Tuesday, January 28, 2020

Таны нөхөр архи уугаад байна уу?


Нөхөр маань өдөр бүр архи уугаад байна. Түүнийг хэрхэн аврах вэ? – Энэхүү сэтгэл өвтгөм асуултыг бид бараг өдөр бүр сонсдог. Эхнэрүүдийн хувьд энэ бол том асуудал. Нөхөр нь өдөр бүр архидахад хэн л дуртай байв гэж. 

Архины хамааралтай болох асуудал хоёр талтай: нэг талаас архи ууж мансуурах нь таалагддаг хүмүүс байдаг. Улмаар тэдний бие хорддог. 

Тэдний бие организм залуу бол ямар нэг ноцтой хор уршиггүйгээр хорт бодисыг гадагшлуулж чадна. 

Нөгөө талаас хэрэв нөхөр тань шар айраг, дарс, архи тогтмол уудаг бол түүний бие аажмаар муудаж, өвчний шинж тэмдгүүд илэрч гэр бүлийн харилцаанд асуудал үүсэж эхэлнэ.





Энэ асуудлыг эмнэлэгт эмчлүүлэх эсвэл кодлуулах спиралийн аргаар ихэвчлэн шийдвэрлэдэг. 

Эмчилгээ хийлгэсний дараа эсвэл спираль тавиулсны дараа нөхрүүд илүү ихээр ууж эхэлдэг. Үүгээрээ тэд юу ч өөрсдийг нь эмчилж чадахгүй гэдгийг батлах гэж оролддог юм. Улмаар энэ бүхэн элэгний хатуурал, цус харвалт, зүрхний шигдээс зэргээр хүндэрч амьдралаа үүгээр эцэслэдэг.