© Amanda Scarpinati
Эдгээр фото зургууд бүсгүйд амьдралынх нь хамгийн хүнд үед амьдрах итгэл найдвар төрүүлсээр иржээ. "Эдгээр зургийг хараад, таньж мэдэхгүй сувилагч бүсгүйн надад үзүүлсэн хайр энэрлийг хараад, насан туршдаа түүнд талархаж явна" гэж Аманда хэлж байна.
© Amanda Scarpinati
Аманда олон жилийн туршид өөрийг нь асарч байсан сувилагч бүсгүйг хайжээ. Гэвч эмнэлгийн энэхүү тайланд сувилагчийн нэр бичигдээгүй байсан нь хайх явцад хүндрэл учруулж байв. Харин нэг өдөр Facebook хуудсанд байршуулж, 2 тэрбум орчим хэрэглэгчтэй сошиал сүлжээнээс тусламж хүссэн нь оновчтой шийдвэр байв. Нэг хоногийн дотор сувилагч бүсгүйн нэр ил болжээ. Сьюзэн Бергер гэдэг байна.
Сью тухайн охиныг санагалзахдаа: "Тэр маш тайван, дөлгөөн охин байсан. Хүүхдүүд мэс заслын дараа ихэвчлэн уйлж, эсвэл унтдаг. Харин тэр огт өөр байсан. Гайхалтай охин байсан" гэжээ.
Ийнхүү сошиал сүлжээнд эрэл эхэлснээс хоёр долоо хоногийн дараа Аманда сувилагч Сьюзэнтэй уулзжээ. Ингэхдээ 38 жилийн өмнө учирч байсан Албанигийн эрүүл мэндийн төвд уулзалтаа товлосон байна.
© Siglo.21 / facebook.com
38 жилийн өмнөх фото зурган дээрх Сьюзэн 21 настай байжээ. Харин энгэрт нь тэврүүлсэн Аманда охин анхны өвчтнүүдийнх нь нэг байжээ.
© Official Amanda Scarpinati
Нүүр зураг: Amanda Scarpinati, Siglo.21 / facebook
Эх сурвалж: WHNT News, The Sydney Morning Gerald