Sunday, November 30, 2014

Цайны дээжээ өргөхдөө хэлэх үгс нь энгийн хэрнээ хүчтэй засал болдог

Хүний гэргий хүн хань ижил, үр хүүхдээ сэрэхээс урьтаж босон үс зүсээ янзлан, аяга цайгаа чаначихаад сууж байх ёстой. Цайны дээж өргөх нь эртнээс уламжлагдан ирсэн манай ёс. Үс гэзгээ янзлан, нүүр гараа угаан бие бэлдсэн байх хэрэгтэй. Толгой болон хөл нүцгэн байж болохгүй. Бүр болохгүй бол толгой дээрээ нэг гараа тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө. Цайны дээж хэт халуун байж болохгүй, хөрсөн эсвэл бүлээвтэр байх ёстой. Дээжээ өргөхдөө гарынхаа алгыг дээш харуулах маягтай өргөнө.


Цайны дээжээ өргөхдөө хэлэх үгс нь муу муухай, болж бүтэхгүй үгсийг хэлэхгүй байх хэрэгтэй. Үгийн хүч, энерги гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Жишээ нь: үр хүүхдийг минь өвчин зовлонгүй, биднийг өр ширгүй, идэж уухаар дутаалгүй гэх мэт үгсийг хэлж болохгүй. Эхлээд өвөг дээдсийнхээ амар мэндийг мэдэх хэрэгтэй.

Тэгээд араас нь сайхан үгсээр өөрсдийгөө даатгах хэрэгтэй. Жишээ нь: Өвөг дээдэс, элэнц хуланц, эмээ өвөө, эцэг эх (хэрвээ өнгөрсөн бол) амар мэндийг мэдэж байнаа гээд нэг өргөнө. Дараа нь уул ус, хангай дэлхий, наран ээжийнхээ амар мэндийг мэдэж байнаа гээд нэг өргөнө. Сүүлд нь үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж өгөөрэй, харж хандаж байгаарай гээд өргөнө. Хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж өгөөрэй гэх мэт өргөнө.

Энгийн хирнээ маш хүчтэй засал шүү. Өглөө цайныхаа дээжийг өргөсөн шигээ харуй бүрий болсон хойно өвөг дээдэстээ сүү өргөж байвал маш сайн гэнэ лээ.

Учир нь бидний өвөг дээдэс маань харанхуй болох үед бидний энэ ертөнц ирж, үр хүүхэд биднийгэээ эргэж тойрч, харж хандан, муу муухай бүхнээс холдуулж явдым гэнэ лээ. Тэдний наашаа ирэх замыг сүүн бороогоор гэрэлтүүлж, бас тэднийг ундаалж цангааг нь тайлдаг юм гэсэн. Үнэн худлыг бид өөрсдөө нөгөө ертөнцөд очсон үедээ л мэдэх хэдий ч хэсэгхэн нойр, балга сүү зориулаад ч болов тэдэндээ буян хийж байх хэрэгтэй юм шүү.
Түүнчлэн цайны дээж өргөх гол засал бол 7 бурхан одыг тэгшрэх үед сүү өргөх, ажил үйл бүхнээ даатган хүслээ хэлэх засал юм. Гэвч 7 бурхан тэгшрэх цаг гэхээр хүмүүс ойлгодоггүй, тэгширсэн тэгшрээгүйг нь ялгаж харж чаддаггүй.  Харин бид  7 бурханыг  шанага долоо ч гэж бас нэрлэдэг шүү дээ.

Шанага далий байвал дотор нь мянга сүү хийгээд нэмэргүй урсаад л асгарчихна гэсэн үг. Тиймээс айл гэрийн эзэгтэй, ирээдүйд эзэгтэй болох эмэгтэйчүүддээ уг заслын од хэзээ тэгширдэгийг хэлж өгөе.


Долоон бурхан одны тэгширдэг цаг:

Зун: 02:30 – 04:30
Намар: 21:30 – 23:30
Өвөл: 19:00 – 20:30
Хавар: 0:30 – 02:30

Долоон бурхан одонд аврал одуулахдаа дан ганц өөрийгөө эсвэл цөөн хэдэн хүнийг гуйж болдоггүй юм гэнэ. Учир нь долоон бурханы буулт маш их байдаг учраас олон хүн, амьтанд аврал одуулах нь зөв юм байна шүү.

Цайныхаа дээжийг өргөхдөө хэлэх үг:

Tuesday, November 25, 2014

Харь гарагийнхантай уулзах гэж яарсны хэрэггүй

Учир нь таагүй зүйл болж мэднэ. Ер нь хүн төрөлхтөн байгаа газраа тэдэнд мэдэгдэхийн ч хэрэг байхгүй гэж Нобелийн шагналт Брайан П. Шмидт анхааруулж байна. «Оюун ухаант ах дүү нараа хайж байна гэж сансар огторгуйгаар нэг “хашгирч”, илгээмж явуулах нь тун ч бодлогогүй хэрэг. Тэр тусам гараг ертөнцөө илчилж огт болохгүй. Харь гарагийнхантай уулзах нь бидний хувьд одоохондоо аюултай» гэж Хятадын нийслэлд болсон Олон улсын одон орны холбооны 28-р Ерөнхий ассамблей дээр тэрээр мэдэгджээ.
Шмидт 2011 онд физикийн шинжлэх ухааны салбарт суут амжилт гаргасны учир Нобелийн шагнал хүртсэн байна. Энэ эрдэмтэн Сол Перлмуттер, Адам Рисс нарын хамтаар Орчлон ертөнц маш  хурдацтай тэлж буй үзэгдлийг нээсэн юм.
«Одот орчлон хязгааргүй уудам, түүний нэг цэгээс нөгөө цэгт хүрэхийн тулд маш их цаг хугацаа шаардагдана. Цаг нь ирэхээр юм болдгоороо л болно» гэж Шмидт хэлжээ. Шмидт болон түүний хамтран зүтгэгчдийн суут нээлтээс өмнө эрдэмтэд Орчлон ертөнцийн тэлэлт удааширч байна гэж үзэж байв. Гэвч хар энерги галактикуудыг гадагш нь түлхэж, Орчлон ертөнц улам хурдтайгаар тэлж яваандаа алга болохыг тэдний судалгаа баталжээ.
Шмидтийн онолоор бол ийм нөхцөлд өөр гараг руу нисэж очих нь төвөгтэй болох бөгөөд өндөр хөгжилтэй соёл иргэншилтэй учрах магадлал ирээдүйд улам бүр багассаар байх болно.
«Орчлон ертөнцийн ирээдүйд баярламаар дүр зураг харагдахгүй байгаа. Орчлонгийн бүх объектууд хурдсаж байна. Бид харь гарагийнхныг эрж хайлаа ч олох магадлал тун бага байх болно. Ер нь олж чадахгүй ч байж магадгүй. Оюун ухаант амьдрал гэдэг бол Ертөнцөд маш ховор байх зүйл» гэж тэрээр дурдсан байна.
Бүр 2010 онд дэлхийн хамгийн алдартай онолын физикчдийн нэг Стивен Хокинг ч хүн төрөлхтөн харь гарагийнхантай уулзахыг яарах хэрэггүй. Тэдэнтэй холбоо тогтоох оролдлого бол маш эрсдэлтэй зүйл гэж хэлж байжээ. Шмидт Хокингтой санал нэг байгаа бөгөөд харин хүн төрөлхтөн огт өөр зүйлд санаа зовних хэрэгтэй байгааг нэмж хэлжээ.

Thursday, November 20, 2014

Таны амьдралыг өөрчлөх сэтгэл судлалын 10 судалгаа


Би сүүлийн үед позитив сэтгэл судлалын талаар унших, судлах их дуртай болоод байгаа. Позитив сэтгэл судлал нь  энгийн амьдралыг илүү баялаг болгохыг зорьдог, амьдралын эерэг талуудад илүү анхаарал хандуулдаг түүнчлэн бидний ямар үйлдэл, эрмэлзэл, сэдлүүд илүү сайхан амьдрал руу хөтөлдөг вэ гэдгийг шинжлэх ухааны судалгааны аргуудыг ашиглан судалдаг сэтгэл судлалын салбар юм.

Дараах 10 судалгааны үр дүн таны аз жаргалыг харах өнцгийг өөрчилнө хэмээн найдаж байна:
  1. Эд  хөрөнгөөс  Эрүүл мэнд рүү  | Харвард Бизнесийн Сургууль, 2009.  Эндээс аз жаргал ба орлогын түвшин  хоорондоо хамааралтай нь харагдана.  Хүмүүс суурь хэрэгцээгээ хангахад асуудалтай байгаа үедээ (өөрөөр хэлбэл бага орлоготой байгаа үедээ) эд хөрөнгийн аз жаргалд нөлөөлөх нөлөө 100% гэж хэт өндөр үнэлэх хандлагатай байдаг. Гэвч ихэнх “баян” хүмүүс үүнийг няцаадаг шүү дээ.
  2. Худалдан авалт нь илүү аз жаргалруу хөтөлдөг |  Сан Франциско Мужийн Их Сургууль, 2009. Эд хөрөнгө худалдаж авах тухай биш, зүгээр л киноны тасалбар худалдан авах, оройн хоол гадуур идэх зэрэг нь материаллаг эд хөрөнгө худалдаж авахаас  илүү аз жаргалтай санагддагийг харуулжээ. Ингэснээр илүү өндөр түвшний хэрэгцээ буюу хүмүүстэй холбогдох, амьд байгаагаа мэдрэх зэрэг хэрэгцээг хангадаг байна.
  3. Талархлын шинжлэх ухаан | Пенсилванийн Их Сургууль, 2005. Аз жаргалтай амьдрахад нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйлсүүдийн нэг нь бусдад хэр их талархал илэрхийлж байгаагаар хэмжигдэнэ гэнэ. Баярлалаа  гэдэг ганцхан үгийг өдөрт гуравхан удаа чин сэтгэлээсээ хэлэхэд  хүний  төлөв байдалд маш илэрхий эерэг өөрчлөлт гарч байсныг харуулжээ.
  4. Итгэл, Ёс зүй болон Окситоцин | Клармонтийн  Их Сургууль, 2011. Судалгааны үр дүнгээр сэтгэл судлаачид окситоцины (хайр дурлалын үед  ялгардаг гормон) хэмжээ ихсэхэд  хүний итгэл найдвар, эмпати, ёс суртахууны хэм хэмжээ нь нэмэгддэг гэжээ. Тэврэлт, найрсаг мэндчилгээ, инээмсэглэл, халуун дулаан орчин бүрдүүлэх зэрэг энгийн харилцааны хэлбэрүүдээр окситоцины хэмжээгээ нэмэгдүүлж аз жаргалтай болох боломжтой юм.
  5. Илүү сайхан өдрийн төлөө  инээмсэглэ | Мичиган Мужийн Их Сургууль, 2011. Сайн сайхан зүйл бодож инээх нь таны төлөв байдлыг шууд л сайжруулна. Яг одоо аз жаргалтай мөчүүдээ дурсан инээмсэглээрэй.
  6. Аз жаргалын тархалт | Калифорнийн Их Сургууль, 2008. Энэхүү судалгааны үр дүнгээр, аз жаргалтай хүмүүсээр хүрээлүүлдэг хүмүүс ирээдүйд илүү их аз жаргалтай болох хандлагатай байдаг.  Тиймээс таны эргэн тойронд  байдаг хүмүүс аз жаргалтай байх эсэхэд тань тун их нөлөөлдөг байх нь.
  7. Сайхан сэтгэл үнэлэгддэг | Британи Колумбын Их Сургууль, 2012. Энэхүү судалгааг дунд  сургуулийн сурагчдын дунд явуулжээ. Ингээд, бусдад илүү эелдэг ханддаг сурагчид хамт олон дундаа нилээд өндрөөр үнэлэгддэг гэсэн үр дүн гарчээ. Өөрөөр хэлбэл, бусдад найрсаг  хандах нь эргээд тэдгээр хүмүүсээс өндөр үнэлгээ авдаг байна.
  8. Ажлын өдрүүдээр дасгал хийдэг хүмүүс илүү аз жаргалтай байдаг | Бристолын Их Сургууль, 2008. Дасгал хийсний дараа хүний төлөв байдал огцом сайжирдаг. Түүнчлэн, ажлын өдрүүдээр дасгал хийдэг хүмүүс  илүү үр дүнтэй ажилладаг бөгөөд стрессээ удирдах чадвартай байдаг байна.
  9. Сайн дурын ажил хийх нь нийгмийн эрүүл мэндийн оролцоо юу? | Экситерийн Их Сургууль, Анагаахын Сургууль. 2013. Үр дүнгээр, сайн дурын ажил хийх сэтгэцийн эрүүл мэндэд тустай, тэр ч бүү хэл сэтгэцийн эмгэгээс эдгэрэхэд тусладаг байна. Бусдад цаг заваа зарцуулсны хариуд зөвхөн хүний ерөнхий төлөв байдал сайжрах, амьдралаас авах таашаал нэмэгдэхээс гадна депрессийн түвшинг бууруулдаг мөн эрт нас барах эрсдлийг багасгахад нөлөөлдөг гэж үзжээ.
  10. Бусдад мөнгө зарцуулах нь аз жаргалыг нэмэгдүүлдэг | Калифорнийн Их Сургууль, 2008. Энэхүү судалгаагаар хүмүүс мөнгөө хэрхэн зарцуулж байгаа нь хэр их мөнгө олдогтой адил чухал гэдэг санааг дэвшүүлж. Ялангуяа, өөрийн орлогоос ч илүү их хэмжээний мөнгийг бусдад зарцуулах нь маш их аз жаргалыг авчирдаг байна. Тиймээс алив, өгөөмөр байцгаая, бусдад туслацгаая. Та дараа нь талархах болно.

Оюун санааны хувьд хүчирхэг хүмүүсийн хийдэг 17 зүйлс

  1. Тэд урагшилж чаддаг.Тэд өөртөө харамсаж цагийг бардаггүй.
  2. Тэд өөрсдийгөө хянаж чаддаг. Тэд өөрсдийнхөө хүчийг хянаж чаддаг.
  3. Тэд өөрчлөлтийг хүлээж авдаг. Тэд асуудлыг хүлээн зөвшөөрдөг.
  4. Тэд аз жаргалтай байж чаддаг. Тэд гомдоллодоггүй. Тэд өөрсдийнхөө хянаж чаддаггүй зүйлст эрч хүчээ барддаггүй.
  5. Тэд эелдэг, шударга, санал бодлоо илэрхийлэхээс айдаггүй. Тэд өөрийгөө бусад хүмүүст таалагдах эсэхт санаа зовдоггүй.
  6. Тэд тооцоолсон эрсдлийг хүлээн авахад бэлэн байдаг. Тэд үйлдэл хийхээсээ өмнө эрсдэл, үр ашгийг нь тооцдог.
  7. Тэд одоодоо эрч хүчээ зарцуулдаг. Тэд өнгөрсөндөө амьдардаггүй.
  8. Тэд өнгөрсөнд хийсэн үйлдэлдээ бүрэн хариуцлага хүлээдэг. Тэд нэг ижил алдааг дахин давтдаггүй.
  9. Тэд бусад хүмүүсийн амжилтыг бахдан тэмдэглэдэг. Тэд бусдын амжилтанд атаархдаггүй. 
  10. Тэд бүтэлгүйтэхээс айдаггүй. Бүтэлгүйтсэн ч бууж өгдөггүй. Тэд бүтэлгүйтэл бүрийг сайжрах боломж гэж хардаг.
  11. Тэд цагийг ганцаараа өнгөрүүлэх дуртай. Тэд ганцаараа байхаас айдаггүй.
  12. Тэд өөрсдийн давуу тал, сайн чанарт тулгуурлан ажиллаж, амжилт олоход бэлтгэдэг. 
  13. Тэдэнд үргэлжлүүлэх хүч байдаг. Тэд үр дүн хурдан гарахыг хүлээдэггүй.
  14. Тэд өөрсдийн үндсэн итгэл үнэмшлээ үнэлж, шаардлагатай тохиолдолд өөрчилдөг.
  15. Тэд оюуны эрч хүчээ ухаалгаар ашигладаг. Тэд бүтээлч бус бодолд цаг зарцуулдаггүй.
  16. Тэд бүтээлчээр боддог. Тэд сөрөг бодлоо эерэг бодлоор сольдог.
  17. Тэд тааламжгүй байдлыг ч тэвчиж чаддаг. Тэд өөрсдийнхөө мэдрэмжийг хянаж чаддаг.

Friday, November 7, 2014

Дэлхийн мафи- Ротшильдынхон гэж хэн бэ?

Монголын уншигч та бүхэнд анх удаа нэгэн сонирхолтой нийтлэлийг хүргэх гэж байна. Энэ бол Германы судлаач Михаэль Моррисийн судалгааны бүтээл юм. (Үүнийг манай дипломатч Д.Моонон Цагаан уншигчдадаа хүргэсэн нь талархалтай үйл явдал боллоо. Оюу толгойгоос авахуулаад Эрдэнэт хүртэл бүх асуудалд Ротшильдынхон оролцдог болох нь тодорхой болсон учраас "Ротшильд Монголд" гэсэн сэдэв бидний анхаарлыг татаж байна)

Энэ хүн капитализмийн далд нууц, дэлхийн нууц нийгэмлэгүүд нууц клубууд, нууц байгууллагууд тэдний удирдагчдын нууц хуйвилдааны тухай, дэлхийг удирддаг мөртлөө нууц учир битүүлэг байдаг баячуудын тухай олон жил уйгагүй судалж гаргасан бүтээл юм. Дэлхийг өнөөдөр мөнгө удирддаг. Тэгвэл мөнгийг удирддаг тэрхүү нууц ноёнтонгууд хэн бэ? Бидний тархийг угаах зорилгоор тэрбумтан саятнуудын тухай "Форбс" сэтгүүлд ингэж бичсэн гээд л... Гэтэл эд бол тоглоомын тэрбумтангууд юм. Өнөөдөр даян дэлхийд 950-1450 тоглоомын тэрбумтан байна. Тэдний тухай үргэлж шуугидаг.

Тэднээс гадна нууц ноёнтонгуудын зарц гар хөл 1 сая орчим саятан, дээр нь жилдээ 10,000 доллараас доошгүй мөн 400 маянга хүртэл доллар олдог 1,1 тэрбум хүн байна. Мөн Дэлхийн 7 тэрбум хүний тэн хагасаас илүү нь өдрийн 2 доллар хүрэхгүй орлоготой. Гэтэл тоглоомын саятан, тэрбумтангуудын цаана байдаг, нэг үгээр хэлбэл дэлхийн бүх мөнгө, бүх баялаг, бүх банк, бүх засгийн газрууд , бүх улс орнуудын эзэн нууц ноёнтонгууд хэн бэ? Дээр өгүүлсэн тоглоомын тэрбумтангууд дэлхийн 22 их баяны мэдэлд байдаг. Тэрхүү 22 их баян Рокфеллерийн гэр бүлийн
мэдэлд байдаг.

Дэлхийн ууган тэрбумтан гэгдэх Рокфеллерийн гэр бүл Ротшильдын гэр бүлийн мэдэлд байдаг. Тэр бүхний орой дээр сууж байна. Түүнд эх орон байхгүй. Түүний гарт бүх мөнгөний эрх мэдэл, зэр зэвсгийн эрх мэдэл, мэдээлэл түүний хэрэгслүүд байдаг. Дэлхийг мөнгөөр эзэлэхээр 5 улсад зэрлэг 5 хүүгээ илгээж байснаас хойш 270 жилийн турш тэд эцгийнхээ андын болон ясан тангараг- цусан тангаргаасаа няцаагүй ээ. Тэдэнд хууль хамаагүй, учир нь тэд хуулийг зохиодог. Тэд хэзээ ч нийтийн өмнө гарч байгаагүй. Олны хар цагаан хэл аманд орохыг хүсдэггүй. Андын тангараг гэж хатуу тангараг бий. Тангаргаасаа няцсан хэнийг ч өршөөхгүй. Энэ гэр бүлийн мэдэлд Англи, Америк дэлхийн бүх улс орон оршдог. Таван хүүхэд төрүүлсэн эмэгтэйг хатан эх гэдэг. Таван эрэгтэй хүүхэд төрүүлсэн эмэгтэйг хатан ээж гэдэг.

Нагацын талыхантайгаа гэрэлдэг сонин ёс заншилтай. Бүх эрх мэдлийг Эрчүүд явуулна. Мөнгөний болон эд баялгын талаар ямарч маргааныг гэр бүлийн гишүүд гаргахгүй гэсэн андгай тангаргатай. Эв зүйг эрхэмлэн дээдэлдэг. Шүүхэд ямарч асуудлаар очихгүй. Шүүх засаглал тэдэнд хамаагүй. Шүүхийг тэд байгуулдаг. Мафийг тэд зохион байгуулдаг. Дэлхий дээрх бүх аллага хядлагыг тэд зохион байгуулдаг. Бүх хэвлэл мэдээлэл шашин шүтлэг тэдчийх. Одоо тэр бүхний тухай, тэдний гэр бүлийн тухай өгүүлэх гэж байна. Энэ гэр бүл НҮБ, Дэлхийн банк гэх мэтийн ил далд олон улсын бүх байгууллагыг удирддаг. Эдний зарчмаас ухарсан, замаас хазайсан бүгдийг устгадаг. Тэд АНУ-ын ерөнхийлөгч болон засгийн газруудыг сонгодог. Үгэнд ороогүй тангаргаа няцсан АНУ-ын 9 ерөнхийлөгчийг буудан алсны дотор тэдний хувийн банкийг улсын болгох гэсэн Жон Кеннедийг бүх дэлхийн олон нийтийн өмнө буудан цаазалсан.

Хуучин массоны 33 гэсэн зэрэглэлээр ажилладаг. 30-р зэргийн Массон АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгуулдаг. Тэд тусгай тангараг өргөж амлалт өгдөг. Ийм маягаар бусад орны 450 орчим томчуудыг устгасан. Тэд бүх тархи угаалт сэтгэл зүйн дайныг явуулдаг. Тэд мөн дэлхийн дайн хямрал, мөргөлдөөнийг зохион байгуулдаг. Тэд дэлхийн 1,2-р дайн, ардчилсан болон сарнайн хувьсгалуудыг зохион байгуулсан одоо тэд цаг уурын болон хүнсний дайныг явуулж байна. Ухаалаг гар утас болон тусгай чипээр бүх хүнийг удирдах төсөл зохиосон. Мөн хүн төрөлхтнийг 80% хүртэл устгах буюу дэлхийн 3-р дайныг зохион байгуулах ажиллагаанд бэлтгэж байна.

1937 онд дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Английн Банкны захирал асан Лорд Чарльз Стэмп: бид мөнгийг ор хоосноос бүтээдэг юм. Энэ нь хүн төрөлхтний түүхэн дахь нээлт ч байж болох юм. Банкны эзэд дэлхийг эзэмшиж байдаг. Мөнгөний эрх мэдлийг л үлдээх юм бол дэлхийг эргүүлээд худалдан авах их мөнгийг алга урвуулахын төдийд л бүтээж чадна гэж сайрхаж байсан байна. Ротшильдын сүр хүчний бэлэг тэмдэг нь махчин бүргэд, элдэв шувуу, махчин амьтас, гурвалжин пирамид, таван хошуу, од, улаан хивс, бүх төрлийн улаан, бор өнгө, цагдаа, тагнуул, мэдээллийн систем юм.

Мөнгө бол манай үеийн бурхан агаад ротшильд түүний зөнч нь болой.
                                                                                                                        Хайне.


Ингээд бид илюминатууд хийгээд дэлхийн шинэ дэг журам, мөнгө болон алтны зах зээлийн сэдвээр хийгддэг аливаа судалгааны ажлын бүх учиг нь тал талаасаа цугларч уулзалддаг тэр цэг дээр ирээд байна. Тэр цэг бол Ротшильдынхан юм. Миний бие энэ айлын талаар яригддаг үлгэр домог шиг зүйлүүдийг эхлээд хэтрүүлэг гэж боддог байлаа.

Тэдний тухай ном хэвлэлд гардаг олон зүйл учир утгагүй, эсвэл эргэлзээтэй мэт санагддаг байсан, одоо ч тийм л байна. Тийм ч учраас миний бие зөвхөн баримт нотолгоотой зүйлийг л өгүүлэх, элдэв дам цуу яриаг таягдан хаяхыг хичээх болно. Гэсэн ч би гайхаж хачирхаж дуусахгүй л байна. Судалгааны маань үр дүн тов тодорхой. Роттошильдынхон бол өрнийн ертөнцийн хамгийн баян, хамгаас хүчирхэг, хамгийн нөлөөтэй гэр бүл болно. Гэвч тэд барагтай л бол хэвлэлээр болон олон нийтийн өмнө гардаггүй юм. Тэд зориуд маш нууц байдалд байдаг, ажил үйлээ далдаас явуулдаг юм.

Энэ талаар Дерео Вильсон Ротшильдын намтрыг өгүүлсэн номондоо бичихдээ:
"Нууцлаг байдал нь хэзээ ямагт Роттошильдынхоны улс төрийн үйл ажиллагааны онцлог байсан, өнөө ч тийм байна. Тэд чухал сэдвээр олон нийтэд санаа бодлоо илэрхийлэх нь тун ховор байдаг. Тэд засгийн газарт алба хашихыг эрмэлзэж яваагүй. Хожмын жилүүдэд зарим нь парламентийн гишүүн болж явсан явдал ч бий Лондон, Парис, Берлиний депутатуудын танхимд голдуу ард, сүүдэрт явдаг хүмүүс юм. Гэсэн атлаа тэд хэлэлцэж буй хамгийн чухал асуудлуудад мөнгө өгөх, эсвэл чингэхээс түдэлзэх, улс төрчдийг диполамат албанд санал болгох, өндөр албан тушаалд томилуулах, шийдвэр гаргагч чухал хүмүүстэй байнга харилцах зэргээр нөлөөлөөд амжсан л байдаг.

Форбсын гаргадаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад буй 691 хүн нийлээд 2,200 тэрбум ам долларын ил хөрөнгөтэй. Роттошильдынхоны хөрөнгө \үл үзэгдэх\ 100,000 тэрбум орчим ам. Доллараар үнэлэгддэг. Мөн Рокфеллерийнхний хөрөнгө \үл үзэгдэх\ 11,000 тэрбум орчим ам.доллаар үнэлэгдэнэ. Үүнтэй харьцуулвал 50 орчим тэрбум төгрөгтэй Билл Гэйтс, Ворнн Баффет нар, 25,5 тэрбумын хөрөнгөтэй Карл Альберхт нар тээр дор буй, дурдаад байх ч шаардлагагүй баячууд ажээ. Ямар ч байсан, Форбосын гаргасан дэлхийн хамгийн баян 10 хүний жагсаалт 2011 онд доорх байдалтай байна.

1.    Карлос Слим Хэлү \Мексик\

2.    Билл Гэйтс\АНУ\

3.    Боррен Баффет \АНУ\

4.    Бернар Арно\Франц\

5.    Лоүренс Эллисон \АНУ\

6.    Лакшми Миттал \Энэтхэг\

7.    Амансио Ортега \Испани\

8.    Эйк Батиста \Бразиль\

9.    Мүкеш Амбани \Энэтхэг\

10.    Кристи Воллтон \АНУ\

Роттошильдынхон яагаад хур баячуудын энэ жагсаалт болон өөр ямарч жагсаалтад байдаггүй юм бэ? Тэгвэл тэд өөрсдөө хүсдэггүй юм даа. Тэгвэл тэд олон нийтийн анхааралд аль болох бага орж байвал дураараа эзэрхэж ноёрхож байхад нь амар болой. Ард түмний уур хилэнг хөдөлгөсөн томоохон үйл явдал болох аваас Роттошильдынхон болон тэдний холбоотнуудын өмнөөс өөр бусад хүн л толгойгоо өгөх учиртай юм.

Тэд үүнийгээ яаж хийж байна вэ? Яахав дээ, Форбс сэтгүүл бол тэдний л өмч, бас европын бүх мэдээллийн агентлагийг мэдээгээр хангадаг Английн мэдээллийн Ройтерс агентлаг ч тэдний өмч юм. Дэлхийн олонхи хэвлэлийн концерн шууд болон шууд бусаар тэдний мэдэлд байдаг. Өөрөөр хэлбэл, албан ёсоор дэлхийн хамгийн баян хүн хэн байх вэ гэдгийг Ротшильдынхон өөрсдөөл мэдэж шийддэг хэрэг. Хамгийн баян хүн байх тавилан одоогоор Карлос Слим Хэлүд ногдсон байна. Тэрээр сонин сэтгүүлийн нүүрэн дээр "дэлхийн хамгийн баян хүн" хэмээн гялалзаж, хэдэн жилийн өмнөх Билл Гэйтс шиг жинхэнэ хур баячуудын клүбд явагддаг хамтын тоглоомд оролцох эрхтэй болж буй.

Роттошильдынхны түүх
Үлгэрт гардаг шиг удам дамжсан хур баян гэр бүлийг үндэслэгч Майер Амшель Ротшильд 1744 оны 2 дугаар сарын 23-нд Майн мөрний дээрх Франкфүрт хотноо төрж, 1812 оны 9 дүгээр сарын 19-нд мөн Майн мөрний энэхүү хотноо насан эцэслэжээ. Ж.Эдвард Гриффин "Жэкил арлын бүтээл" хэмээх номондоо энэ тухай өгүүлэхдээ:
"энэхүү династийг Франкфүрт хотноо XVIII зууны дундуур алт мөнгөний дархны хөвгүүн Майер Амшель Бауэр үндэслэжээ. Бауэр Ханновер дахь Оппенхаймын банкинд ажилтнаар орж сүүлдээ бараг түнш нь болжээ. Эцгийгээ нас барсны дараа Франкфүртдээ ирж гэр бүлийнхээ арилжаа наймааны ажлыг үргэлжлүүлжээ.

Тэднийх гол хаалганыхаа дээр бүргэдийн дүрстэй бамбай хадсан байдаг байв. Бауэр нэрээ Ротшильд \герман хэлээр Rotschild гэдэг нь улаан бамбай гэсэн үг орч.\ болгон өөрчилж, мөнөөх бүргэдийн саварт таван сум атгуулсан нь таван хүүгээ бэлэгдсэн хэрэг байжээ. Ротшильд гэдэг айлийн аз жаргалант амьдрал Майерыг "Заагтай зоос" (Sheidemuenzen-түрүүчийн I хэсэгт тайлбарласан буй Орч.)-ны ажил эрхлэх болсноор эхэлсэн байна хэмээжээ.

XVIII    зууны сүүлийн хагаст Майер Амшель Ротшильд Хессен Касселийн хунтайж IX Вильямын итгэлийг олжээ. Хунтайж Англи, Дани, Шведийн хаадын гэр бүлтэй ургын холбоотой байв. Тэрээр Хессений вангийн санхүүгийн зөвлөх, санхүүжүүлэгч болоод амжилтанд хүрсний дараа хурдан дэвшиж, Европын хаадын зөвлөх, хувийн банкны эзэн болжээ. Бас Австрийн эзэн хааны ордны зөвлөх ч болсон байна.

"... Ротшильдын гэр бүл бусад бүх өрсөлдөгчөө давж ардаа орхижээ. Энэ нь Майер Амшель Ротшильдын арилжаа наймааны сод ухаан хийгээд бүгд санхүүгийн мэргэжилтэн болцгоосон түүний ер бусын таван хүүтэй холбоотой байв. Тэд насанд хүрч, өрийг мөнгө болгон хувиргах ид шидийг эзэмшний дараа тэд Франк-фүртийн явцуу хүрээг орхиж Европын санхүүүгийн төвүүд, соёлт дэлхийн олон газар үйл ажлаа явуулж байв."

Австрийн эзэн хаан I Франц Ротшильдын зүтгэл бүтээлийг үнэлж 1817 онд язгууртны зэрэгт дэвшүүлжээ. Ийнхүү "Freiherr" (Германы язгууртны энэ хэргэм нь "баарон" цолтой дүйх агаад "чөлөөт ноён" гэсэн утгатай. Эдүгээ ч Германд энэ хэргэмийг залгамжилсан хүмүүс бий. Жишээлбэл германы батлан хамгаалахын сайд асан Karl Theodor Freiherr zu Guttenberg-ийг дурдаж болноо. Орч) болцгоосон хөвгүд нь түүний нэгэн насны үйл хэргийг үргэлжлүүлж Ротшильдын эзэнт гүрнийг өргөтгөн тэлжээ.

XIX зууны эхний хагаст ах дүүс Англи, Франц, Прүсс, Австри, Бельги, Испани, Португаль, Бразиль болон Германы янз бүрийн улсууд бусад олон жижиг орны санхүүгийн олон чухал үйлчилгээг эрхлэн гүйцэтгэж байв. Неаполь хот өнөөдөр мафитай холбогдон яригддаг бол тухайн үед Италийн төв байсан юм. Неаполийн ойролцоох Казертад Неаполийн хааны зуны шилтгээн оршино. Казертагийн ордон (Plazzk Reale) өнөө хүртэл дэлхийн хамгийн том шилтгээнүүдийн нэг хэвээр болой. (Энэ бол Ротшильдын гэр бүлийн хувийн шилтгээн болой. Орч)

Эндээс л Карл Майер де Ротшильд, Фигли нарын банк ( Carl Mayer de Rotschild & Figli Bank ) Неаполь болон Сициль, мөн Ватикан, Парма, Тосканын херцогт улсуудыг санхүүжүүлж байжээ. Гриффин бичихдээ:
"Тэд Европын олон хааны хувийн банкны ажил үйлийг эрхлэн явуулах болсон байна. Түүнчлэн итгэмжлэгдсэн хүмүүсийн тусламжтайгаар АНУ, Энэтхэг, Күба, Австралийн зах зээлд хөрөнгө оруулж байв. Тэд Сесил Роүдийн зээлдүүлэгч болснооор тэрбээр өмнөд Африкийн очир эрднийн орд газруудыг эзэмших монополь эрх олжээ. Тэд De Beers(flrp,e Бийрс нь Өмнөд Африкт үндэслэн байгуулсан Очир эрдэнэ олборлогч хамгийн том компани агаад Ники Оппенхаймер, Натан Майер Ротшильд, Англо-Амеркийн банк зэрэг компаниуд нийлж картель үүсгэсэн байв.Орч)

Майер Амшель Ротшильд нас барахдаа үлдээсэн гэрээстээ Ротшильдыхны гэр бүлийн эд баялгийг олон нийтийн хараа хяналтанд оруулахгүйн тулд хөрөнгө мөнгөний асуудлаар бие биетэйгээ шүүхдэлцэхийг гэр бүлийнхээ гишүүдэд хатуу хоригложээ. Энэ нь XVIII зууны "Билл Гэйтс" ч гэж нэрлэж болох, зөвхөн өөрийнхөө хөлс хүч, итгэл зүтгэлээр тэрбумтан болсон хүний тун нухацтай бодож хийсэн мэргэн алхам байв.

Түүнчлэн эд хөрөнгө хийгээд түүнийгээ аривжуулах ухаан, мэдлэг туршлагаа гадагш задруулахгүй, гэр бүлийнхээ хүрээнд байлгаж байхын тулд гэр бүлийн гишүүд өөр хоорондоо буюу нэг хоёрдугаар үеийн үеэлүүд хоорондоо гэрлэхийг захижээ. Тэд тун удалгүй дэлхийн бүх улсад банк эзэмшиж, хаад ноёдтой холбоо сүлбээтэй болж чадсан учир Ротшильдийнхон ахар богино хугацаанд улс төрийн бодлого хийгээд мөнгө санхүүгийн хэрэгт ихээхэн нөлөөтэй болж амжсаныг хүмүүс тэр бүр ухаж ойлгосонгүй ажээ.

Тун удалгүй дайн хийхийг санаархагч хэн боловч тэднээс л мөнгө зээл царайчлах болж, хэрэг дээрээ зөвшөөрөл авахад хүрч байжээ. Европд дайн тулаан тасрахгүй байсан учир Ротшильдын гэр бүлийнхэн гайхмаар их ашиг олж байв. Ихээхэн хомсдож, эрэлт нь маш их нэмэгдсэн бараа таваарыг цэргийн шугамаар дамлан худалдаалж байжээ. Ротшильдынхон мөргөлдөөнд оролцогч талуудын аль алиныг санхүүжүүлэх нь олонтаа байв. Тэгээд л улс төрийн их нөлөө, эрх мэдлэгээрээ нэрд гарсан учир энэ бүлгийн эхэнд Хайнрих Хайне (германы нэрт зохиолч орч.) -гийн тэмдэглэсэнчлэн, ширэн цүнх, сүйх тэрэг, усан онгоцны хитэг гэх мэтэд хадсан улаан сүлдийг нь хараад л хилийн байцаан өнгөрүүлэх албаныхан Ротшильдын тусгай элч, ачаа бараа, ер хүссэн болгоныг нь хүссэн зүгт нь ямар ч саадгүй нэвтрүүлдэг байв.

Ийм онцгой эрх ямба эдэлж байсныхаа ачаар тэд цэцэглэн хөгжиж байсан хөвөн, ээрсэн утас, тамхи, кофе, элсэн чихэр, будаг зэрэг барааны хар зах дээр ажиллаж ашиг хонжоо олж байжээ. Тэд Европыг хөндлөн гулд туулж, бүхий л хил хязгаарыг ямарч саадгүй давдаг байв. "Тал тохой татсан энэ ажиллагаа нь засгийн газрын зүгээс Ротшильдынхонд шууд бусаар үзүүлж байсан олон хөнгөлөлтийн нэг хэсэг нь байсан бөгөөд засгийн газрын зээллэгийн хүүгээс ч хамаагүй илүү ашиг олж өгсөн байна. Нэг хүмүүний алдагдал нөгөө хүмүүний алдагдал байдаг нь нийтлэг ёсон. Дайн тулаан, эдийн засгийн хямрал хийгээд уналтаас хүмүүс асар их хохирол амсч байхад Ротшильдын гэр бүл хоёр зуу гаруй жилийн турш ашиг олсоор ирснийг тэдний гэр бүлд гойд тал засдаг намтар туурвигчид ч хүлээн зөвшөөрдөг юм."

XIX зууны дундаас дайн, энхийн асуудал болон хэн нь ялахыг шийдэж байсан хүмүүс бол Ротшильдын гэр бүл байв. Тэдний эрх засгийн замд тээгэлдсэн хүн түүнийхээ хүчир үр дагаврыг биеэр амсч байжээ. Харин хувьсгалын дараах эмх замбараагүй Франц оронд хууль ёс, дэг журам дахин тогтоосон Наполеон Бонапарт улс орноо өрөөс чөлөөлөх үүднээс Лондон Ситид өргөөлөн суугч олон улсын банкны эздийг аймшиггүй сөрөн тэмцжээ. (City of london нь Лондон хотын санхүүгийн дүүрэг бөгөөд "дэлхийн хамгийн баян кв. миль газар" хэмээгддэг агаад Ватикан болон Вашингтоны Коламба дүүрэгтэй адил бие даасан статустай.) (Quadratmile нь XIX зуун хүртэл Европын олон оронд хэрэглэгдэж байсан гадаргуун хэмжээ. Миль нь 55 ам. Километртэй тэнцэж байв. Эдүгээ хуучирчээ. Орч)

Наполеон "Мөнгөнд эх орон гэж байхгүй. Санхүүчид бол эх оронч үзэл, төвшин шударга зан байхгүй хүмүүс. Тэдний хүсч эрмэлздэг цорын ганц юм нь ашиг орлого л байдаг" хэмээн хэлжээ.  Тэрбээр дахин дайн хийх гэж өр тавихыг больж, санхүүгийн тогтвортой байдал тогтоохыг л хүсч байсан агаад чингэхдээ улс орноо яаж захирахаа банкны эздээр заалгалгүй явахыг хүсч байв. Тэгээд л Францын бие даасан банкийг үндэслэн байгуулж өөрөө удирдах болжээ. Наполеон зээл авалгүйгээр дайнаас эсэн мэнд гарахгүй гэдгийг Ротшильдынхон мэдэж байсан учир түүнийг буулгаж авахад дайн л хэрэгтэй байв.

Гэвч Бонапарт зальтай хүн байсан учир Францад тэртэй тэргүй хэрэг болохгүй баахан газраа заржээ. Америкчууд түүнээс 3 сая фүнтээр Луизиана нэртэй асар том намаг худалдаж авсан байна. Ингээд Франц улс хангалттай мөнгөтэй болж банкны эзэд юу ч үгүй хоцорчээ. Гэвч тэд эл явдлыг зүгээр өнгөрүүлсэнгүй, Францтай эвийн хэлэлцээ явуулахад хориг тавьснаар эцэст нь Англитай хамсан Америкийг довтолгох саналыг Наполеонд тавьжээ. Шангалд нь түүнд "Америкийн хаан" цол олгохыг амлажээ. Гэвч Напалеон өөрийг нь аргандаа оруулах гэсэн банкны эздийн бүхий л заль мэхийг тааж мэдсэн учир татгалзжээ. Түүхийн энэ хэсгийг зориуд авч үзэх нь чухал, учир нь Гриффиний "Ротшильдын томъёо " гэж нэрэлсэн зүйлийг ойлгож мэдэхэд тус болно.

"Наполеоныг ямар ч үнээр хамаагүй, яаж ийгээд бут ниргэх хэрэгтэй байв. Үүний тул Английн банк (Bank of England) хүчирхэг арми санхүүжүүлэхэд нь зориулан засгийн газартаа асар их хэмжээний цаасан мөнгийг хэвлэж өгөв. Мөн орос, Прүсс, Австрийн армудыг санхүүжүүлэхийн тулд их хэмжээний алт улс орноос урсан гарав. Дайнаас үүдсэн их өрөөс болж эдийн засаг бүдэрч доголдох болсон ч жирийн иргэд дургүйцэж яншилгүйгээр дайны зардлыг төлж байв. Учир нь тэд дайны хамаг хүнд хүчрийг өөрсдөд нь үүрүүлснийг огт гадарлахгүй байсан юм." Ийнхүү Ротшильдынхон болон тэдний холбоотнууд дайнд ялав. Харин Напалеон хөөгдөж муугаа үзэв. XVIII Людовик хаан ширээнд сууж, банкны эздийн даалгасан болгоныг хийж байв. Гэвч жилийн дараа Наполеон буцан ирж, төрийн эргэлт хийхдээ цус асгаруулсангүй.

Энэ удаа банкны эзэдтэй хэл амаа ололцож, 5 саяын британийн фүнтийн зээл авахаас өөр арга түүнд байсангүй. Английн эсрэг дайнд хэрэглэх мөнгө нь тэр байв. Гэтэл мөнөөх банкны эзэд нь английн талыг ч санхүүжүүлж байсан бөгөөд Ротшильдынхон англичуудад асар их алт гаргаж өгөөд зогсоогүй, бас Английн жанжин лорд Веллингтоны мэдэлд өөрсдийн элч зарлага, тагнуул туршуулаа ч бас өгч захируулсан тул англичууд Ватерлоогийн тулалдаанд ялж, Напалеоноос эгнэгт салсан бөлгөө. Тэгээд Ротшильдынхон Францыг дахин хяналтандаа авч, хоёр улсад олгосон зээлийн өрөө төлүүлэх болов. Зээл авсныхаа хариуд Францын талаас ротшильдчуудад олгосон монополь эрх хийгээд элдэв хөнгөлөлтүүдийн үрээр тоймгүй их мөнгөтэй болжээ.

Гэвч банкны эзэд бас л сэтгэл ханасангүй ажээ. Ватерлоогийн тулалдаан яаж төгсөхийг дэлхий хараахан мэдээгүй байх тэр үед (тэр үед зурагт ч, радио ч байгаагүй) 1815 оны 6 дугаар сарын 20-ны өглөө эрт Натан Ротшильд өөрийн нууц туршуул Ротвортоос Англи ялсныг сонсов. Ротворт нь Ротшильдад мэдээ хүргэхээр шууд тулалдааны талбараас эхлээд мориор, дараа нь усан онгоцоор аялсаар иржээ. Ротшильд ч тэр дороо өдөр бүр сууж байдаг бирж рүүгээ яаран явав. Хүмүүс Натан Ротшильдын энэ дайнд гар бие оролцож буй, тагнуул туршуулуудаа явуулж буй зэргийг нь мэдэж байсан болохоор дайн дууссан эсэх, хэн ялсныг түүнээс олж мэднэ гэж хүлээж байв. Гэвч Ротшильд юу ч дуугарсангүй, чимээгүй байв. Тэрээр их л уруу царайлсаар Consul-share (Английн улсын зээллэгээ)-ээ зарчихжээ. Энэ нь Англи тулалдаанд ялагдсан гэсэн үг байв.

Энэ тухай сураг чимээ талын түймэр шиг хурдан таржээ. "Ротшильд зээллэгээ зарж байна..Веллингтоон Ватерлоод ялагджээ." Олонх хувьцаа эзэмшигчид хамаг байдгаа алдлаа гэж бачимдаж өөрсдийн "Консул хувьцаа"-гаа заржээ. Учир нь Англи ялагдсан тохиолдолд улсын үнэт цаас нь үнэ цэнэгүй болно гэсэн үг. Тэгээд л үнэт цаасны үнэ 95 хувиар унав. Тэгэхээр нь Ротшильдын хэдэн арван нууц туршуулууд бүх консул хувьцааг "зүсэм хиамтай талх"-ны үнээр худалдан авчээ. Хэдхэн цагын дараа Англи ялсан тухай албан ёсны мэдээ ч гарч, Ротшильдийнхон ч мөн хожив.

Америкийг "байлдан дагуулж гэр бүлийнхээ эрхшээлд оруулсан Жеймс Ротшильд 1850 онд 40 сая ам.долларын орлоготой байсан бололтой. Энэ нь тухайн үедээ төсөөлшгүй их хөрөнгө байсан юм. Тэрээр Парисын хаалганаас 30 километр зайтай газар "Хаад ч ийм юм бариулж хүчрэхгүй. Ротшильдынх л байж таарна" хэмээн I Вилхелм хааныг царай нь цонхийн дуу алдахад хүргэсэн гайхалтай сайхан шилтгээн бариулжээ. Тэдний ашиг сонирхол үндсэндээ мөнгөний арилжаа, зээлийн ажиллагаанд төвлөрч байснаа тухайн үед маш том арилжааны талбар болсон төмөр замын нийгэмлэгүүдэд хувь нийлүүлж оролцох болжээ. Мөн олон уурхай, уулын үйлдвэр болон сүүлдээ газрын тосны концернуудын хувьцааны ихээхэн хэсгийг эзэмших болов. XIX зууны дундуур дэлхийн хамгийн баян гэр бүл болсноор сэтгэл ханасангүй. Тэд илүү ихийг хүсч байжээ. Тэд өөрийн улстай байхыг хүсч байв. Тэднийг улстай болгоно.Тэр нь Израиль байсан юм.

Альберт Саломон Ансельм Фрайхерр фон Ротшильд 1910 онд тэрбум орчим кроны хөрөнгөтэй хамгийн баян европ хүн хэмээгдэж байлаа. Дашрамд дурдахад Венийн Ротшильд банкны эзний гэр бүл Вена хотноо гурван ордон, мөн Лангау, Энцесфельд, Шиллерсдорф, Бенешау, Рай-хенау дахь шилтгээнүүд, түүнчлэн Иббс голын Вайдхофен дахь Ротшильд шилтээн, түүний дээр аварга том эдлэн газрууд тэдний өмч гэсэн бүртгэлтэй байжээ. Өвөг эцгийнхээ дагуу тэрбээр 1876 онд Альфонс Жеймс де Ротшильдын охин, өөрийн үеэл Беттина Карлолине де Ротшильд(1858-1892) -тай гэрлэжээ.

XIX зуунд Ротшильдын овгийн Европ болон шинэ ертөнцөд (Америк) тоо томшгүй олон шилтгээн, орд өргөө, харш, албаны барилга байшин, эдлэн газар, мөн тухайн үеийнхээ урлагийн үнэт бүтээлийн цуглуулгууд эзэмшиж байв. Үүний дээр Бордо дахь Chateau Monton-Rotschild зэрэг усан үзмийн дарсны хамгийн том, хамгийн сайн аж ахуйнууд нэмэгдэнэ. Ротшильдынхон нөлөөтэй том улс орнуудад бүгдэд нь банктай байсан, тухайн үеийн дэлхийн хамгийн их алт эзэмшигчид байсан. Тэдний банкнуудын газар дорх эрдэнэсийн сан, эн тэргүүнд Лондонд хэдэн мянган тонн алт хураалттай байгаа нь магад. 1919-2004 онуудад Goldfixing буюу алтны үнийг дэлхий нийтэд зориулан тогтоох ажил Лондон дахь N М Rotschild & Sons (Ротшильдын гэр бүлийн хяналтанд байдаг Британийн үндэстэн дамнасан хөрөнгө оруулалтын банкны компани орч.) дээр явагддаг байсан учир тэд үнэ цаашдаа яаж хөдөлж өрнөхийг сайн мэдэж байсны хувиар яг цагийг нь олж худалдах буюу худалдан авч чаддаг байв. Ийм ч учраас тэд ханшийн хөдөлгөөн болгоноор ашиг олдог байжээ.

Сүүлийн 200 жилд Ротшильдын кпантай эл хөрөнгөөрөө эн зэрэгцсэн хүн гараагүй болой. Тэд хэдийгээр дэлхийн 2 удаагийн дайнаар хэд хэдэн шилтгээн, эдлэн газраа алдсан ч гэлээ, өөрсдөө алдагдал хохирлоо урдаа барьж муу амлаж байсан ч гэлээ XX зуунд ямар ч байсан урдаас ядуураагүй нь лав. Харин ч эсэргээрээ! 1913 онд Амеркийн нөөцийн банк (FED) байгуулснаар, Израиль улс байгуулагдсанаар , дэлхийн хоёр дайныг санхүүжүүлснээр, неолиберализм, даяарчлалын ачаар тэд төсөөлөх аргагүй асар их хөрөнгө, санаанд багтамгүй их эрх мэдлээ улам ч өргөтгөн бэхжүүлжээ. Тэдний пүүс компани, мөн эзэмшиж буй хувь, оролцож буй компаниудын конгломерат нь ойлгоход маш түвэгтэй, сүлжилдэж ээдэрсэн байдаг, өөрсдөө тэднийгээ яаж хараандаа байлгаж, хянаж байдаг нь гайхмаар байдаг. (Энэ тухайд одоохон тайлбарлана.)

Ротшильдынхныг банкны эзэд, урлагийг ивээн тэтгэгч, усан үзмийн тариаланчид, энэрэнгүй үзэлтнүүд, ивээн тэтгэгчид гэцгээдэг. Ялангуяа тэд өөрсдийгөө нигүүлсэнгүй үйлстэн хэмээн нэрлэх их дуртай. Амшель Майерын өв залгамжлагчдын олон пүүс компанийн сүлжээнд заримдаа төөрч будилах сэтгүүлчид өөрсдөө Ротшильдынхон л дэлхийн хамгийн баян гэр бүл юм байна гэсэн дүгнэлтэд хүрэх нь бий. Тэгсэн атлаа тэдгээр сэтгүүлч сурвалжлагч нар зарим хүний мэтгэдгээр энэхүү бүлэглэлийн нөлөө тийм ч айхтар юм биш бололтой хэмээн яаран тэмдэглэдэг юм. Чингэхдээ "хуйвалдааны онол" (дээр тайлбарлсан. орч.) хэмээх үгийг дахин дахин унагаж, Ротшильдынхонд хир халдаахыг хүсдэггүй явдал бий.

Үүний шалтгаан бол айдас болой! Энэ нь дэлхийн хамгийн баян гэр бүлтэй хэрүүл өдөж байж эвгүй юманд орох вий гэсэн айдас, ерөөс яаж ч чадахгүй, аргагүйгээ ойлгосноос үүдсэн айдас болой! Энд миний өгүүлж буй бүх зүйл үнэн бодитой гэж хүмүүс итгэж ойлгох л юм бол энэ нь сургуульд бидний сурч мэдсэн бүх юм хийгээд улс төрчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бидэнд хэлж ярьж, мэдээлж дамжуулж буй бүх юмыг эгнэгт таягдан хаяж, дэлхийн тухай бидний бүхий л ойлголт төсөөллийг шинээр бүтээх хэрэгтэй гэсэн үг болно.

Thursday, November 6, 2014

Чингис хааны онгоныг оллоо



worldnewsdailyreport.com цахим хуудсанд Их Эзэн Чингис хааны онгоныг замын ажил гүйцэтгэж байсан хүмүүс олсон талаар өчигдөр мэдээлжээ. Хэнтий аймгийн Өндөрхаан сумын нутаг дахь Онон голын ойролцоо зам засч байгаа юм байна.
Энэ ажлыг гүйцэтгэж байгаа хүмүүс газар доороос олон тооны хүнийг хамтад нь оршуулсан хиргэсүүр олжээ. Тэднийг засч янзлаагүй, маш том чулуун доор оршуулсан байна хэмээн дээрх сайтад дурджээ. Шүүх эмнэлгийнхэн болон археологичдыг олдвор олдсон газарт нэн даруй ирүүлэхээр дууджээ. Энэ хиргэсүүр 13 дугаар зууны үед буюу Их Монгол Улсын хаадынх байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм байна.
Бээжингийн их сургуультай хамтарч ажиллаж буй эрдэмтдийн баг хиргэсүүрийн хамгийн дээд талд байгаа 68 шарил нь бунхныг барьсан боолуудын шарил. Дараа нь тэднийг нууцыг чанд хадгалахын тулд хөнөөсөн гэж үзэж байна. Мөн 12 морины араг яс олдсон нь Их хаанд хүндэтгэл үзүүлсэн явдал гэнэ.
Бунхны эд зүйлс энд тэндгүй тарсан, ихээхэн элэгдэж хуучирсан нь голын сав газрын доор байрласантай холбоотой байж болзошгүй юм. Онон гол 18 дугаар зуунд голдиролоо өөрчлөх хүртэл бунхан голын сав газрын доор байрласан гэж үзэж байна.
Өндөр биетэй нэг эрэгтэй хүний сацуу 16 эмэгтэйн шарил олдсон бөгөөд тэдгээрийг олон мянган зоос, алт, мөнгөн эд өлгийн зүйлтэй хамт оршуулсан байжээ. Эмэгтэйчүүдийн хувьд Их хааны бага эхнэрүүд байсан бөгөөд хааныг дагалдуулах зорилгоор хамт оршуулсан гэж таамаглажээ.
Бунханд олон тооны хүн, мал, эд зүйл байснаас археологичид энэ хиргэсүүр Монголын их хаадын нэгт харьяалах нь гарцаагүй гэж үзэж байгаа аж. Судалгаа шинжилгээ хийсний эцэст бунхнаас олдсон, өндөр биетэй эрэгтэй хүн нь 1215-1235 оны хооронд нас барсан, 60-75 настай байсныг тогтоожээ. Үүн дээр үндэслэн энэ нь Их Эзэн Чингис хааны онгон байж болзошгүй юм гэсэн таамаглал дэвшүүлжээ. Хэрэв энэ хиргэсүүр Чингис хааных болох нь бүрэн тогтоогдвол 21 дүгээр зууны археологийн салбар дахь хамгийн том нээлтэд тооцогдох юм байна. Хиргэсүүрийн түүхэн ач холбогдол маш их.
Чингис хаан Монголын дайнч овог аймгуудыг нэгтгэн, Их Монгол улсыг байгуулсан юм.    
Эх сурвалж: worldnewsdailyreport.com

Төрсөн ордны ерөнхий төлөв


ХОНИНЫ ОРДОНД ТӨРСӨН ХҮН (21/III-20/IҮ)
1.Төрөлх мөн чанар:
Их ажилсаг бодит үр дүнг илүүд үздэг. Бүтээлч хөдөлмөрч, бие даасан, айж эмээдэггүй, өөртөө итгэдэг, хүч нөлөө ихтэй. Зорьсондоо хүрэхийн тулд зоримог. Амьдралын дадлага олох гэж их яардаг. Өрсөлдөгчийг тэвчдэггүй, өөрөө өөртөө эзэн байхыг хүсдэг. Ертөнцийн эрхсийн дотроос хүүхэд шиг л өчүүхэн амьтан. Чадал авъяастай, бүтээлч, сахилгатай, итгэж болмоор, чиг зорилготой. Нөхөрлөх хүн, эзэмших дадал туршлагатайдаа ялгавартай ханддаг. Шинэ бодлоор дүүрэн явдаг. Дэг сахилгатай гэлээ ч ажил амьдралдаа өөрийгөө дутмаг чиглүүлдэг. Шинэ зүйл санаж бүтээхийн төлөө байдаг ч гэсэн нэг зүйлд удаан тогтож чаддаггүй зан бодсоноо ажил болгоход тань саад учруулдаг. Санаснаар бүрэн эрх дураар байх ажил албыг эрхэмлэдэг. Биеэ даасан байдлыг илүү үнэлж бусдаас тушаал заавар авах дургүй. Хонины ордныхон эр, эмийн ажилд дуртай байдаг. Ирээдүйн амьдралдаа хэт их зориг, хөөрсөн сэтгэлээр ханддаг.
2.Эрүүл мэнд:
Бие сайтай, чийрэг. Өвдөхөөс илүү осолд орох гээд байдаг юм байна. Та толгой буюу нүүрэндээ сорвитой болж болзошгүй. Та залуу байхдаа дугуй, мотоциклоос унаж толгойдоо гэмтэл авсан юм уу эсвэл тоглож байгаад шагайн хавьдаа гэмтэл авсан байж мэднэ. Хонины ордны эмэгтэй ерөнхийдөө толгой, бие их өвддөг, заримдаа хоолны шингэц тааруу. Сэтгэлээр унах, идэвх муутай байдгаас эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Тэгэхдээ эрүүл мэндийн хувьд зоволтгүй сайн.
З.Чухал нас:
8, 14, 17, 25, 28, 35, 37, 41, 47, 51, 52, 55, 61, 67, 71, 77 болон 80 насанд амьдралд нь чухал үйл явдал болно.
4.Ажил алба:
Сурч боловсрохдоо их гарамгай бөгөөд юмыг түргэн ухаардаг. Хэл, түүх, сэтгэл зүй, хууль эрх таны дуртай сэдэв юм.
Таны зан төлөв гадаа ажиллахад их тохиромжтой. Гарамгай тамирчин, амьтан сургагч, анчин болж чадна. Хэрэв бизнес эрхлэх гэвэл худалдааны зуучлагч болох юм уу үйлдвэрийн ажил эрхлэх нь илүү сайн. Бие даасан ажилд гаргууд. Үргэлж өөрчлөгдөж байдаг ажил, аялал, жуулчлалд та дуртай. Таны сонирхолд нийцсэн, анхандаа амаргүй ч хийчихсэн хойно сэтгэл ханах ажил албанд дуртай ажээ.
5.Харилцаа холбоо:
Нөлөөтэй, бусдыг татах увдистай, ихээхэн хөдөлгөөнтэй хүн учраас хөөр баясгалантай явдаг. Бусад хүн амьдрал ахуйд тань оролцохыг тэвчдэггүй. Өөрийнхөөрөө баих дуртай. Бардам амиа хичээх зантай байдаг нь учир шалтгаантай. Амьдралд унаж туссан ч босоод ирэх тэнхээтэй.
6.Хайр дурлал:
Хонины ордны эрэгтэй: Хүнтэй нөхөрлөх дуртай. Инээмсэглэсэн царайтай, нэвт харсан нүдтэй хүүхэн таалагдана. Ойртоход хэцүү хүүхэнд дуртай. Энэ бол найз нөхөрлөлийг хүчээр тогтоохыг хүсдэг бардам зантай боловсролтой хүний зан. Нэг эмэгтэй дурлаж байна гэж мэдвэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Ингэж шууд илэрхийлснээр цаад хүнээ цочирдуулах боловч сэтгэлийг нь татаж чадна. Гэхдээ өөрийн эрх дураар байхыг эрхэмлэдэг учраас нэг хүнтэй байнгын холбоо тогтоохыг их удаан шийддэг тал бий.
Хонины ордны эмэгтэй: Нэгэн хэв загварт баригддаггүй үзэл бодол, биеэ тоосон зангаас болж хүмүүс эвгүй байдалд ордог. Даган баясагчид олон боловч тэднээс цөөнх нь тантай анхны алхам хийх зориг гаргана. Иймээс та л санаачилга гаргах үүрэгтэй болдог. Гэхдээ та тэгдэггүй хүн. Энэ нь байдлыг хүндрүүлдэг. Үг дууламжтай, сайн ажил албатай, мэргэжилдээ нэртэй сайн тийм хүнийг таашаадаг. Та өнгө царайг нь голдоггүй, эрдэм боловсрол, амжилт бүтээлийг сонирхдог. Мөн харилцаа сайтай, яриа хөөрөө эвтэй хүнийг бас таалдаг.


ҮХРИЙН ОРДОНД ТӨРСӨН ХҮН (21/IҮ-21/Ү)
1.Төрөлх мөн чанар:
Бусдад хэрэгтэй үед нь туслахыг бодож явдаг сайн анд. Хүнтэй эв найрамдалтай байхын ашиг тусыг бүрэн эдлэхийг хүсч хүний итгэл найдвар хүлээхийг хичээдэг, ой сайтай бөгөөд ялангуяа таныг доромжилсон, хохироосон юмыг ер мартдаггүй. Өөрийн гэсэн зарчимтай бөгөөд түүнийгээ хатуу барьдаг. Төрөхөөсөө хүч чадалтай хүн бөгөөд биеийн хүнд хөдөлмөрийг дааж чадна. Ажилдаа явж ирэхдээ хүнд цүнх, ном авч явах дуртай. Үйлдвэр, худалдааны сонирхолтой бөгөөд ашиг олж болох хүнтэй ажиллах дуртай ажээ. Төрөлхийн тайван, ажигламтгай хүн. Юманд их болгоомжтой ханддаг, хуучныг баримтлагч хүн гэж хэлж болохоор байна. Сэтгэлийн хөдөлгөөн багатай хүнтэй удаан хугацаанд гүн бат нөхөрлөх дуртай. Санаа бодлоо илэрхийгээр гаргаж үзүүлэх дургүй. Хэрэв таны санаа бодлыг мэдэх гэвэл түүнд уцаарладаг.
2.Эрүүл мэнд:
Биеийн хүч чадал, тамир тэнхээ сайтай юм. Сэтгэн бодохуйн тогтуун системтэй. Гүндүүгүй тайван зан зарим үед бусдыг уцаарлахад хүргэнэ. Өвдөх нь ховор. Хааяа нэг өвдөхдөө нэлээд хүнд өвдөж тамир тэнхээ суух нь удаан байдаг. Хүүхэд байхдаа хоолой, бамбай булчирхай өвчлөх буюу ханиад нэлээд хүрч байсан. Эрүүл мэнд их идсэнээс шалтгаална.
3. Чухал нас:
16,20,22,24,28,30,32,36,42,48,52,58,62,72,82 нас таны амьдралд үйл явдлаар дүүрэн чухал жилүүд байх болно.
4. Ажил мэргэжил:
Үхрийн ордонд төрөгсдийн дотроос санхүүгийн сайн мэргэжилтэн гардаг. Банкны мөнгө баригч, санхүүгийн зөвлөгч нар голдуу үхрийн ордныхон байдаг. Урлаг сонирхдог зарим нь зураач, хөгжимчин,бүжигчин, зохиолч болохыг голчилдог. Та тогтож зуршсан хэв ёсноос их хүч авдаг бөгөөд тэр ёсыг бататгахыг хичээдэг. Хэдий тийм боловч тасралтгүй хичээл зүтгэл шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнд та амьдралдаа амжилт олно. Зарлал сурталчилгаа,олон нийтийн ажил, хувцасны загвар зохиох, зочил буудал, хоол хүнс,аялал жуулчлал, дотоод гоёл заслын ажилд үхрийн ордныхон амжилт олдог.
5. Харилцаа холбоо:
Бусдыг өөрийгөө ашиглаж байна гэж бодож явдаг аж. Гэвч үнэндээ та ойлгодог бол таны бусадтай найрсаг байх эрмэлзэл байнга мөнгөний ашиг дээр үнднслэсэн байдаг. Ямар нэг ашиг шарахшүй юманд цаг хүчээ ер зардаггүй. Хувь заяагүй явдал танд тохиолдох дуртай юм шиг байна. Та гуниг гомдлын үлгэр домгоор дүүрэн ажээ.
6. Хайр дурлал:
Үхрийн ордны эрэгтэй: Хайр дурлалд их тэвчээртэй ханддаг. Бусдаас санаачилга гаргуулахын тулд жил сараар ч хүлээж чадна.Тэгээд эцэст хайр дурлалд хүчтэй ороод түүнээс хойш буцаж эргэхээ үл мэддэг болой. Таны нийтийг дагадаг зан өөрийн хүсэл дураа эхэлж гаргахад тань саад болдог. Цаад хүн тань таны нууц сэтгэлийг гаргаж ирсний дараа сэтгэлийн хөдөлгөөний үерт автах болно. Таны хайр дурлал хуримаа хийхэд ч хүргэнэ. Түүнээс нааш буцахгүй. Гэр бүлийн тань амьдрал баяр баясгалангүй, сэтгэл ханамжгүй байх үед та анхныхаа холбоо хэлхээг бүрэн таслаагүйгээр нөлөөтэй хэлхээ холбоотой болохыг хүсдэггүй зантай. Ханиа эрхэндээ барьж байдаг. Таны өдөр тутмын ажил явдал дээр ханиа хатуу барих гэдэг нь ханиа заримдаа уурлуулахад хүргэдэг. Энэ өрөөсгөл талаа засахгүй бол эцэстээ ганцаар хоцорч болзошгүй.


ИХРИЙН ОРДОНД ТӨРСӨН ХҮН (22/Ү-21ҮI)
Үхрийн орднй эмэгтэй: Дээд зэргийн тэвчээртэй хүн. Бүр багадаа нэг асуудалд холбогдож байжээ. Түүнийгээ нуух гэж их боддог. Та гадуур явах дуртай биш учраас таны анхны тэр явдал холын хамаатан буюу найз нөхөдтэй хамт хийгдсэн бололтой. Та их амгалан тайван боловч хайр дурлалын асуудалд тайван байдлаа алддаг ажээ. Хайр дурлалын асуудалд их шаардлагагай ханддаг. Үүндээ сэтгэл ханаж явах нь бага, шинэ хайрыг эрэлхиилдэг байж магад. Та нэг эрэгтэйтэй учирч түүнд их дурлажээ. Гэвч тэр үед та гэрлэсэн байснаас биеэ барьж тэвчсэн байнаhttp://horoscope.almaaz.mn/images/stories/uher.jpg
1.Төрөлх мөн чанар:
Сайхан сэтгэлтэй, өгөөмөр, их бүтээлч бөгөөд апиваа санал бодлоор дүүрэн явдаг. Зорилго болон амьдралын хүсэл мөрөөдлөө бүрэн бүрдтэл ер амардаггүй. Нэг ажлыг гүйцээсний дараа цаашдын нэр алдар олох ажилд ордог. Амьдралд хандахдаа их бодитой, практикт тулгуурладаг. Их хүнлэг сэтгэлтэй. Өөрийн өгөөмөр сайхан сэтгэлээ хүнд мэдүүлэхийг хичээдэг. Холбоо харилцаа тогтоож санал бодлоо илчлэн ярилцах нь таны бас нэг сайн тал юм. Бусдыг дагуулж чадахаар ярьж чаддаг. Энэ нь өөрийгөө таниулах үүд хаалга болно. Өөрийн бодол санал дээрээ хатуу зогсож логик маргаанд өөрийгөө сайн хамгаалж чадна.
2.Эрүүл мэнд:
Та уг чанараараа идэвхтэй, мэдрэлийн цочролтой. Хэрэггүй юманд их зовно. Сэтгэлээ их шаналгаж их дарамтад байдаг. Ханиад шуухинаа их хүрдэг. Амьсгалын замын өвчнөөр өвдөж явсан хойноо хэвлийн доод хэсэгт мэс засал хийлгэж магадгүй.
З.Чухал нас:
12, 14, 21, 23, 30, 32, 33, 40, 41, 50, 57, 60, 66, 68, 75, 77, 84 насанд амьдралын чухал үйл явдал тохиолдож болзошгүй.
4.Ажил мэргэжил:
Та оюун билэгтэй, сэргэлэн цовоо. Амьдралынхаа зорилтод хүрэхийн тулд цагаа богиносгохыг үргэлж хичээж байдаг. Сайн илтгэгч, ухаалаг, сэргэлэн тул профессор, сэтгүүлч, хуульч, мэргэжлийн дипломатч, жуулчны хөтөч, хувийн нарийн бичгийн дарга, утас залгагч, кино жүжигчин, орчуулагч, төмөр зам болон агаарын харилцааны ажилтан байхад зохистой.
5.Харилцаа холбоо:
Хоёрдмол шинж чанар байхгүй ч гэсэн хоёр ялгавартай зантай. Тэгсэн мөртлөө гэнэт ширүүн, өс хорсолтой болдог. Та романтик, идеализмд итгэдэг мөртлөө үнэндээ ертөнцтэй зууралдаж материалист үзлийг барьдаг. Ярианы төлөө төрсөн хүн, улаан цайм худал ярьж ч чадна. Худалдааны сайн төлөөлөгч байж чадна. Хүний дургүй юмыг ч түүнд худалдаж чадна.
6.Хайр дурлал:
Ихрийн ордны эрэгтэй: Эмэгтэй хүнтэй нөхөрлөх дуртай. Гэвч өөрчилж байх, янз бүрийн хүнтэй найзлах гэдэг зан тань таныг бусадтай зөрчилдөхөд хүргэнэ. Хүнтэй нөхөрлөөд ирэхээрээ түүнээсээ амархан уйддаг. Удаан хугацааны нөхөрлөлд туйлын болгоомжтой ханддаг. Намуун даруу эмэгтэйд татагддаг. Үл ойлгогдох зантай хүнд дуртай. Эмэгтэй хүнтэй танилцмагцаа л гэрлэх тухай ярьдаг. Их өмчирхөг боловч бусдаас хараат байдаг. Ажил төрөл болон хайр дурлалын амьдралаа амархан зохицуулдаг.
Ихрийн ордны эмэгтэй: Таны хувьд дурлах, дурлуулах нь туйлын чухал. Ганц бие байх шиг хэцүү юм танд байхгүй. Та нөхөрлөх дуртай хүн. Эрэгтэй хүн ялангуяа хатуу ширүүн маягийн хүн таныг их оролддог. Тэдэнд ухаан оюуны хэрэгцээ тийм их хэрэггүй. Тэгэхдээ таныг эргүүлэхдээ түрэмгий, шулуун, чигээрээ байдаг. Та тэдэнтэй дотно болохоосоо өмнө удаан зовоохыг боддог. Бусдыг татах урлагийг та мэднэ. Та эргэлзүүлэх, уурлуулах байдалд хүнийг хүргэж чадна. Тэгэхдээ уг нь энэ таны төрөлх чанар биш юм. Бусад хүн өөрийг тань хамгаалж өмгөөлж байна гэж бодоход хүргэдэг. Бусад хүн тантай зууралдах үед та өөрийгөө татаж авдаг.


МЭЛХИЙН ОРДОНД ТӨРСӨН ХҮН (22/ҮI-23/ҮII)
1.Төрөлх мөн чанар:
Удам гарлаа барьж уламжлалт юмс, үзэгдлийг магтах дуртай. Өчүүхэн сэтгэл тавьсан хүнтэй амархан найзалж нөхөрлөдөг. Энэхүү хандлага хүмүүсийг тантай нөхөрлөхөд хөтөлдөг. Таны зан харилцаанд хачин хоёр тал хосолж байдаг. Найз гэж үзсэн хүндээ та халуун дотно өгөөмөр сэтгэлээр ханддаг мөртлөө бусадтай болохоор хол хөндий байдаг. Та нэг үед бодсоноо илэн далангуй гаргадаг юм шиг мөртлөө заримдаа дотроо яг бодоод явдаг. Найз хүнтэй нөхөрлөх дуртай юм шиг боловч гэнэт больдог ч тал бий. Заримдаа биеэ нөөн барьж ганц биеэр амьдардаг хүн шиг байдаг.
2.Эрүүл мэнд:
Та үргэлж төсөөлөн бодож явдаг учраас таны эрүүл мэндэд нөлөөлдөг. Таны ордны билэгдэл цээж, ходоодондоо байдаг. Амьсгалын зам болон хоол боловсруулах системээ анхаарч байхад зүгээр. Хоол тэжээлээ журамтай болгож, биеийн тамир хийснээр эрүүл мэндээ сайжруулж чадна. Ханиалгах, хатгах, багтраа, гуурстас, мэдрэлийн болон өтгөн хатах зэрэг нийтлэг өвчинд нэрвэгдэх талтай. Цаг агаарын солилцоог их мэдэрдэг. Мэлхийн ордныхныг бусад ордныхоос хамгийн урт насалдаг гэж үздэг. Тэд өөрсдийгөө их анхаардаг, нас ахих тусам гялалзаад л байдаг.
З.Чухал нас:
7, 14, 16, 21, 25, 28, 34, 35, 41, 43, 48. 52, 55, 60, 70, 78 79 насан дээр тань чухал үйл явдал тохиолдоно.
4.Ажил мэргэжил:
Мэлхийн ордныхонд түүх, анагаах ухаан хоёр хамгийн сонирхолтой сэдэв байдаг. Жүжигчин, зочид буудал, хүнс тэжээлийн газар ажиглагч зурхайч, багш, профессор, худалдагч, банкны мэргэжилтэн, далайчин зэрэг хүнтэй шууд холбоо тогтоох ажил зохистой. Та ухаалаг зальжин учраас сайн худалдаачин болно. Номын санд их суух, археологийн сонирхолтой газруудаар явах их дуртай. Төсөөлөн бодохдоо Сайн учир сайн зохиолч болно. Эмч болохыг хүсдэг бол сайн мэс засалч болно. Үнэндээ мэлхийн ордны олонхийг эмнэлэг хоол хүнсний мэргэжил их амжилтанд хүргэнэ. Энэ ордны эмэгтэйчүүд гэрээсээ явуулж болох бие даасан ажилтай болохыг хүсдэг. Тэд дотоод чимэг засал, хувцасны загвар бүтээх, зохиохдоо сайн.
5.Харилцаа холбоо:
Бусдыг хайрлахдаа сайн. Хүн таны муу талыг барагтай харж чадахгүй. Тэгэхдээ л та бүхний мөн чанарт сул тал их бий. Биеэ тоосон, өөрийгөө зөвтгөсөн, дэмий зан ихтэй. Их материалист. Өөрийн зорилгодоо татаж оруулахын тулд бусдыг хохироохыг юман чинээнд үл санана. Өөрийн өрсөлдөгчид болон хамтран ажиллагсдаа муучлахад их цаг зардаг. Тэдний ололт амжилтыг дандаа завшааных гэж үздэг.
6.Хайр дурлал:
Мэлхийн ордны эрэгтэй: Таны хувьд хайр дурлал бол бие талаа их барьдаг. Танд даруу тайван, их юм шаарддаггүй эмэгтэй таалагддаг. Их яриа хүүхнээс бүр дургүйцэж гүйцнэ. Хайр дурлалын асуудал дээр та санаачилга бараг гаргадаггүй. Энэ тань таны төрөлх зантай холбоотой буюу эсвэл цаад хүүхэн тань таныг санаагаа илчлэхээс өмнө өөрөө илчилсэн байж болно. Уг нь та хайр дурлалаа үгнээс илүү биед хүрч барихаараа л илчлэх зантай. Гэрлэхээр шийдэх үедээ та цаад хүнийхээ эрдэм ухаанаас илүү биеийн чадлыг нь анхаарна. Таны ажил амьдралд тань хөндлөнгөөс оролцох гээд байдаг хүнийг та үл тэвчинэ. Та суусан хүндээ үнэнч хань болж чадна. Тэгэхдээ танай эхнэр хэрэгцээ шаардлагыг тань анхааран харж таны хайр сэтгэлийг жолоодох болно.
Мэлхийн ордны эмэгтэй: Та хүлээн авалт цугларалтад очих дуртай. Гэвч зусардах болон хорвоогийн асуудлыг ярих дургүй. Нийгэм судлал, эмнэлэг, философи зэрэг сэдвээр гүн ойлгомжтой боловсорсон, соёлтой хүнд дуртай. Харилцаа холбоондоо үнэнч, мөн цаад хүнээ тийм байхыг хүсдэг. Та гэрийн сайн эзэгтэй. Та албан тушаал хөөлөө ч гэсэн гэр орныхоо үүргийг ер орхидоггүй. Нэг их шаардаад байдаггүй ч гэлээ нөхрөөсөө хайр сэтгэлтэй байхыг их горьдож байдаг. Энэ бол мэлхийн ордныхны сул тал мөн.


АРСЛАНГИЙН ОРДОНД ТӨРСӨН ХҮН(24/ҮII-22/ҮIII)
1.Төрөлх мөн чанар:
Өөрийгөө бусдаас ялимгүй дээр гэж боддог бөгөөд хүнээс зайдуу байх дуртай. Ганцаар байхдаа баяр жаргалтай. Амьдралын хатуу үзэл баримтлалтай. Их зарчимч. Амьдралын зорилго, чиглэлгүй хөвж явдаг хүнд дургүй. Бусдын зан авирыг сайн шинждэг. Бусдыг ажиглаж цаг өнгөрөөхдөө дуртай. Их ярьдаггүй. Энэ нь бусдыг их сонсдог гэсэн үг биш. Хүн сонирхсон юмыг танд ярих хүртэл бусдын яриаг сонирхдоггүй. Олон хүн таныг ихэмсэг гэж хэлдэгт гайхах явдалгүй. Үзэл бодлоо шаргуу, шийдмэг, итгэлтэй төгс байдаг нь таныг амжилт олохын нууц болно. Та цөөн хэдэн сайн найзтай. Та итгэсэн хүнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй. Бусдыг захиран тушаах дуртай ч өөрөө захирагдах дургүй. Үнэнч найздаа тус хүргэхдээ ер эргэлзэхгүй. Үүнийг сайн дураараа хийнэ. Танаас тусламж үргэлж авах гэдэг юмуу дандаа юм шаардаж нэхэж байдаг хүнд та уурладаг.
2. Эрүүл мэнд:
Чийрэг сайн биетэй. Мэдрэлийн систем бат тогтуун байж сэтгэлийн баяр хөөр, түгшүүр айдсыг зохицуулан барих боловч бие яльгүй хямрав уу гэх сэжиг төрөх бүр санаашран зовно. Наранд цохиулах, хэрэх өвчин, зүрх түгших болон зүрх судасны нэлээд өвчин хялбархан тусна.
3. Чухал нас:
Таны чухал бөгөөд үйл явдлаар дүүрэн нас бол 10,12,20,22,30,32,40,42,50,52,60,62,70,72,80,82,90 болон 92 нас байх төлөвтэй.
4. Ажил мэргэжил:
Арслангийн ордныхон олон түмний өмнө гарч өөрийгөө үзүүлж чадах тийм зол завшаанд төрсөн. Менежер болох авъяастай. Арслангийн дээд хүндэтгэл эдлэх заяатай. Өмнөө хэцүү зорилт тавьж түүнийгээ биелүүлэх арга замаа мэдэж шаргуу ажилладаг. Тийм учраас албан тасалгаанд ч, үйлдвэрийн цехэд ч сайн ажилладаг. Таныг засаг захиргааны ажилд илүү сайн тохирох хүн гэж олонхи зурхайчид үзэж байна. Зэвсэгт хүчин болон захиргааны ажил хийж байгаа арслангийн ордныхонд ч ажил нэн тохиромжтой. Танд наймаа, электроник, эмнэлэг, үйлдвэрлэл явуулах ажил, мэргэжил их зохимжтой. Бүр эхнээс нь гараагаа эхэлсэн овсгоотой зарим нь өөрийн салбартаа тэргүүлэн гарах болно. Таны ажил мэргэжилд таны төрсөн гэр орон, орчин ахуй их чухал үүрэгтэй байх болно.
5.Харилцаа холбоо:
Та алдаж эндсэн,дутагдал согог гаргасанаа мэдэхээрээ гэмшинэ. Таны дутагдал ,сул талыг зарим хүн юу гэж ярьдгийг мэдэх боломжгүй, мэдлээ ч та магтаал, сайхан үг сонсож дасчээ. Өөрийнхөө тухай ихээхэн өндөр сэтгэгдэлтэй маш их бардам хүн юм. Бусдыг юу хийж болох, юу хийж болохгүйг заах дуртай. Өөрийгаа удирдах ажлын авъяастай төрсөн хүн гэж боддог. Их захирагч байх дуртай. Танд ойр байгаа хүмүүсээ зарц мэтээр үзэж ханддаг.
6.Хайр дурлал:
Арслангийн ордны эрэгтэй: Халуун хайр сэтгэлтэй. Сэтгэлийн хөдөлгөөнөө сайн барьж чадна. Хайр дурлалаа амархан илэрхийлдэггүй. Ямар ч нөхцөлд бага ярьдаг. Ялангуяа хайр сэтгэлийн асуудлаар их ярихгүй. Хайр дурлалаа нүдний харц, зан төлөвөөрөө илэрхийлж чаддаг. Таны дурллаж байгааг гуравдахь хүн мэдэхэд хэцүү. Олон хүүхний дунд тэдний анхаарал татах гол төв нь та болдог, таны эхэнэр таныг харддаг байж магадгүй.
Арслангийн ордны эмэгтэй: Их бардм зантай. Өнгө царай бусад зүйлээр бардамнадаг. Таныг хүндлэн үзсэн сэхээтэн хүнд дурлана. Та хайр дурлалдаа хэзээ ч буулт хийхгүй. Доромжлол басамжлалыг тэвчихгүй. Хайр дурлалд арслангийн ордны эрэгтэйгээс илүү тэвчээртэй. Бие бялдар сайтай, туранхайвтар хүнийг илүү таашаадаг. Муу хувцасласан ердийн нэг зантай хүнийг их таалдаггүй. Танд таалагдахад хэцүү. Тэгэхдээ та хойноосоо явуулж, аргадуулж байх дуртай. Танд дурласан хүн үүнийг мэдэх нь зохистой.


ОХИНЫ ОРДОНД ТӨРСӨН ХҮН (23/ҮIII-21/IX)
1.Төрөлх мөн чанар:
Зол жаргал, азтай маягийн хүн. Амьдралыг байгаагаар нь хүлээн авдаг. Бусдыг байгаагаар нь үздэг. Их бачуу сандруу боловчюмыг их ойлгодог, бусдын төлөө сэтгэл тавьдаг. Бодол санаагаа хэлж байгаа хүнийг ер эсэргүүцдэггүй боловчтэд дооглонгуй ханддаг. Амьдралын тодорхой зорилготой, практик амьдралтай хүн. Сандруу, чигээрээ, шаардлагатай, гэхдээ өөрөө хийх дургүй юмаа бусдаар хийлгүүлэх гэдэггүй. Ажил болон хаана ч ажилтай байхыг хүсдэг. Ажил мэргэжилдээ биеэ зориулсан хүнийг таашаадаг. Ажил албатайгаа холбогдлсон асуудлаар тэдний зөвлөгөөг авч байдаг. Өөрийгөө ажилтай байлгахын тулд янз бүрийн клуб, бүлгийн гишүүн байх дуртай. Тааламжгүй орчин нөхцөлд ч гэсээн ажил явуулах чадвартай. Хамтран зүтгэгчид болон холбоотонтойгоо зах зээлийн сэтгэхүйгээр ханддаг.
2. Эрүүл мэнд:
Их мэдрэмтгий. Эрүүл мэнд, ариун цэврийнхээ төлөө байнга санааширч явдаг. Олонхи нь нэлээд урт насална. Эрүүл мэндээ их анхаардаг учраас идэх уухаа зөв зохицуулдаг аж. Хоол шингээх систем, гэдэс дотор, цөс, мухар олгойд охины ордны тэмдэг оршдог болно. Өвчинд амархан өртдөггүй. Эрүүл мэнд өчүүхэн төдий хямрахад эмчээс зөвлөгөө авч байдаг. Биеийн тамирын дасгал их хийх шаардлагатай. Ховдоглох, шаналах, уцаарлах, түргэн загнах зэргээс зайлсхийх нь өлзийтэй.
З.Чухал нас:
16, 19, 21, 24, 26, 29, 32, 34, 37, 39, 42, 44, 47, 49, 50, 52, 55, 57, 60, 62 насанд таны амьдрал чухал үйл явдлаар дүүрэн байх болно.
4.Ажил мэргэжил:
Амьдралдаа үргэлж хөдөлгөөнтэй байлгах тийм үйл ажиллагаа байхгүй юм уу бага байхад дургүй. Бүх юманд нарийвчлан хандах гэдэг зан таныг хими болон бусад шинжлэх ухааны салбарт эрдэм шинжилгээний ажил руу хөтлөдөг. Багшлах, бичих, зах зээл, хэвлэл, сэтгүүл, нэхмэлийн дизайн, дотоод гоёл чимэглэл, уран барилга зэрэг мэргэжлийн ажил их зохимжтой. Зөв мэргэжлээ сонгон авлаа гэдгээ мэдэхээс нааш нэг ажлыг нөгөөгөөр нь сольж байдаг. Таны хувьд мэргэжлээ зөв сонгоно гэдэг бол илүү их мөнгө олно гэсэн үг. Санхүүгийн чинээлэг байх хүсэл мөрөөдөлтэй хэдий ч биеэ даан ажил эрхлэх, хүнд хариуцлага хүлээхийг үздэггүй.
5.Харилцаа холбоо:
Бусдын алдааг олж, сул талыг нь хэлдэг. Өөрийгөө илүү эрхтэй гэж боддог. Зөв юм шиг байгаа юмнаас алдаа олох туршлагатай. Хүсэл мөрөөдөлд хөтлөгдөхдөө бусдад догшин таагүй байдлаар ханддаг. Бусдыг өөрийн зорилгод үйлчлүүлэхээр сайн ашиглаж чадна. Хүнийг ашиглаж гүйцсэн бол түүнтэй харилцаа холбоогоо таслахаас сийхгүй.
Бусадтай нийцэрхүү боловч бусдыг өөртэйгөө удаан хамт байхад шахаж чаддаг. Та бусдыг амар заяа үзүүлдэггүй.
6.Хайр дурлал:
Охины ордны эрэгтэй: Та нийцэрхүү байхыг хүсдэг. Ялангуяа жаахан долигонох завшаан байвал ч бүр дуртай. Цэнгэл зугаанд их дуртай учраас гадуур хоол идэх, кино үзэхийг их таалдаг. Залуу хөөрхөн хүүхэнтэй нөхөрлөх дуртай. Ёс журмын урлагт их авъяастай. Сэтгэлтэй хүндээ үнэт бэлэг /үнэртэн гэх зэрэг/ авдаг. Таны оюун ухаанаас илүү бие бялдар хөгжжээ. Уулзах болзоог шууд хэлдэг. Дурлалынхаа асуудалд их чиг шулуун. Байнга өөр хүүхэнтэй холбоотой байж сонирхлоо хангуулж байдаг.
Охины ордны эмэгтэй: Хайр сэтгэлд хөөрөн дэврэх үедээ сэтгэлээ барьж чаддаг. Ичимхий учраас их ойр дотно харилцаанд амар ордоггүй. Хайр дурлал болон амьдралаа аюулгүй байлгах зорилгоор хүнтэй суудаг. Ажил алба хөөцөлдсөн зарим нь гучаад насныхаа сүүлчээр гэрлэнэ. Бие бялдрын хөгжил сайтай хүнд дурладаг. Тэр хүнийхээ оюун ухааны чадлыг нэг их анхаардаггүй. Цаг зуурын сэтгэлийн холбоонд дургүй. Хурим хийж, хүүхэдтэй болсноор сэтгэл ханадаг. Гэрлэсэн хойноо үүрэг бүхий гэрийн эзэгтэй, хайрын сэтгэлтэй эх хүн гэж өөрийгөө ойлгодог. Олонх тань хүнд алба ажлаа орхиж гэр орноо тохижуулахад биеэ зориулдаг. Хайртай нехөртэй, баясгалант гэр бүлтэй л байвал түүнээс илүү баяр баясгалан таньд үгүй.



ЖИНЛҮҮРИЙН ОРДОНД ТӨРСӨН ХҮН (22/IX-23/X)
 
1.Төрөлх мөн чанар:
Зөөлөн намуун дуутай, үргэлж инээмсэглэн явдаг. Залуудаа зөөлөн нимгэн арьстай, сүүлдээ сэвхтэж цоохортох шинжтэй. Үнэн шударга, энх амгалан, зохицлын адил төвшинг барьдаг. Юмыг их төсөөлөн бодох оюун ухаантай. Ямар ч нөхцөлд дасдаг. Ярианд мэргэн, эв аяыг сайн олдог. Их сайн дипломат хүн. Заримдаа, ялангуяа сэтгэл хөдөлсөн үед дэндүү хийсвэрлэдэг. Сонирхлоо удаан барьж чадахгүй. Уян зантай учраас ажил хөдөлмөр, гэрлэлтийн аль ч асуудалд сайн түнш болж чадна. Өөрийнх нь сонирхолд харшилж байлаа ч гэсэн бусдын үзэл бодлыг хүлээн авдаг. Хэрэлдэж зөрөлдөхөөс аль болохоор зайлсхийдэг. Амьдралыг баяр цэнгэлтэй өнгөрөөх хэрэгтэй гэж боддог. Бусдад их тэвчээртэй ханддаг. Тэгэхдээ бусдыг дураар нь байлгадаг гэсэн үг биш юм. Таны ажил амьдрал, сонирхлын талбарт таньтай өрсөлдөх хэн ч байхгүй. Та уралдаан тэмцээн, маргаан ярианд бусдын эсрэг сайн зогсож чадна. Тойрон байгаа үзэсгэлэнт орчиндоо их мэдрэмтгий. Байгалийн үзэсгэлэнг бий болгох, сайхан цэцэг зурах дуртай. Зэрлэг хэрцгий юмс таны дургүйг хүргэдэг.
2.Эрүүл мэнд:
Биеийн ерөнхий байдал сайн. Халдварт өвчний эсрэг дархлал сул. Мэдрэлийн систем их цочромтгой. Эрүүл мэнд орчин тойрноосоо их хамаардаг. Хэдийгээр хоол унд зэргээ орчны байдалд зохицуулахыг хичээдэг авч эрүүл мэндийн хувьд зарим нэг шалтгаантай. Бөөр, гэдэс дотор, цусны гүйдэл, цөсөнд жинлүүрийн билэгдэл бий. Эмэгтэйгийн үтрээнд нь билэгдэл бий. Тийм хүмүүст эмнэлгийн анхаарамж хэрэгтэй.
З.Чухал нас:
10, 11,13, 15, 19, 20, 22, 25, 28, 29, 31, 34, 37, 38, 40, 43, 46, 47, 49, 52, 53, 55, 56, 58, 61 насан дээр чухал үйл явдал болж болзошгүй.
4.Ажил мэргэжил:
Эрэгтэй, эмэгтэй алинд нь ч тохирох ажлын өргөн хүрээ бий. Олон улсын дипломат харилцаа, улс төрд нугас усанд байдаг шиг онцгой ажиллаж чадна. Учир нь олонхи нь дипломат арга тактикийг дээд хэмжээнд бүрэн эзэмшиж чаддаг. Сайхан орчинд ажиллах дуртай. Их сайн чадалтай жинлүүрийн ордныхон суудлын тэрэг, усан онгоц, хэвлэлийн ажил эрхэлдэг, эсвэл бизнес-шоуд оролцдог. Түүх, математик, хэл, хууль зүй, эдийн засгийн профессорууд энэ ордонд төрсөн байдаг. Эмэгтэйчүүд хүлээн авах, дэлгүүрийн худалдагч, жуулчлалын тайлбарлагчийн ажилд тохирно. Та мөн сайн бичигч, сэтгүүлч байж болно.
5.Харилцаа холбоо:
Жинлүүр бол тэгш, шударгын тэнцэтгэлийг төлөөлдөг. Өчүүхэн өдөөн хатгахад та уураа барьж чаддаггүй, хэнийг ч зүгээр өнгөрөөдөггүй. Эсрэг хүндээ их хэрцгий, ширүүн. Хувиа их хичээсэн. Хариу хүргэж чадах хүнд тусладаг. Ердийн хэмжээнээс дээгүүр ухаантайгаа мэддэг учраас бие даасан зантай. Өөрийгөө магтуулах өргүүлэх гэдэг зантай. Нөхдөө голж өөрөөсөө дор хувь заяатай гэж боддог.
6.Хайр дурлал:
Жинлүүрийн ордны эрэгтэй: ёсорхуу хөгжөөнтэй байдлаараа бусдад нэртэй хүн. Бүх байдалд итгэлтэй. Эмэгтэй хүнтэй нөхөрлөх дуртай. Тэдэнтэй амархан ам хэлээ ололцоно. Эмэгтэйд өөрийгөө чухал хүн гэж ойлгуулж чаддаг. Тэгэхдээ нялгануур зангаар биш, түүний үгийг анхааралтай сонсож, түүний дуртай юманд сонирхол тавих замаар л эмэгтэйг татдаг ажээ. Эмэгтэй хүнтэй маргахаас их ухаалгаар зайлж чаддаг. Энэ замаар л эмэгтэй хүнийг эцэст нь бүрэн эрхэндээ оруулдаг. Сэтгэлтэй хүнтэйгээ уулзах газраа сонгохдоо их ухаалаг хүн. Тэр газар нь романтик сэтгэлгээнд нийцсэн байдаг. Нөхөрлөх эмэгтэй нь баясгалантай, өнгө царайтай, бие бялдар сайтай, мөн сайн гэр бүлээс гаралтай байхыг эрхэмлэдэг. Эрт гэрлэдэггүй. Харин нэгэнт гэрлэсэн бол сайн нөхөр, сайн эцэг байхыг хүсдэг.
Жинлүүрийн ордны эмэгтэй: Даруу тайван, баясгалантай. Сайн мэдээлэлтэй байхыг хүсдэг. Иймээс хүнтэй их сонирхолтой яриа өрнүүлдэг. Нөхөрсөг боловч их дотносохыг хүсдэггүй. Түншээ сонгоход их цаг гаргадаг. Их аялж явсан, ухаантай сэргэлэн, ажил хөдөлмөр, амьдрал нь амжилттай, бие бялдрын хувьд сайн тийм хүнд дуртай. Хуримлана гэдэг бол романтик холбооны дараах асуудал гэж үздэг. Гэр бүлийн амьдралд таарахгүй юм их ховор. Нөхөртэйгөө маргадаггүй. Нөхрөө байгаагаар нь л хүлээн авдаг. Уяхан зан, хайраараа нөхрөө ялж чаддаг, гэр орноо цэвэр, гоёмсог байлгахыг хүсдэг. Хайртай авгай, зөөлөн эх болж чадна.


ХИЛЭНЦИЙН ОРДОНД ТӨРСӨН ХҮН (24/X-22/XI)
1.Төрөлх мөн чанар:
Хариуцлагаараа нэрд гардаг. Угаасаа биеэ сайн нөөцөлсөн хүн. Бардам зан гаргах, өөрийгөө чухалд бодох нь таны мөн чанарын нэг хэсэг. Юмыг нэг л чигээр боддог. Хувийн дэг журам сайтай. Эр зоригтой. Их ажигламтгай, задлан шинжлэгч, зөн билэгдэлтэй. Бүх юмны ул үндсийг олж, оньсогыг тайлах гэж өөрийгөө их зовоодог. Хачин юманд орооцолдож, өрсөлдөх дуртай. Хурц ойтой. Зорилго чиглэлдээ маш хатуу. Саад бэрхшээлийг сайн давж гардаг зорилго чиглэлээ тодорхойлон тавихын өмнө их сайн боддог. Яагаад гэвэл та нэг бол үхнэ, нэг бол сэхнэ гэж бодож явдаг хүн юм. Гэхдээ та үргэлж үнэн, итгэлтэй үнэнч нөхөр болно.
2.Эрүүл мэнд:
Бие бялдар сайтай. Тэвчээрийн хязгаар хүртэл өөрийгөө залуурдан явах зуршилтай боловч заримдаа сэтгэл хөдлөлийн хурц шахалтанд унадаг явдал бий. Тэгэхдээ дахин сэргэх их тамиртай. Толгой өвдөх, мэдрэл муудах, нойрмог болох, тархи шуугих зэрэг өвчний хандлага их байдаг. Цөс чулуужих шалтгаан гарч болно. Мөн дэлүү томрох аюул ч бий. Эмэгтэй бол савны зовиур байж болно. Гэхдээ ерөнхийдөө эрүүл мэндийн талаар зовох юмгүй.
З.Чухал нас:
17, 26, 31, 35, 40, 44, 49, 53, 58, 62, 71, 76 насан дээр амьдралд тань чухал үйл явдал тохиолдож болно.
4.Ажил мэргэжил:
Юмыг нотлох, задлан шинжлэх, ялгаж салгах, мэдээллийг шалгах дуртай. Юм сурах авъяас байгалиас заяасан. Хилэнцийн ордныхон их хөдөлмөрч байдаг. Оюун ухаан болон биеийн чадал хүчийг шаардах мэргэжилд гарамгай суралцдаг. Та сайн мэс засалч, мэдрэлийн эмч бол та сайн тагнуулч болж чадна. Өндөр мөрөөдөл тань засгийн байгууллагад чухал тушаал хашихад хөтөлнө. Таны мэргэжил ямар ч байлаа гэсэн амьдралын зорилго тодорхой бөгөөд хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж шаргуу ажиллана. Эмэгтэйчүүд эмнэлэг, хууль зүй, улс төрөөс гадна хувцасны загвар зохиох, гоо сайхны ажил, иогийн багш, зохиолч олон нийтийн байгууллагын ажлыг идэвхтэй хийх болно.
5.Харилцаа холбоо:
Хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэхийн тулд галзуу юм шиг зүтгэдэг. Ялагч болохын тулд сайн муу ямар ч аргыг хэрэглэхдээ юм эс боддог. Бусдыг их шүүмжилдэг. Үг хэлээр хатуу хахир. Хүнийг чадах гэвэл уран нарийн аргатай. Бусдыг үл тоомсорлох гайтай. Аль нэг хүнийг найз нөхдийн хүрээнээс гаргавал тэр хүн таны талд байхаа болино.
6.Хайр дурлал:
Хилэнцийн ордны эрэгтэй: Тэр бол хүч чадалтай ёстой эр хүн. Гоолиг нуруутай хүүхэн түүнд их таалагддаг. Тэр хүүхэн хөнгөн шалмаг байвал бүр ч сайн. Тэгэхдээ год шод хийсэн хүнд бас дургүй. Үргэлж их дотно, хатуу тэвчээртэй байхыг хүсдэг. Их түрэмгий, давшингуй, боловсролтой, биеийн хөгжил сайтай тийм хүүхэн таны дурыг их татдаг. Хайр дурлалын харилцаа холбоог сайн ашиглах хэрэгтэй гэж та боддог. Сэтгэлтэй хүнтэйгээ буюу авгайтайгаа хэдэн цагаар ч болов ярьж тэдэнд амьдралдаа юу хүсэж байдаг, өөрийн сэтгэлийн билэгдэл, дур сонирхолтой юмныхаа талаар ярих дуртай. Сэтгэлтэй хүн буюу авгайгаа өөрийнхөө шаардлагад тохиртол сургаж чадна. Хайр дурлал, романтик сэтгэлдээ их цаг анхаарал зарж чадсанаараа харилцаа холбоогоо бэхжүүлж чаддаг.
Хилэнцийн ордны эмэгтэй: Жигтэйхэн их хүсэл мөрөөдөл, оюун билэгтэйн гадна бас сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Их романтик учраас залуудаа их хөдөлгөөнтэй уяхан байсан. Эрдэм ухаантай, бусдаас онцгой, амьдрал нь амжилттай хүнийг таална гэвэл үнэнд нийцэхгүй. Ганц биеийн амьдралаар удаан явсан хүнтэй суух дуртай. Амар үл ойлгогдох орооцолдсон юмыг таалдаг. Та хүнтэй нийлээд гэрээсээ зугатаад явчихаж ч мэдэх хүн. Өөрөөр хэлбэл, өөрийн сонгосон хүнтэйгээ суух гээд аав ээжийгээ хаяад явж магадгүй. Юмс үзэгдэл илүү хэцүү байвал сонирхлоо алддаг. Та их хэцүү хүн бөгөөд үүнийгээ бусдад мэдүүлэх дуртай. Хүн ёс хүндлэл дэвшүүлж таныг амралт зугаалгын газраар авч явж байвал танд таатай байдаг. Харин тэгэхдээ та түүнийг бие цогцоороо бүрэн хариулж байна уу гэдэг асуулт байна. Хилэнцийн ордны эмэгтэй хайр дурлалын харилцаанд ханаж тайвшрах нь удаан. Харин нэг ханах юм бол цаад хүндээ үүрд үнэнч итгэлтэй болдог.


НУМЫН ОРДОНД ТӨРСӨН ХҮН (23/XI-21/XII)
1.Төрөлх мөн чанар:
Та далайцтай ярьж, том хөдөлнө. Энэ юуг хэлнэ вэ гэвэл завшаан олдсон цагт мөрийтэй тоглож азаа үзэхээс үл буцна. Ухаалаг, цагаан цайлган, их сониуч, тиймээс ч яагаад гэж байнга асууж явдаг, зоримог, өөдрөг сэтгэлтэй. Аливаа ажил, мэргэжлийн хамгийн дээд байранд хүрэхийг ямагт эрмэлздэг, амьдралынхаа зорилгод хүрэхийн тулд өөртөө их итгэдэг. Дэвшилтэт санаачилга овсгоот чанар тань таныг онцгой амжилтад хүргэдэг агаад бодож томхон хөдлөх явдал бол нумын ордныхны нийтлэг шинж мөн. Дунд зэрэг юм уу, энгийн амьдрал сэтгэлд үл хүрнэ. Та тааламжтай сайхан яриа хөөрөөтэй хүн. Шог хошин ярианд дуртай бөгөөд өөрөө их яримтгай, үнэнч шударга, идеалист, бясалгагч. Эрх чөлөө, дэвшлийг хязгааргүй мөрөөдөх бөгөөд шударга ёсны сэтгэлгээ их хөгжсөн хүн. Та их олон талын авъяастай, зоримог санаа дүүрэн, юманд амжилт олох хүртлээ сэтгэл амар суудаггүй. Танд янз бүрийн санал бодол, амжилт олох, баян болох дүр зураг байнга эргэлдэж байдаг. Олонх нь морь уралдах, хөзөр тоглоход дуртай. Зан заншлыг хүндэтгэх, эрх чөлөөтэй дураараа байх хоёрын хооронд тэлэгдэн хоёрдмол талтай байдаг. Хуучин ёс уламжлалаасаа салсан нэг нь амьдралдаа гол төлөв амжилт олдог. Нумын ордныхон байгаль дэлхийг хайрлан гэрээс гадуур амьдрахыг хүсдэг. Бүх адгуус амьтныг ялангуяа морь, нохойг их хайрладаг. Ярих, хийх нь нумын сум шиг шулуун шуудхан. Замдаа тааралдсан бутыг тойрохгүй улс. Нөхөрсөг, нийтлэг зантай. Бусдын ач тусыг ер мартдаггүй. Цагаа ирэхээр хариу тус заавал хүргэдэг.
2.Эрүүл мэнд:
Жигд хөгжсөн бие эрхтэнтэй. Нэлээд булчинлаг биетэй, гол төлөв нүд тойрсон инээмсэглэлийн зураастай. Нумын ордныхон инээхдээ ажиглагдах онцлогтой. Инээж хөхрөх нь адуу янцгаахтай төстэй санагдана. Таны орд элэг, өгзөг, гуя, мэдрэлийн систем, гэдэс, хөлийн тавгийг жолоодно. Сайн идэж ууж, амарч байх шаардлагатай. Нумын ордныхон осол гэмтэлд амархан өртөх хандлагатай. Иймээс их болгоомжтой байх учиртай. Анхаарал өчүүхэн алдсанаас болж ноцтой аюулд орж болзошгүй.
З.Чухал нас:
Таны амьдралын чухал үйл явдлаар дүүрэн нас бол 12, 18, 24, 30, 36, 42, 43, 54, 60, 66, 72, 78, 84 нас бололтой.
4.Ажил мэргэжил:
Сонгосон мэргэжил ажилдаа амжилт олно. Хуульч, хэвлэн нийтлэгч, сэтгүүл сонины ажилтан, график дизайнч, барилгын гэрээлэгч, тамирчин, биржийн зуучлагч, морин уралдааны аль ч ажил, тухайлбал адуучин, уяач, дасгалжуулагч, малын эмч зэрэг ажил сайн тохирно. Түүнчлэн батлан хамгаалах, улс төрийн ажил ч таныг татна. Эрх чөлөөтэй санагдсан ямар ч ажил танд бас тохирно. Хоёр өөр ажлыг зэрэг хийж чадна.
Бусадтай түншлэх ажил танд таарамж муутай, бие дааж ажиллах дуртай. Бусдын тушаал зааварт дургүй. Олон түмэнтэй сайн холбоо харилцаатай бөгөөд ихэнх ажлаа тэрхүү харилцаа холбооныхоо ачаар бүтээнэ. Ажил төрлийн түнш холбоотноо чухалд үздэг.
5.Харилцаа холбоо:
Өөрийгөө буян заяатны үлгэр дууриал хэмээн бодож эрх мэдэл, чадал хүчний тэнгэртэй төрсөн гэж итгэж явдаг. Өөрийгөө бусдаас хамаагүй илүү ухаантай, халдашгүй хүмүүн гэж бодно. Бусад хүнийг тантай харьцуулахад юу ч биш гэж үздэг. Нэр төрд дуртай бөгөөд сайн муу ямар ч замаар амьдралынхаа зорилгод хүрнэ. Юм зохиож ярихдаа сайн агаад хүн үнэмшмээр худал ярина. Энэ бүхэн таны зорилгод алгуур үйлчилдэг. Эрх мэдэл, нэр хүнд олохыг эрмэлздэг. Ажил гэж үхэж шунахайрах тул хайрлах дурлах, амрах цэнгэх цаг багатай. Хайр дурлалын амьдрал ихээхэн ээдрээтэй байх болно.
6.Хайр дурлал:
Нумын ордны эрэгтэй: Чинээлэг амьдралтай, сайхан хувцасласан эмэгтэйд татагдана. Хүүхэнд татагдахаараа дорхноо найзалж нөхөрлөж, яарч болзоо тавих гэдэг. Хэрэв тоогдохгүй бол тэр хүүхнээ даруй мартдаг.Түүний хойноос хөөцөлдөх цаг завгүй. Удаан хугацаанд нэг хүүхэнтэй зууралдаад байх дургүй. Дурласан л бол түргэн гэрлэхийг боддог. Ажил төрөл гэж явсаар эхнэрээ мартаж орхидгоос ноцтой ан цав үүсэх шалтгаан болдог. Нумын ордны ихэнх хүмүүс гэр бүлээс гадуур хэрэг мандуулах гээд байдаг тул ханиасаа зэмлэл хүлээхэд хүрдэг. Та чийрэг биетэй хүн тул ихээхэн янаг хүүхэнтэй суух дуртай. Эхнэр тань таны сонирхлыг тогтоож барьж чадвал бусадтай холбоо тогтоох гэдэггүй.
Нумын ордны эмэгтэй: Сайхан бодол сэтгэлтэй. Эрэгтэй хүнтэй танилцахдаа голдуу инээмсэглэн түүнд бүрэн татагдсан сэтгэгдэл төрүүлнэ. Нэр хүндтэй сайн сайхан эрчүүд танд дурладаг. Биеэ магтсан, эсвэл дагаад салдаггүй хүнийг тоодоггүй. Бардам хүнд дуртай бөгөөд танд сэтгэл тавьж дурласанд нь сэтгэл ханадаг. Та өөрөө санаачилга гаргах хандлагатай. Харин амьдрал нь тохижсон хүний зүгээс гаргасан санаачилгыг хүлээж магадгүй. Мөнгө санхүүгийн төлөөнөө дурлал хайраа зовлонд гаргаж чадна. Хайр дурлалыг дуртай цагтаа олж болно, харин материал баялгийг олж чадахгүй гэж боддог ч байж магадгүй. Хүүхэн ч өөрийнхөө төрөл саданг дэндүү их наалдуулаад байх шаардлагагүй, өөрөө л хааяа тэдэн дээрээ очиж байх нь илүү зохистой.


МАТРЫН ОРДОНД ТӨРСӨН ХҮН (22/XII-19/I)
1.Төрөлх мөн чанар:
Амьдралд бодит байдлаар хандахыг боддог. Их аригч гамтай, дадал зуршлыг таалдаг. Биеийн хүч чадал сайтай, зохион байгуулах чадалтай тэвчээр хүлээмж сайтай, маш их хүчин зүтгэл гаргаж байж амжилтад хүрдэг. Угаасаа ичих хулгах зантай. Хүнтэй тийм амар нөхөрлөдөггүй, итгэж болмоор үнэнч зантай. Тэгэхдээ хувиа хичээсэн шунаг зан бий. Бусадтай нийлж ажиллаж чадна. Эд материалын хувьд л сайн байх нь таны амьдралын гол зорилт. Амьдралынхаа зорилгод хүрэх замдаа тийм их гүн нухацтай байж чаддаггүй. Заримдаа зугаа цэнгэлд хөл алдах үе ч бий. Хэрүүл маргаанаас зайдуухан явахыг хичээдэг. Орчноо их сайн мэдэрч байдаг. Хэрцгий бүдүүлэг, муу юмс
дургүйг хүргэдэг. Үнэнч шударга, энх амгалан, нийцэрхэг байхыг үргэлж боддог. Ямар ч нөхцөлд амархан зохицож чадна. Нэг үгээр хэлбэл сүрхий дипломат хүн. Тэгэхдээ энэ дипломат зан тань бусдыг хохироодоггүй. Бүгдэд сайн санаж явдаг, муу юмаа санадаггүй.
2.Эрүүл мэнд:
Таны хоол шингэц ерөнхийдөө тааруу, хэвийн хэмжээнээс бага жинтэй явдаг. Цусны даралт багатай. Матрын ордон таны өвдөг, үе мөчинд бий. Ууц нуруугаар өвдөх, ханиад хүрэх нь элбэг. Та нарын зарим нь арьсны өвчтэй. Зүрх судасны өвчин хөгширсөн хойно тохиолдож болзошгүй. Энэ ордны ихэнх нь 80-аас дээш насалдаг.
З.Чухал нас:
8, 17, 26, 35, 44, 53, 62, 71, 80 насанд ямар нэг чухал тохиолдол, үйл явдал болно.
4.Ажил мэргэжил:
Урт хугацааны ажил явдал төлөвлөж хийж чадах хүн юм. Ажил мэргэжлийнхээ аюулгүй байдлын их боддог ажээ. Олонх нь засаг захиргааны ажилд таарамжтай. Эмнэлэг, инженер, худалдааны ажил эрхэлнэ. Боловсролын сайн суурь, техникийн сайн сургуулилт байнгын сайн ажлын баталгаа мөн гэдэгт их итгэдэг. Хөдөө аж ахуй, уул уурхай, газар эдлэн, хөрөнгө эзэмших зэрэгтанд басашигтай байх болно. Та эртний түүхийн болон соёлын дурсгалт зүйл цуглуулахдаа дуртай ажээ. Археологийн малтмалд оролцохдоо дуртай.
5.Харилцаа холбоо:
Нууцыг их хамгаалдаг учраас бусдыг их сэжиглэдэг. Өөрийгөө маш их боддог. Өөрийгөө сод хүн гэж үздэг. Тохиолдлын юмыг их сурдаг. Өөрийгөө даруу хүн гэж үзүүлэхийг хичээдэг боловч энэ нь зөвхөн бусдыг давж гарах гэсэн бодлын бүрхэвч төдий болно. Өөрийгөө байнга өмгөөлж байдаг. Та их амжилтанд хүрсэн ч гэсэн амьдралдаа үргэлж тэмцэж явдаг. Амьдрал яаж баясаж байдгийг мэдэхгүй. "Айлын хоол илүү амттай" гэж үргэлж итгэж явдаг хүн. Өөрөөр хэлбэл бусадтай үргэлж өрсөлдөж байдаг ажээ. Амьдралдаа "хатуу азаар" өнгөрөөж явдаг. Бусад хүнийг өөрөөсөө илүү аз заяатай гэж бодож байдаг. Та их гүнзгий нухацтай, баяр хөөргүй явдаг. Баясах юм алга байна гэж бодож байдаг.
6.Хайр дурлал:
Матрын ордны эрэгтэй: Зөөлөн дуугаар бага ярьдаг. Харин дуу тань нэг өгсөөд ирвэл хэлэх ярихдаа галзуу юм шиг болдог. Таныг чухал ажил үүргээс чөлөөтэй болсон цагт эмэгтэй хүн сонирхоно. Та тэднийг өөрийгөө чухал хүн гэж бодоход хүргэдэг. Өөрийн дуугүй байдгийн учир утгыг тэд нараар тайлуулахыг боддог. Та үнэндээ тайван нь үнэн. Тэр нь тэднийг өддөг. Хайр дурлалд гүйлгээ ухаантай
хандах эмэгтэйд дуртай. Та холбоогоо аажмаар бат бэх болгохыг хүсдэг. Түргэлснээс удаан хугацаагаар харилцан дурлалцахыг чухал гэж үздэг.
Матрын ордны эмэгтэй: Хайрын холбоонд тийм амар ордоггүй. Түр зуурын асуудлыг үзэн ядна. Хайрын холбоо бол бүх юмны дээд. Хүн танд болон таны ажил үйлд сонирхоод зогсох биш тэр бүх цаг зав, анхаарлаа танд зориулах ёстой. Ийм холбоо тогтоохыг та үнэлж үздэг. Та хайр дурлалаа нэг их ил гаргаж үзүүлэх гээд байдаггүй ч хүсэл дурлалын гал байнга ноцоостой байдаг. Цаад хүнээрээ анхны алхам хийлгэхийг хүсдэг. Тэгдэггүй хүнд дургүй. Хөнгөн хуудуу хүнд дургүй. Ирээдүйгээ харж харилцаа тогтоодог. Тогтмол ажилтай, банкинд мөнгөтэй хүн танд илүү сайн санагдана. Та шуналтай, ашиг завшаан эрэгч биш ч гэсэн маргаашийнхаа төлөө зовдог.



ХУМХЫН ОРДОНД ТӨРСӨН ХҮН (21/I-19/II)
1.Төрөлх мөн чанар:
Хүн төрөхдөө чөлөөтэй төрсөн бол ямар ч нөхцөлд чөлөөтэй амьдрах ёстой гэсэн гүн ухаанд итгэдэг. Зохион байгуулах чадваргүй, өрнүүн сэтгэлтэй, учир шалтгааны ухаантай, зорилго чиглэлээ тогтоож чадах хүсэл зоригийн чадалтай, амьдралдаа бодитой хандах хүн. Хүний ёсонд бат итгэж олон улсын найрамдлын үзэл бодолд их итгэлтэй. Үүний хамтаарбайгаль орчин, байгаа юмыгтүүний үзэгдэлтэй нь хамт хайрладаг. Гайхамшгийн тайлагдаагүй үзэгдэл бүхэнд баясан үе шат бүгд дээр нь хөвж байдаг. Маш их найзархаг бөгөөд маш олон хүн танина. Тэгэхдээ тэдний хэн нэгтэй нь ч ойр холбоо тогтоохоос болгоомжилно. Зожигдуу байхыгаа илүү аюулгүй гэж боддог. Бусдад амар итгэдэггүй. Үүн дээр итгэхгүй, сэжиглэх хардах гэсэн асуудал байдаггүй, зөвхөн л ойр холбоо тогтоох хэрэггүй л гэж боддог аж. Сэтгэлийн гүн хөдөлгөөнтэй байж чадах авч хайртай хүн, ойртсон хүндээ үргэлж бодит байдлаар ханддаг. Маш их өгөөмөр, тусархуу. Хумхын ордон өөрийгөө болон бусдыг инээлгэж чадна.
2.Эрүүл мэнд:
Хөлний шагайн хавиар өвдөх буюу гэмтэл олж мэдэх эмзэг газар юм. Удаан хол алхах дуртай. Цусны эргэлт, уушигны өвчин тусаж болохоос гадна үе мөчний өвчнөөр өвдөж болох юм. Цусны даралт ихсэх асуудал гарах болно. Эрүүл мэнд ерөнхийдөө сайн, урт наслах горьдлоготой.
З.Чухал нас:
14,18, 28, 32, 42, 46, 56, 60, 70, 74 болон 84 насан дээр амьдралын чухал үйл явдал тохиолдох болно.
4.Ажил мэргэжил:
Ажил амьдралаа сонгохдоо мэргэжлийнхээ чухлыг ихэд бодож шинээр санаачлан нээх болон эх үндсийг олж тавих, бие даан ажиллахыг чухалд үздэг. Үсчсэн буюу нэг хэвийн өдөр тутмын ажиллагаанд дургүй. Энэ нь нөөц чадалтай хувийн чанараа илэрхийлэхэд хаалт болдоггүй сайн талтай.
Ердийн юмнаас хамаагүй гадуур байдаг тийм зүйлийг сонгодог. Ажил мэргэжлээ сонгоход таны хувийн сонирхол, дур хүсэл орлого ашиг, мөнгө олохоос илүү чухал байдаг. Гэгээрэл соёл, хүний үйл ажиллагааны бүх хэлбэр мэргэжил болох боломжтой. Гайхамшигт сэтгэл мэдрэлийн эмч, зохиолч, уран барилгач, хот төлөвлөгч, шинийг санаачлагч, нээгч нар голдуу энэ ордонд төрсөн байдаг. Улс төрийн асуудал эрхэлдэг зарим нь нам, засгийн байгууллагад дээд тушаал эзэлдэг.
5.Харилцаа холбоо:
Сайн холбоо харилцаатай байхыг үргэлж хичээж байдаг ч энэ талаар дутагдал доголдол бий. Бусдыг шинэчлэн өөрчлөхийн төлөө ажиллаад, гэр бүлийнхээ гишүүдийг ч үл тоох хандлагатай. Хувийн амьдралын зовлон зүдгүүр, доройтолд ч санаа тавихгүй, бусдын төлөө явж байдаг. Шударга бус явдалтай байнга тулалдаж зарим үед үл зохилдох хэргийг ч дэмжиж туслан цаг их зарна. Ертөнцийн өмчирхөх ёсноос ангид хүн гэдэг сэтгэгдлийг бусдад төрүүлдэг мөртлөө ертөнцийн тав тухыг эдэлдэг нь эргэлзээгүй. Үзэл бодлоо хамгаалахдаа маш гөжүүд зөрүүд. Хоёр дахь авгайтай байх бодолтой. Хумхын ордныхон хайртай, сэтгэлтэй болсон хүнээ шалгаж магадлах нь их. Хүнийг сэтгэлийн шархтай үлдээх нь байдаг.
6.Хайр дурлал:
Хумхын ордны эрэгтэй: Бусдыг өөртөө татах дээд чанартай гэж боддог. Үнэнч, царайлаг хүүхэнд дуртай. Эрэгтэй, эмэгтэй хүний харилцаа холбоо бол зөвхөн бие нийлүүлэхэд биш, бие сэтгэл зүрхээрээ хайлж нийлэхэд байдаг. Энэ харилцаа холбоо тогтвортой байх ёстой гэж үздэг. Анхныхаа учрал юмуу гэрлэлтэд энэ бодлоо огоорсон байж магадгүй. Гэхдээ үүндээ хэзээ ч харамсаагүй, хэнийг ч зэмлээгүй. Харин гэрлэхээр нэг шийдсэн бол үнэн хайртай үнэнч нөхөр болж чадна. Та эхнэртэйгээ тэгш байдлаар харилцахыг хүсдэг. Гэрлэсэн бол үнэнч бус зан гаргадаггүй юм байна. Ханьдаа бие сэтгэлээ бүрэн зориулж түүнийгээ өөртөө бүрэн татаж чадна. Гэрлэнэ гэдэг бол хүнд бүх юмаа баглуулж хүлүүлнэ гэсэн үг биш та өөрөө чөлөөтэй байж өөрийнхөө замаар явж хийх гэсэн юмаа хийх ёстой гэж үздэг. Таныг эзэгнэж, асуудалд тань таны авгай орох гээд байвал дургүй юм байна. Та гэр бүлийнхээ гадуур байхыг хүсдэг аж. Энэ зан тань ханиа эвдэж магадгүй. Хумхын ордныхон хүнийг анхаардаггүй юм байна гэдэг сэтгэгдэл авгайд тань төрж улмаар гэр бүл бутарч мэднэ. Эрх чөлөө, харилцан ойлголцох явдал бол гэр бүл баттай байхын нэ баталгаа мөн. Гэхдээ ертөнцөд энэ их ховорхон юм.
Хумхын ордны эмэгтэй: Аль ч талаараа бусдыг татах, сэтгэл хоногших инээмсэглэлтэй. Өөрийнхөө сайхныг мэддэг бөгөөд дунд зэргээр магтуулах дуртай. Хүнтэй суусандаа үргэлж баясгалан хөөртэй явдаг. Хайр сэтгэлийг нэг их шаардаад байдаггүй. Бэлгийн ажлаас илүү их юм гэр бүлийн дотор бий гэж боддог. Хайр сэтгэлийн хувьд зөөлөн аядуу. Заримдаа ичиж зовох нь байдаг. Харилцааныхаа тухайд хүсэл мөрөөдлийн их далайд байдаг. Гуч хүртлээ гэрлээгүй эмэгтэй насны эцэст болтол ганцаар явж болох талтай. Тэгэхдээ бие даан амьдрах чадалтай байх болно. Ядуу зүдүү, хэрэгцээтэй хүнд тус болох гэж цаг хүчээ их зардаг.



ЗАГАСНЫ ОРДОНД ТӨРСӨН ХҮН (20/II-20/III)
1.Төрөлх мөн чанар:
Мөрөөдөгч, төсөөлөн бодогч, романтик, үнэнч, тусч, өрөвч зантай. Царайны илэрхийлэл хийсвэр хуурамч, юманд их гүн сэтгэгдэлтэй. Хамт байгаа хүнийхээ аясаар яриа хөөрөө, нүүр царайгаа өөрчилнө. Сэтгэлийн хөдөлгөөнд их автагдана. Төрөлх чанараараа идеалист гүн ухаантан. Та олон талын авъяастай ч гэсэн түүнийгээ чиглүүлэх талаар дутагдалтай. Сонирхлоо амархан бууруулдаг. Амьдралын нааштай талыг харж өөрийгөө баясгаж явдаг. Хүсэл мөрөөдлийн ертөнцөд хөвөх хандлагатай. Ирээдүй л амьдралд сайныг авчирна гэж итгэж явдаг. Энэ бодол тань онох ч бий, алдах ч бий. Ирээдүйн сайн сайхныг хүлээн суух хоорондоо одоогийн байгаа орчноо өөрчлөхөд, хүчин чармайлт тавьдаггүй аж. Сайн найз, гүн ухаантан, танилуудаа зааж зааварлана. Тэд таны зөвлөгөөг авах гэж ирнэ.
2.Эрүүл мэнд:
Таны эрүүл мэнд ерөнхийдөө сайн. Өвчтэй хүнтэй хамт байхаараа нөлөөнд нь амархан автана. Загасны ордныхон ерөнхийдөө булчирхайн систем, мухар олгой, гэдэс, үе шагай, шархлах, хөлний өвчтэй болох гээд байдаг. Ходоод шархлах, гэдэс хорхойтох, судасны өвчин тусах хандлагатай. Халуун агаар, наранд их шарах, их хөлрөх нь биед тань муугаар нөлөөлж болно.
З.Чухал нас:
24, 28, 34, 38, 44, 48, 54, 58, 64, 74 болон 78 насанд таны амьдралд чухал үйл явдал болно.
4.Ажил мэргэжил:
Та төрөл гарал болон орчин ахуйгаасаа хамааран ямар ч мэргэжилд тохирно. Хүнлэг ёсон, сүжиг бишрэл тань таны сайн чанар, авъяас чадлыг хөгжүүлэхэд зоригжуулна. Дүрслэх урлаг, зугаа цэнгэлийн арга хэмжээнд дуртай. Энэ ордноос сайн яруу найрагч, гүн ухаантан, хөгжимчин, жүжигчин, далайчин, нисгэгч, нээгчид олноор гардаг. Нас нэлээд явсан хойноо амжилтад хүрнэ. Та нарын олонхи нь албан тушаалаа 28 буюу 36 насны үед сольж өөрчилнө. Түүнээс цааш зүтгэл хичээл их нэмэгдэх болно. Бэлгийн ажилд илүү их мэдрэмтгий байдал тусгагдана.
5.Харилцаа холбоо:
Загасны ордны тэмдэг нь эсрэг зөрөлдсөн хоёр загас байдаг. Энэ тэмдэг нь загасны ордныхны зан чанар харилцааг тодорхойлно. Та олон юмыг нэг зэрэг хүсдэг авч эцэстээ юу ч үгүй төгсдөг. Юмыг бодож төлөвлөхдөө түргэн шиг түүнийгээ өөрчлөхдөө ч түргэн. Амьдралдаа аюулгүй байхыг хүсдэг. Та өргөн олны санал сэтгэлийг биедээ татахын тулд хүн бүрийн сэтгэлийг засаж байхыг боддог, биеэ гамнаж, нийтийн ажил явдлаас өөрийгөө тусгаарласнаар тайвшрахыг эрэлхийлдэг. Хэдийгээр эелдэг зөөлөн, тайван зантай мөртлөө хэт биеэ барих буюу болгоомжгүй байдал гаргадаг. Хариуцлагаас зугатдаг, юмыг тийм амар шийддэггүй. Таны их төвөгтэй юм гэвэл бодолд их автагддаг тал мөн.
6.Хайр дурлал:
Загасны ордны эрэгтэй: Хайр дурлалдаа их үнэнч, уян зөөлөн хөдөлгөөнтэй, инээж наргиж байдаг хөгжөөнтэй тийм эмэгтэйг илүү таалдаг. Дурласан хүндээ хандахдаа ичимтгий, хулчгардаа, дав даруй холбоо тогтоохыг боддоггүй. Хайр дурлалд их эмзэг зөөлнөөр хандахыг хичээдэг. Таны гэр бүлийн амьдрал баяр баясгалантай, тайван сайхан байна, ханиасаа их анхаарал халамж шаардана. Та эхнэрээ ажилдаа оролцуулж туслалцаа авахыг хүсдэг. Та эхнэрийнхээ гараас хоол идэх, тэр ч байтугай архи уухыг хүсдэг. Хоол унд идэхдээ эхнэрээ дэргэдээ суулгахыг хүсдэг. Та эхнэртээ сэтгэл зүрхнээсээ хайртай. Эхнэр тань таны зан чанарыг сайн ойлгоно.
Загасны ордны эмэгтэй: Та эрэгтэй хүнтэй нөхөрлөх дуртай ч тийм их амархан сайн болохгүй. Хүнтэй танилцахдаа цаад хүнээ эхэлж ярихыг хүлээж суудаг. Танд бусдыг татах нэг л аятайхан үзэмж бий. Тэгээд бусдын анхаарлыг өөртөө татдаг. Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чадна. Санаанаасаа ухардаггүй хүн. Хүнийг тулгамдсан байдалд оруулдаг нэг увдистай. Хүн тантай болзоо тогтоохын өмнө танаас их эмээдэг. Болзоо тогтоон уулзахыг хүссэн хүнийг та үнэн хүсэлтэй хүн юм гэдгийг ойлговол хариуд нь зөвхөн инээмсэглэдэг. Та сэтгэлтэй хүнээ бусдад нэр хүндтэй, харилцааны соёл сайтай байхыг хүсдэг. Хайр дурлалд та түр зуурын сэтгэлийн хөдөлгөөнд автахгүйг хичээж мөнхийн хайрыг хүсдэг. Хайр дурлалд та их тэвчээртэй ханддаг бөгөөд цаад хүнээ ухаалаг тоглоомоор шалгана. Та ханьдаа маш үнэнч, итгэлтэй байдаг. Тэр чанараараа ханиа бас тийм байхыг хүсдэг.