хэцүү биш. Огтор банзал, гүнзгий ухлаадастай цамц өмсөн сээтэгнүүр инээхэд л тэр чинийх болж мэднэ. Хонины ордны эрчүүд адал явдалд ихээхэн дуртай байдаг.
2. Үхрийн орд: Тэднийг оосорлож барих хэрэгтэй
Үхрүүдийг эхнэрүүд нь оосорлон барьж чадахгүй байгаа бол тэдний гэр бүлд ойлголцол үгүй болж, бэлгийн харилцааны хувьд ч таарамжгүй болсныг илтгэнэ. Ийм тохиолдолд үхрүүд залуухан сайхан бүсгүйчүүдийг анзаарахад юу ч саад болж чадахгүй. Тэд гоёмсог сайхан зүйлсэд дуртай бөгөөд дотоод ухамсарт нь ямар ч хязгаар байдаггүй. Хууль ёсны амрагтайгаа харилцах харилцаанд нь ямар нэг зүйл биш байвал тэд шинэ роман дор нь зохиож мэднэ. Үхрүүд гэр бүлд асуудал үүсэхийг тэвчдэггүй бөгөөд магадгүй өөр бүсгүй рүү явах замаар үүнийг шийдэх магадлалтай.  
3. Ихрийн орд: Хэнтэй ч танилцахгүй байсан нь дээр
Ихрийн ордны эрчүүд хүүхнүүдтэй танилцах бүрт толгойд нь элдэв бодол эргэлдэж байдаг. Хамгийн хэвийн харилцаа энгийн үг хэллэгүүд ч тэднийг өөр тийш уруу татаж мэднэ. Үнэндээ ихрүүдийн хувьд секс нэгдүгээрт тавигддаггүй, тэд тийм ч сайн “анчид” биш боловч хэтэрхий их яриа хөөрөөтэй, бусдад татагддаг занг нь анзаарч байхгүй бол энэ нь өөр зүйлд хүргэж мэднэ.
4. Мэлхийн орд: Ухаантай бүсгүйчүүдийг л сонирхдог
Мэлхийн ордны эрчүүд хажуугаар өнгөрсөн бүсгүй бүрийн араас гүйдэггүй. Тэдэнд ойлголцол, сэтгэл санааны холбоо юун түрүүнд хэрэгтэй. Огтор даашинз өмсөж урдуур хойгуур нь гүйгээд нэмэргүй бөгөөд ухаантай, дотоод сэтгэл нь дулаахан бүсгүйчүүд түүнд таалагддаг. Хэрвээ энэ ордны эрчүүд эхнэрээ хуурсан бол гэр бүлийн харилцаа нь амаргүй байгааг илтгэнэ. Мэлхийнхэнд бусад эрчүүдээс илүү ойлголцол, дэмжлэг хэрэгтэй байдаг.
5. Арслангийн орд: Хатан хаан эрслэнг илүүд үздэг
Бардам өөртөө хайртай арслангуудын тухайд баян тансаг тохь тухтай амьдрахыг хүсдэг бөгөөд зөвхөн хамгийн сайхан бас амжилттай яваа эмэгтэйг сонгодог. Тэд боломжит болон боломжгүй бүх нөхцөл байдлыг ашиглан ийм эмэгтэйд хүрэхийн тулд удаан хугацааг зарцуулж чадна. Ялагч болсон арслан их хөдөлмөр зарцуулан байж олж авсан зүйлээ зүгээр л шохоорхол төдий үзэн хаядаггүй. Ерөнхийдөө арслангийн зам дээр өөрт нь бүх талаар тохирох супер эрслэн-хатан хаан тулгарах юм бол шинэ хайраа өөрийн болгохын тулд баатарлаг үйлс хийхэд бэлэн байдаг.
 6. Охины орд: Маш их бодож байж үйлдэл хийдэг
Охины ордны эрчүүд хэдэн арван удаа эргэцүүлж бодохгүйгээр эхнэрээ хуурна гэж байдаггүй. Тэд бараг арван жилээр ч энэ тухай бодож чадна. Хэрвээ охины ордны залуу таныг хуурахаар шийдсэн бол энэ нь томоохон шалтгаантай бөгөөд түүний хувьд хариуцлагатай алхам байх болно. Хайраар дутагдах, үл ойлголцол, бэлгийн харилцааны болон гэр бүлийн тав тухтай байдлын доголдол энэ бүхэн түүнийг таныг араар тавихад хүргэж болно. Харилцаагаа дуусгах тухайд ч охины ордны эрчүүд удаан тунгаадаг. Энэ эргэцүүлэл нь өөр эмэгтэйтэй уулзахтай зэрэгцэн өрнөх тохиолдол ч цөөнгүй байдаг.
7. Жинлүүрийн орд: Тэд нөөцтэй байх дуртай  
Жинлүүрийн ордны эрчүүд эмэгтэйчүүдийн гоо сайханд их мэдрэмтгий бөгөөд “нөөц”-тэй байх дуртай. Гэр бүлд асуудал үүссэн тохиолдолд очиж хоноглох найз бүсгүй эсвэл зүгээр л зайлшгүй тохиолдолд өөрт нь цай аягалж өгч, сэтгэл санааг нь ойлгох хонгор найзууд байх ёстой гэж тэр үздэг. Гэхдээ эдгээр нь хувилбар төдий л үлддэг, учир нь жинлүүрийнхэн нэг удаагийн сексээс болж гэрээсээ явна гэж байдаггүй.
8. Хилэнцийн орд: Өс авах гэсэндээ хуурдаг
Шунал тачаал, сэтгэл хөдлөл ихтэй хилэнцийн ордны эрчүүд тогтворгүй зугаацагчид байдаг гэсэн ойлголт бий. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь тийм биш юм. Хайртай бүсгүйтэйгээ бүх зүйл сайн байгаа тохиолдолд тэд ийш тийш гүйхгүй л болов уу. Харин харилцаанд нь гомдол өс авалт бий болвол тэр араар тавьж мэднэ. Иймээс хилэнцийн ордны эр нөхөр рүүгээ загнаж хашгичихгүй бас түүнтэй бэлгийн харилцаанд орохоос татгалзахгүй байх нь зөв.
9. Нумын орд: Нэг удаагийн харилцаанд дуртай
Нумын ордны эрчүүд хууралтыг маш хөнгөхнөөр авч үздэг. Тэдний хувьд эхнэрээсээ өөр бүсгүйтэй секс хийх нь гэмгүй зугаа бөгөөд эр хүний мөн чанарыг илэрхийлсэн энгийн л зүйл гэж тооцогддог. Магадгүй харилцаа тогтоож байгаа бүсгүй нь сайхан эсэх нь ч тэдэнд төдийлөн хамаагүй. Гэхдээ бэлгийн харилцаанд орсныхоо дараа түүнийг өөрийн болгоно гэдэг амаргүй, тэд ийм зүйлээс болж гэр бүлээсээ сална гэж бараг үгүй. “Нэг удаа ойртоо л биз, одоо гэр рүүгээ явъя. Эхнэр маань сайхан хоол хийгээд гэртээ хүлээж байгаа” гэх маягаар тэд ийм зүйлд ханддаг.
10. Матрын орд: Ажил дээрээ харилцаа тогтоож мэднэ
Матрын ордны эрчүүдийн ажлын ачаалал нь хайртай эхнэрээ мартахад ч заримдаа хүргэдэг. Энэ утгаараа матруудыг ажлын байранд нь “дэгээдэж” болно. Цайны цагийн үеэр, ажлын өмнө болон дараа ийм зүйл тохиолдож мэдэх юм. Харамсалтай нь матрын ордныхон энэ хөнгөн харилцааныхаа дараа юу болсныг хурдан мартаж, буцаад л ажилдаа ордог.
11. Хумхын орд: Сониуч зан нь ор руу хөтөлдөг
Хумхын ордны эрчүүд маш нийтэч, сониуч зантай байдаг. Нэгэнт судлагдаж, бүгдийг нь таньсан эхнэрээс нь шинэ нээлт тэдэнд сонирхолтой байж мэднэ. Хумхын ордныхны бүсэд энхрий нууцлаг бүсгүй нэвтэрсэн тохиолдолд тэд өөрийн болгохоор оролдох магадлалтай.
12.Загасны орд: Түр зуурын  л харилцаа тогтоодог
Мөрөөдөмтгий гэнэн загаснуудыг өөрийн болгож, оройн хоолонд авчрахад амархан. Гэхдээ загаснууд өөрийн гэртээ байх дуртай бөгөөд загас агнагчийнд 12-оос илүү цаг байхгүй л болов уу. Тэд маш их гэр амьтай хүмүүс.

Thursday, April 14, 2016

Уушиг цэвэрлэх арга

Олон жил тамхи татсан хүн бронхит, ханиалга цаашлаад уушгины хорт хавдартай болдог. Үүнээс сэргийлэх хамгийн сайн арга бол мэдээж тамхинаас гарах.



Гэхдээ тамхинаас гарч чадахгүй байгаа бол ядаж уушгиа цэвэрлэх хэрэгтэй юм. Ингээд та бүхэндээ уушиг цэвэрлэгч ундаа хэрхэн бэлдэх аргыг танилцуулж байна.
Орц
• 1 кг сонгино
• 1 л ус
• 400 гр хүрэн сахар
• 2 цайны халбага куркума
• Арилгасан жижгэвтэр цагаан гаа
Бэлтгэх заавар 
Хүрэн сахараа усанд хийж гал дээр тавина. Сонгиноо арилган 4 хуваан хэрчиж, жижиглэж хэрчсэн цагаан гаа, куркума нунтагтайгаа холино. Ус буцалсны дараа бэлдсэн бэлдмэлээ хийж галыг нь багасгана. Ус ширгэж талдаа ортол нь зөөлөн гал дээр буцалгана. Дараа нь шилэн саванд хийж хөргөнө. Хөрсөнийх нь дараа хөргөгчинд хийх хэрэгтэй.
• Бэлдмэлийг өлөн элгэн дээрээ 2 халбага, орой хоол идэхээс хоёр цагийн өмнө 2 халбага идээрэй.

Tuesday, April 12, 2016

Хязгааргүй би-гийнхээ төгсгөлгүй аялалд тавтай морил!

Бага байхаасаа л "Би ер нь хэн юм бол? Энд би яах гэж амьдраад байна? Би зүгээр л чулуу, шил, шаазан байж болоогүй юм уу?" гээд л их сонин сонин юм боддог байж. Гэхдээ л 10 жилийн өмнө гэгээрсэн багшид шавь орж бясалгагч болох хүртлээ амьдралын зорилго, өөрийгөө таних гэдэг ойлголтыг огт мэдэхгүй явж байв. Харин бясалгагч болоод амьдралынхаа туйлын зорилгыг ухаарсан, ер нь би хэн болохоо мэдсэн хэдий ч өөрийгөө бүрэн таньсан гэж хэлэхэд арай эрт байна. Зорилгоо тодорхойлсон даруйдаа зорилгодоо тэр даруй хүрчихдэггүй, цаг хугацаа хүч хөдөлмөр зарцуулдгийн адил өөрийгөө бүрэн таних дотоодын аялал минь дуусаагүй байна. Ер нь дуусашгүй мөнхөд ч үргэлжилж магад, учир нь дотоодын жинхэнэ би гэдэг зүйл хязгааргүй юм шиг ээ. Физик биеийнхээ эс, эд эрхтэн, тогтолцоогоо судалчихвал эрүүл байж биеэ анагааж чадна. Гэвч цаг нь болохоор физик биеэ орхиход дотоод бие буюу сүнс минь л надад үлдэнэ. Тиймээс өөрийгөө хайрлана гэдэг нь зөвхөн махан биеэ гоёх, арчлах бус дотоод би-гээ ч мөн өнгөлж, тордож, хөгжүүлэх хэрэгтэй гэсэн үг.





Билгийн нүд гэж ярьдаг. Хоёр махан нүдээ бид хардаг ч билгийн нүдээ харж чаддаггүй, гэвч мэдэрдэг, түүгээрээ тархиар сэтгэшгүй бүхнийг тольддог, бясалгадаг. Үүн шигээ бид дотоод би-гээ мэдрэх ёстой, сонсох ёстой. Бүдүүн бие гэгдэх махан бие тань идэхийг хүснэ, унтахыг хүснэ... түүнийг нь та тэр даруй сонсож биелүүлнэ. Заримдаа бүр хүсээгүй байсан ч хиймээр санагддаг нь таны бодол санаа гэгч дэггүй нэг эрхтэн. Харин таны дотоод би/бие юу хүсэж байгаа бол, юу хэлж байгаа бол? Буруу бодоод байгааг тань, буруу үйлдээд байгааг тань хэлж сонсгох гэж орилж уйлж цөхөрч байдаг болов уу?



Хүн төрөлхтны хамгийн том доройтол бол дотоодын би-гээ сонсохоо больсон явдал гэж боддог. Түүнийг сонсох техник нь бясалгал ба энэ нь бидэнд угаас байж байдаг зүйл. Зүгээр л бид түүнийг хаа нэг газраа хийгээд мартчихсан хэрэг. Тиймээс л гэгээрсэн багш нар хэлэхдээ "Би та нарт ямар нэгэн шинэ юм заагаагүй, юу ч өгөөгүй. Зүгээр л мартсан зүйлээ олоход чинь туслаж байгаа төдий юм. Би өөрөө олчихсон юм чинь бусдадаа хэлж өгөх нь зүй ёсны л хэрэг шүү дээ. Тиймээс та нар намайг шүтэх хэрэггүй, надад байгаа бүхэн та нарт байгаа, өөрсдийнхөө гайхамшгийг л олоод авчих." гэж хэлдэг.


Зүгээр л идэхийн тулд, унтахын тулд, өмсөж зүүхийн тулд, эд баялаг хураахын тулд, алдар нэрд хүрэхийн тулд хүн ажиллаж амьдардаг бол хэтэрхий утга учиргүй, хэтэрхий өчүүхэн юм шиг санагддаггүй гэж үү? Яахав, эд баялгийг хураахдаа зүгээр нэг баяжихын тулд биш, нийгэмдээ үйлчилж, бусдын сайн сайханд зориулахын тулд гэвэл харин хамаагүй утга учиртай.


Дээрх бүгдийг эзэмшлээ гээд жинхэнэ би-гээ умартсан л бол хагас дутуу хэвээр байна. Хэдхэн зүйлийг тойрон эргэлдсэн өчүүхэн сэдэл, зорилгын төлөөх үйлдлүүд мөн л өчүүхэн. Би чадаж байна, би амжилтанд хүрч байна гэж өөрөөрөө бахархах хүмүүсийн хажуугаар тэднийг бахдаж бишрэх, шагшрах хүмүүсийн хувьд амжилт гэдэг зүйл ийм л ахархан ойлголт бололтой. Ийм зүйлийн төлөө хамаг хөлс хүчээ бардаг гэхээр харамсалтай.


Өөрөө өөрийгөө эзэмдэх, таних нь энгийн боловч юу юунаас ч илүү бэрх, бас юу юунаас ч илүү амжилт гэж боддог. Хүн цохьвол эргүүлээд цохих биш хүлцэж сэтгэлээ анзаарах, өөрт нь муу зүйл хийвэл хариугаа авах биш харин ч сайн сайхныг ерөөх, өөрийг чинь үзэн ядаж, заналхийлж, доромжилж байвал хариуд нь хайрлах. Алдаа бүхэндээ харамсан бачуурах биш түүнээсээ суралцаж, өөрийгөө уучлах. Энэ бүхэн хүч хөдөлмөрөөр хийгддэг зүйл биш харин өөрөө өөрийгөө таних ухаанд суралцаж байгаа хүний оюун сэтгэлээс ундарч байдаг зүйл. Тэр хэмжээгээрээ хөгжиж дэвшиж, хязгааргүй би-гийнхээ сан хөмрөгөөс гайхамшгийг хүртэж байдаг. Жинхэнэ эрх чөлөө, аз жаргал энэ л байх. Дуусашгүй арвин гайхамшиг, төгсөшгүй урт аялал байдаг байх.





Дусал ус далайд шингэхэд хязгааргүй уудамтэй нэгддэг шиг өөрийгөө өчүүхэн би-гээс чөлөөлж орчлонгийн хязгааргүйтэй нэгтгэ. Хэн нэгэн шиг байх гэж, болох гэж хичээх биш яг өөрөө өөр шигээ л бай. Тэртээ тэргүй агуу, гайхамшиг бүхэн чиний дотор байгаа. Өөрийнхөөрөө л гэрэлт!


Хязгааргүй би-гийнхээ төгсгөлгүй аялалд тавтай морил!   


Monday, April 4, 2016

Хаана ч байсан халгаатай хүмүүс

       Хортой ч гэх үү , халтай ч гэх үү тийм хүмүүс хаа сайгүй л байдаг: ажлын хамт олон, найз нөхөд, эсвэл жирийн танилуудын дунд. Гаднаас нь харахад ялгагдаад байх онцгой зүйлгүй. Хамтран ажиллаад, дотносоод эхлэхэд ноцтой хүндрэл буюу таныг стресст оруулж мэднэ.

1. Хов жив хөөцөлдөгчид
     Бусад хүмүүсийн зовлонг хэлэлцэж таашаал авдаг хүмүүс. Эхлээд тэдэнтэй нийлж ярилцах нь зугаатай санагдаж болно. Хэсэг хугацааны дараа та өөрийгөө муу тал руугаа өөрчлөгдөөд байгааг анзаарна – илүү бүдүүлэг, бусадтай ширүүн харьцаж, хамгийн гол нь бусад хүний зовлонгоос таашаал авч эхэлдэг болно.
2. Мөнхийн “золиос” бологчид
     Энэ төрлийн хүмүүс дандаа л зовж зүдэрсэн байдалтай байдаг. Гомдоллож хүнээр аргадуулахыг хичээдэг. Үнэндээ тэдний амьдрал хэвийн үргэлжилж л байгаа. Эргэн тойрныхоо хүмүүсийг өөрийн гомдлоор шаналгаж (тэд буруутай мэт гэм хүлээнэ) тэрнээс нь таашаал авдаг хүмүүс юм. Эдгээр хүмүүст “хувийн хариуцлага” гэсэн ойлголт байхгүй, бусдад ажлаа нялзааж эсвэл нөхцөл байдлаар шалтаг тоочно.

3. Хувиа хичээгчид
    Зөвхөн өөрийгөө л бодох эдгээр хүмүүс бусад хүмүүсийг өөрийнхөө “би”-г батжуулах хэрэгсэл мэт харна. Удаан хугацаагаар эдгээр хүмүүстэй харьцаж эхэлсний дараа түүнд хэрэггүй, таныг ашиглаж байжээ гэдгийг ойлгох болно.

4. Атаархагчид
     Энэ төрлийн хүмүүст хөршийн юм илүү харагдана. Сонирхолтой нь ийм хүмүүс өөрийнхөө амьдралд тохиолдсон сайн сайхан зүйлд чин сэтгэлээсээ баярлаж чаддаггүй байна. Эдгээр хүмүүстэй байнга харилцаад байвал та өөрийгөө үнэлэхээ больж эхэлнэ гэдгийг бүү мартаарай.

5. Дарангуйлагчид
   Нөхөрлөл бол ийм хүмүүст зүгээр л халхавч. Ийм төрлийн хүмүүс эргэн тойрныхныгоо өөрийн хувийн зорилгод хүрэх хэрэгсэл болгон ашиглана. Та нөхөрлөлөө эргэн хар даа, танд тэр хүнээс сэтгэлийн болон эд зүйлийн ямар нэгэн зүйл үлдэж үү? Та өгөөд л, тэд аваад л – хариуд нь тэд юу ч санал болгосонгүй.

6. Мангас хүн
   Хүний сайхан сэтгэлийг хоосолж хүний сэтгэл хөдлөлөөр хооллодог муу санаатай, сохор юмнуудыг хэлдэг. Ийм төрлийн хүмүүс “өрөөнд орж ирээд л байсан амьдралыг нь ховх сорчихдог”. Хичнээн сайхан гэгээн, баяр баясгалантай зүйл байлаа ч гэсэн өөрийн гутранги үзлээрээ бүхнийг харлуулж орхино. Ийм хүмүүстэй удаан харьцвал хүссэн хүсээгүй муу юмны тухай илүү боддог болно шүү.

7. Их зантангууд
     Их зантай хүмүүстэй харьцах – цагаа л дэмий үрэх хэрэг гарна. Таны ямар нэгэн үйлдлийг тэдгээр хүмүүс юман чинээ тоож авч үзэхгүй. Их зантангууд өөртөө итгэх итгэл нь бага байдгаас гадна их зантай хүмүүсийн мэргэжлийн ур чадвар болон танин мэдэхүйн чадвар сул байдаг.