Thursday, November 6, 2014

Чингис хааны онгоныг оллоо



worldnewsdailyreport.com цахим хуудсанд Их Эзэн Чингис хааны онгоныг замын ажил гүйцэтгэж байсан хүмүүс олсон талаар өчигдөр мэдээлжээ. Хэнтий аймгийн Өндөрхаан сумын нутаг дахь Онон голын ойролцоо зам засч байгаа юм байна.
Энэ ажлыг гүйцэтгэж байгаа хүмүүс газар доороос олон тооны хүнийг хамтад нь оршуулсан хиргэсүүр олжээ. Тэднийг засч янзлаагүй, маш том чулуун доор оршуулсан байна хэмээн дээрх сайтад дурджээ. Шүүх эмнэлгийнхэн болон археологичдыг олдвор олдсон газарт нэн даруй ирүүлэхээр дууджээ. Энэ хиргэсүүр 13 дугаар зууны үед буюу Их Монгол Улсын хаадынх байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм байна.
Бээжингийн их сургуультай хамтарч ажиллаж буй эрдэмтдийн баг хиргэсүүрийн хамгийн дээд талд байгаа 68 шарил нь бунхныг барьсан боолуудын шарил. Дараа нь тэднийг нууцыг чанд хадгалахын тулд хөнөөсөн гэж үзэж байна. Мөн 12 морины араг яс олдсон нь Их хаанд хүндэтгэл үзүүлсэн явдал гэнэ.
Бунхны эд зүйлс энд тэндгүй тарсан, ихээхэн элэгдэж хуучирсан нь голын сав газрын доор байрласантай холбоотой байж болзошгүй юм. Онон гол 18 дугаар зуунд голдиролоо өөрчлөх хүртэл бунхан голын сав газрын доор байрласан гэж үзэж байна.
Өндөр биетэй нэг эрэгтэй хүний сацуу 16 эмэгтэйн шарил олдсон бөгөөд тэдгээрийг олон мянган зоос, алт, мөнгөн эд өлгийн зүйлтэй хамт оршуулсан байжээ. Эмэгтэйчүүдийн хувьд Их хааны бага эхнэрүүд байсан бөгөөд хааныг дагалдуулах зорилгоор хамт оршуулсан гэж таамаглажээ.
Бунханд олон тооны хүн, мал, эд зүйл байснаас археологичид энэ хиргэсүүр Монголын их хаадын нэгт харьяалах нь гарцаагүй гэж үзэж байгаа аж. Судалгаа шинжилгээ хийсний эцэст бунхнаас олдсон, өндөр биетэй эрэгтэй хүн нь 1215-1235 оны хооронд нас барсан, 60-75 настай байсныг тогтоожээ. Үүн дээр үндэслэн энэ нь Их Эзэн Чингис хааны онгон байж болзошгүй юм гэсэн таамаглал дэвшүүлжээ. Хэрэв энэ хиргэсүүр Чингис хааных болох нь бүрэн тогтоогдвол 21 дүгээр зууны археологийн салбар дахь хамгийн том нээлтэд тооцогдох юм байна. Хиргэсүүрийн түүхэн ач холбогдол маш их.
Чингис хаан Монголын дайнч овог аймгуудыг нэгтгэн, Их Монгол улсыг байгуулсан юм.    
Эх сурвалж: worldnewsdailyreport.com

No comments:

Post a Comment